Швейцарьт амьдардаг монгол гэр бүл маск оёж, үнэгүй тараажээ | News.MN

Швейцарьт амьдардаг монгол гэр бүл маск оёж, үнэгүй тараажээ

Швейцарьт амьдардаг монгол гэр бүл маск оёж, үнэгүй тараажээ

Швейцарьт амьдардаг монгол гэр бүл маск оёж, үнэгүй тараажээ

Швейцарь улсад амьдардаг монгол гэр бүл амны хаалт оёж, оршин суудаг тосгоны иргэддээ үнэ төлбөргүй тараан өгчээ. Энэ гэр бүл бол “Чимээгүй олимп” буюу “Дифлимп” нэрээр танигдсан Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимпийн наадмаас анх удаа алтан медаль хүртсэн гавьяат тамирчин Д.Очбадралынх юм.

Тус улсын Орбё тосгонд амьдарч буй Д.Очбадралын гэр бүлтэй холбогдоход “Швейцарь улсад маск олдохгүй байна. Эмийн сангуудаар амны хаалт, гар ариутаггч бодис хүртэл дууссан. Дэлхий нийтээр хөл хорио тогтоогоод буй энэ үед бидний амьдардаг газар хүмүүс маск зүүхгүй байгаа. Тийм учраас амьдарч байгаа газрынхаа ойр хавийн хүмүүст гэр бүлийнхээ зүгээс 30 ширхэг маск оёж, үнэгүй тарааж өгсөн байна.

Одоогоос 11 жилийн өмнө Тайвань улсад зохион байгуулсан “Чимээгүй олимп”-д Монгол Улсын 16 тамирчин байт харваа, сонгомол бөх, чөлөөт бөх, жүдогийн төрлөөр хүч сорьсноос жүдогийн 81 кг-ын жинд барилдсан Д.Очбадрал алтан медаль хүртэж байсан түүхтэй. Тэрбээр  одоо ч жүдо бөхийн спортоороо хичээллэж байгаа ажээ.

Бидний амьдардаг тосгон жижиг учраас энд өөр монголчууд одоогоор алга байна. Гэртээ өдөрт 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэрээсээ гарахгүй байгаа. Монгол ахан дүүс маань ч гэсэн хувийн ариун цэврээ сайтар сахиж, амны хаалтаа тогтмол зүүгээрэй” гэж захиж байв.

Швейцарь улсад өнгөрөгч гуравдугаар сард шинэ коронавирусийн халдварын тохиолдол 1000-аар нэмэгдэж, нийт 11 мянга 811 хүн өвчилж, 192 хүн нас барсан. Ингэснээр Альпийн нуруунд орших Швейцарь улс нь шинэ коронавирусээр хамгийн олон хүн өвчилсөн Европын тав дахь орон болж байв.

А.СҮРЭН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-04-09 202.179.30.242

Сайн байна сайхан гэр бүл амжилт хүсье

Avatar

Зочин 2020-04-09 202.9.46.67

ямар сүрхий санаачлагатай бүсгүй вэ сайн байна маскны эсгүүр нь ч нэлээд ярвигтай эсгүүр бололтойдог шүү дахиад оёж өндөр настнуудад сайн буян болоорой

Avatar

ZOCHIN 2020-04-09 124.189.136.118

SAIN BNA.

Avatar

fuk 2020-04-09 202.126.89.225

oron ger nutagui lalaruuud gej harj baigaaa bailgui zuragui buyn viddeg yum fuck

Avatar

Zochin 2020-04-09 139.5.219.87

Saihan setgeltei, ajilch hicheengui mundag ger bul bnaa. Amjilt!!!

Avatar

Зочин 2020-04-09 112.151.247.251

Мундаг залуучууд байна амжилт хүсье

Avatar

MOGEUH 2020-04-09 202.55.188.40

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH

Avatar

Зочин 2020-04-09 66.181.181.125

Манайхан ийм сайхан сэтгэлтэй, тусч, чөлөөтэй ард түмэн шүү. Сайн сайхан улам түгэн дэлгэрэх болтугай!

Avatar

Зочин 2020-04-09 202.9.46.67

Өшөө сайн оёж тараагаарай амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж