Швейцарьт амьдардаг монгол гэр бүл маск оёж, үнэгүй тараажээ

Хуучирсан мэдээ: 2020.04.09-нд нийтлэгдсэн

Швейцарьт амьдардаг монгол гэр бүл маск оёж, үнэгүй тараажээ

Швейцарьт амьдардаг монгол гэр бүл маск оёж, үнэгүй тараажээ

Швейцарь улсад амьдардаг монгол гэр бүл амны хаалт оёж, оршин суудаг тосгоны иргэддээ үнэ төлбөргүй тараан өгчээ. Энэ гэр бүл бол “Чимээгүй олимп” буюу “Дифлимп” нэрээр танигдсан Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимпийн наадмаас анх удаа алтан медаль хүртсэн гавьяат тамирчин Д.Очбадралынх юм.

Тус улсын Орбё тосгонд амьдарч буй Д.Очбадралын гэр бүлтэй холбогдоход “Швейцарь улсад маск олдохгүй байна. Эмийн сангуудаар амны хаалт, гар ариутаггч бодис хүртэл дууссан. Дэлхий нийтээр хөл хорио тогтоогоод буй энэ үед бидний амьдардаг газар хүмүүс маск зүүхгүй байгаа. Тийм учраас амьдарч байгаа газрынхаа ойр хавийн хүмүүст гэр бүлийнхээ зүгээс 30 ширхэг маск оёж, үнэгүй тарааж өгсөн байна.

Одоогоос 11 жилийн өмнө Тайвань улсад зохион байгуулсан “Чимээгүй олимп”-д Монгол Улсын 16 тамирчин байт харваа, сонгомол бөх, чөлөөт бөх, жүдогийн төрлөөр хүч сорьсноос жүдогийн 81 кг-ын жинд барилдсан Д.Очбадрал алтан медаль хүртэж байсан түүхтэй. Тэрбээр  одоо ч жүдо бөхийн спортоороо хичээллэж байгаа ажээ.

Бидний амьдардаг тосгон жижиг учраас энд өөр монголчууд одоогоор алга байна. Гэртээ өдөрт 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэрээсээ гарахгүй байгаа. Монгол ахан дүүс маань ч гэсэн хувийн ариун цэврээ сайтар сахиж, амны хаалтаа тогтмол зүүгээрэй” гэж захиж байв.

Швейцарь улсад өнгөрөгч гуравдугаар сард шинэ коронавирусийн халдварын тохиолдол 1000-аар нэмэгдэж, нийт 11 мянга 811 хүн өвчилж, 192 хүн нас барсан. Ингэснээр Альпийн нуруунд орших Швейцарь улс нь шинэ коронавирусээр хамгийн олон хүн өвчилсөн Европын тав дахь орон болж байв.

А.СҮРЭН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж