ДЭМБ: Вирусийг улстөржүүлэхээ болихгүй бол Трампад цогцосны олон уут хэрэг болно

Хуучирсан мэдээ: 2020.04.09-нд нийтлэгдсэн

ДЭМБ: Вирусийг улстөржүүлэхээ болихгүй бол Трампад цогцосны олон уут хэрэг болно

ДЭМБ: Вирусийг улстөржүүлэхээ болихгүй бол Трампад цогцосны олон уут хэрэг болно

ДЭМБ-ийн удирдагч Тедрос Гебрейесус АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ДЭМБ-ын санхүүжилтийг царцаана хэмээсний хариуд маш их шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ.

АНУ-ын эрүүл мэндийн салбар коронавирусийг “Хятадаас гаралтай” хэмээгээд өвчин анх гарснаас хойш хэтэрхий удаан нууж, дэлхий нийтэд сануулаагүй учир энэ өвчин тахал боллоо, ДЭМБ харин хэтэрхий Хятадын талд ажиллаж байна хэмээн буруутган, ДЭМБ-ийн санхүүжилтийг царцаана хэмээсний маргааш өдөр нь буюу өчигдөр /2020.04.08/ ДЭМБ-ын ерөнхий захирал бүх улс өвчний эсрэг нэгдэж, хамтран ажиллах хэрэгтэйг сануулан “Улс төрийн намууд ард иргэдээ авран хамгаалахад л бүх анхаарлаа хандуулах ёстой. Вирусийг улстөржүүлэхээ боль. Улстөржүүлэх нь зөвхөн вируст л ашигтай. Хэрвээ та балрахыг хүсч байгаа бол, хэрвээ танд дахиад олон цогцосны уут хэрэгтэй юм бол үүнийгээ хийгээрэй. Үгүй бол энэ асуудлыг хэт улстөржүүлэхээ боль” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж