Ши Жиньпинийг covid-19-т буруутгасан тэрбумтанг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.09-нд нийтлэгдсэн

Ши Жиньпинийг covid-19-т буруутгасан тэрбумтанг шалгаж эхэлжээ

Ши Жиньпинийг covid-19-т буруутгасан тэрбумтанг шалгаж эхэлжээ

Коронавирусийг тахал болтол нь хяналтдаа авч чадаагүйд Ши Жиньпинийг буруутгаж байсан Хятадын тэрбумтанд цагдаа нар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн хэмээн Бээжингийн эрх баригчид мэдээлжээ.

Тэтгэвэртээ гарсан үл хөдлөх хөрөнгийн магнат, Хятадын том албан тушаалтнуудын танил Рен Жичиан хуулийг болон Коммунист намын удирдлагыг үл хүндэтгэн, доромжилсон, хээл хахууль авсан хэргээр шалгаж эхэлсэн байна. Гэвч одоогоор хэн ч түүний эсрэг үүсгэсэн хэргүүдийн талаар нарийн мэдээлэл өгөөгүй байгаа гэнэ.

Өдгөө 69 настай Рен өмнө нь ч гэсэн Хятадын улс төрийн талаар авторитар улсад баймгүй хатуухан шүүмжлэлүүд хэлдэг бөгөөд, тэр ч байтугай тэр онцлогоороо ард түмний дунд “их бууч” хэмээх хочтой болсон нэгэн аж.

Тэрбээр коммунист намын гишүүн болоод удаж байгаагаас гадна төрийн өмчийн компанийн дарга байсан гэнэ. Найзуудынх нь ярьж буйгаар бол Рен гуравдугаар сарын дундуур алга болсон аж. Түүний дотны найз, хамтран зүтгэгч гэгдэх Ван Еин гуравдугаар сарын 12-ноос хойш Рентэй холбоо барьж чадаагүй бөгөөд эрх баригчдын гарт орсон байх вий хэмээн эмээж байснаа өнгөрсөн сард CNN агентлагт ярьж байжээ.

Харин дөрөвдүгээр сарын 7-нд анх удаа Рен төрийн хяналтад буй талаар албан ёсоор зарлажээ. Рен гуравдугаар сарын эхээр Ши даргын коронавируст үзүүлсэн хариуг шүүмжилсэн нийтлэл бичээд удалгүй ийнхүү алга болсон байна. Түүний бичсэн нийтлэлд коммунист нам сэтгүүл зүйн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг хэт боож байгааг цохон тэмдэглэсэн аж. Түүгээр ч зогсохгүй Рен тус нийтлэлдээ Ши даргыг нэрээр нь дурдалгүй “Эрх мэдлээр ангаж цангасан алиалагч” хэмээн бичсэн байж.

“Би түүнийг шинэ хувцсаа гайхуулж буй эзэн хаан гэж хардаггүй. Би түүнийг хамаг хувцсаа тайчсан алиалагч өөрийгөө эзэн хаан хэмээн итгэж, савсалзаж байгаагаар л хардаг” хэмээн Рен өмнө нь хоёрдугаар сарын 23-нд улс даяар 170 мянган албаныханд хүрсэн бичлэг дээр Ши даргын тухай ярьсан байна.

Рен коронавирусийн талаар Коммунист нам ард иргэдийнхээ аюулгүй байдлаас өөрсдийн эрх ашгийг илүүд үзэж байна хэмээх байр суурь илэрхийлж, “Хэвлэл мэдээллээр дамжуулж бодит байдлын тухай ард иргэдэд мэдээлэхгүй бол ард түмний амь нас зөвхөн вирус төдийгүй тогтолцооны доголдлын улмаас аюулд өртөөд байна” гэх мэтээр удаа дараа бичиж байжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж