Монголоос БНСУ-д очсон иргэнээс Covid-19 илрээгүй | News.MN

Монголоос БНСУ-д очсон иргэнээс Covid-19 илрээгүй

Монголоос БНСУ-д очсон иргэнээс Covid-19 илрээгүй

Монголоос БНСУ-д очсон иргэнээс Covid-19 илрээгүй

Монголоос БНСУ-д очсон иргэнээс Covid-19 вирус илэрсэн талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад байна. Энэ мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа. Тэрбээр “Монголоос БНСУ-д очсон иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн зүйл байхгүй. Худал мэдээлэл байна. Covid-19-ийн халдвартай холбоотой мэдээллийг нэг шугамаар өгч байгаа болохоор илүү дэлгэрэнгүй зүйлийг маргааш /2020.04.10/ 11.00 цагт хийх мэдээллийн үеэр тодруулаарай” гэлээ.

Одоогоор Монгол Улсад Covid-19 халдварын 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд гадаад орноос зөөвөрлөгдөн орж ирсэн юм. Харин БНСУ-д байсан Монгол Улсын хоёр иргэн уг вирусийн халдварыг авсан болохыг өмнө нь мэдээлсэн билээ. Үүн дээр нэмэгдсэн талаарх мэдээлэл одоогоор ирээгүй гэдгийг албаны хүмүүс мэдэгдээд байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уранчимэг 2020-04-09 202.126.89.145

Аймаар

Avatar

MOGEUH 2020-04-09 202.55.188.40

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж