Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2015.11.25/ хамтран хуралдаж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч А.Бакей хийсэн.

Ажлын хэсэг төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдийн олонх дэмжсэн саналуудыг төсөлд тусган, найруулгын 2 саналын томьёоллоор санал хураалт явуулахаар бэлтгэжээ. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд ажлын хэсгээс танилцуулсан найруулгын 2 саналын томьёоллоор санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийг эцэслэн хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс