Covid-19: Паоло Малдини болон түүний хүү Даниел нар эдгэрчээ | News.MN

Covid-19: Паоло Малдини болон түүний хүү Даниел нар эдгэрчээ

Covid-19: Паоло Малдини болон түүний хүү Даниел нар эдгэрчээ

Covid-19: Паоло Малдини болон түүний хүү Даниел нар эдгэрчээ

Италийн хөлбөмбөг болон АС Милан багийн амьд домог Паоло Малдини түүний хүү Даниел Малдини нар эдгэрч covid-19 өвчний шинжилгээ нь сөрөг гарчээ.

АС Милан багийн техникийн захирал Паоло Малдини болон АС Милан багийн тоглогч Даниел Малдини нар өнгөрөгч гуравдугаар сарын 21-нд covid-19 өвчний халдвар авсан нь батлагдаад байсан билээ. Тэд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж, өөрсдийгөө тусгаарлаж, сайн эмчилгээ хийлгэн эмчлэгдсэн тухай Calciomercato.com сайт  мэдээлжээ. Паоло Малдини тусгаарлалтад байх хугацаандаа өөрийнхөө инстаграм хаягаараа дамжуулан covid-19 өвчний тухай юу мэдрэгдэж байгаагаа ярьж, урам зориг, сэтгэлийн дэм өгч байгаа хүмүүст талархлаа илэрхийлсэн.

Цезаре, Паоло, Даниел Малдини нар бол гурван үеэрээ АС Милан багт хүчин зүтгэсэн агуу түүхтэй гэр бүл юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж