Хятадаас авах 1 тэрбумын зээлийг дэмжлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хятадаас авах 1 тэрбумын зээлийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

Хятадаас авах 1 тэрбумын зээлийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж Монгол Улсын Засгийн газар, Хятад ард улсын Экспорт, импорт банк хооронд байгуулах 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжлээ.

Уг зээлийг Монгол Улс Эгийн гол усан цахилгаан станц төсөл, мөн зарим аймгийн эрчим хүчний шугам сүлжээг сайжруулахад болон бусад салбарт ашиглахаар төлөвлөөд байна. Тодруулбал, 800 сая ам.долларыг Эгийн гол усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах юм. Тус станц ашиглалтад орсноор Монгол Улсын ОХУ-аас импортлох эрчим хүчний хэрэглээ буурна гэж үзэж байна. Нөхцлийн хувьд зээл нь жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд дээрх зээлийг авснаар Монгол Улсын өрийн тааз өсөх эсэх. Мөн хөнгөлөлттэй нөхцлөөр авсан зээл улсын нийт өрийн хэдэн хувьтай тэнцэж байгаа талаар албаны хүнээс тодрууллаа. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тайлбараар бол хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан зээлийн хэмжээ 4.7 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Энэ нь улсын нийт өрийн 30 хувьтай тэнцэж байгаа аж. Дээрх зээлийг авахад улсын өрийн босгод нөлөөлөх нөлөө багатай. Хуульд зааснаар эрчим хүчний салбарт авах зээл нь Засгийн газрын өрд хамаарахгүй юм байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-25 202.55.190.174

"АМ АЛДВАЛ БАРЬЖ БОЛДОГГҮЙ"-СЭН Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ЭЭ 4 цаг 4 минутын өмнө Улс төр "Ам алдвал барьж болдоггүй"-сэн Н.Алтанхуяг гишүүн ээ Монголын улстөрчид сонгуулийн өмнө худлаа амлаж, ард түмнээ хуурсаар эрх мэдэлд хүрдэг байсан бол одоо эрх мэдэлд хүрснийхээ дараа баруун гараараа баталсан шийдвэрээ, эрх мэдлээс буунгуутаа зүүн гараараа баллуурдан хаяж, эргэж ноцдог хударгагүй муухай зантай болцгоожээ. Хоёрхон жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг эрх мэдэлтэй байхдаа хүч түрэн баталж байсан тогтоол шийдвэрээ таг мартчихаад төрөл арилжчихсан тууж явна. Өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хоёрхон жилийн өмнө өөрөө гарын үсэг зуран баталгаажуулж байсан Эгийн голын усан цахилгаан станцыг “Огт хэрэггүй, мөнгө үрсэн төсөл. Би яагаад ч дэмжихгүй” гээд сууж байх юм. Монголын улстөрчид өчигдөр хэлсэн үгээ өнөөдөр хэрхэн үгүйсгэдэг, буцаж няцдагийн тодорхой жишээг Н.Алтанхуяг гишүүний үйлдлээр тодотгоё. Үүний тулд жаахан түүх сөхвөл Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны арваннэгдүгээр сарын 16- ны бямба гарагт болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний эхнийх нь “Эгийн голын усан цахилгаан станц барих төслийн нэгж байгуулж, санхүүжилтийн эх үүсвэрийг батлав” байдаг. Засгийн газрын хуралдааны протоколд “Азийн хөгжлийн банкны экспертүүд Монгол оронд Усан Цахилгаан станц хөгжүүлэх асуудлыг 1991 оноос эхлэн судалсан бөгөөд урьд өмнө энэ чиглэлээр хийгдэж байсан судалгааны материалуудыг нэгтгэн дүгнээд Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэн төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад буцалтгүй тусламжийг үзүүлэх, цаашид нарийвчилсан зураг төсөл боловсруулахад хөнгөлөлттэй зээл олгож болох талаарх саналаа Монгол Улсын Засгийн газарт 1991 оны тавдугаар сард танилцуулж байжээ. Улмаар тус оны наймдугаар сард төслийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгаа, нарийвчилсан судалгаа, тендерийн бичиг баримт боловсруулахад шаардагдах санхүүжилтийг авах тохиролцоонд хүрч, 1992 оны дөрөвдүгээр сард зээл, тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээний дагуу 1994 онд Эгийн голын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төслийн судалгаа, тендерийн бичиг баримтыг боловсруулжээ. Гэвч 1996-1997 онуудад тус станцыг барьж байгуулах хөрөнгийн асуудал шийдэгдээгүйгээс барилгын ажлыг хойшлуулсан байна. Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн үүсгүүр хүчин чадлын бүтцийг өөрчлөн сайжруулж, тогтвортой ажиллагааг нь дээшлүүлэх, өөрийн гэсэн цахилгаан эрчим хүчний улсын нөөцтэй болж, импортын эрчим хүчний хамаарлаас гарах боломжтой гэж тооцоолж байна. Станцыг барьснаар жилдээ 10 сая ам.долларыг хэмнэхийн дээр хөрөнгө оруулалтаа 10-15 жилд нөхөх тооцоо гарч байна. Засгийн газрын хуралдаанаар Эгийн голын усан цахилгаан станц барих тухай асуудлыг хэлэлцээд Төслийн нэгж байгуулах, санхүүжүүлэх тухай тогтоол гаргалаа. Эгийн голын 220 МВТ хүчин чадалтай усан цахилгаан станц барих төслийн нэгжийг байгуулан, эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг Таван толгойн нүүрсний орд газрыг түшиглэн барих 450 МВТ хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд зарцуулахаар шийдвэрлэсэн 50 сая ам.долларын эх үүсвэрээс ашиглах эрхийг олголоо. Цаашид шаардагдах хөрөнгийг төрөл бүрийн зээлийн эх үүсвэр ашиглаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар бүрдүүлж, усан цахилгаан станц барих гэрээг 2014 онд багтаан байгуулж, ажлыг эхлүүлэхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгав” хэмээн зурайж байна. Ийнхүү эрх мэдэлтэй, Засгийн газрын Ерөнхий сайд байхдаа баруун гараараа баталгаажуулсан шийдвэрээ эрх мэдлээс бууж, бялууны хэлтэрхий олдохгүй болсон үедээ баллуурдан хаяж байгаа нь ганц Н.Алтанхуяг ч биш Монголын нийт улстөрчдийн өнөөдрийн хэв шинжит дүр, гутамшигт үнэн болж байна. Ядаж л төрийн гурван өндөрлөгийн нэг, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн ийм гуйвамтгай, эргэж буцсан, туйлбаргүй байхад Монгол Улсын төрийн хар хайрцагны бодлого, тогтвортой хөгжил, ирээдүйн сайн сайхан амьдралын талаар олон долоон юм яриад ямар ч нэмэргүй. Ер нь Монголын улстөрчдийг урьд нь хэн байсан, юу хэлж, юу хийж явсан, өнөөдөр хэн болов, юу ярьж, юу хийж явааг нь УИХ-ын 76 гишүүнээс эхлээд нэг бүрчлэн дүгнэж цэгнэх цаг болсон санагдана. Барууны хэвлэл мэдээллийн баримталдаг сонгодог зарчим бол ерөөсөө л олон юм нуршиж, тайлбар хийлгүйгээр урьд нь ярьж байсан болон өнөөдөр ярьж байгааг нь харьцуулан тавьж уншигч, үзэгчдээрээ дүгнэлт хийлгээд л тохирсон үнэлгээг нь өгчихдөгт оршдог юм билээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үед тушаал, шийдвэр нь гарсан учир Монголчууд саяхан л “Бид гурав дахь том усан цахилгаан станцаа хүлээн авахад бэлэн болжээ. Учир нь Эгийн голын усан цахилгаан станцын төслийн ажил нэгэнт эхэлсэн бөгөөд Засгийн газрын 375 дугаар тогтоолоор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилгоор Эгийн голын 220 МВТ хүчин чадалтай усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шийдвэрийг гаргалаа. Эгийн голын усан цахилгаан станц нь эрчим хүчний найдвартай хангамжаар дамжуулан үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орны бие даасан хөгжил цэцэглэлт, ард иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх стратегийн онцгой ач холбогдолтой төсөл юм. Манай улсын эрчим хүчний систем нь горим тохируулах өөрийн томоохон усан цахилгаан станц үгүйгээс ОХУ-аас жил бүр 25-26 сая долларын өртөг бүхий эрч им хүч импортоор авдаг. Хойд хөрштэй холбогдсон цахилгааны шугамд гэмтэл гарсан тохиолдолд хэрэглэгчдийн цахилгаан тасрах аюул нүүрлэхийн зэрэгцээгээр өвлийн оргил ачааллын үед нийслэл Улаанбаатар хот ч хөлдөх ноцтой байдал үүсч болзошгүй. Эдгээрээс гарах гарц нь Эгийн голын усан цахилгаан станцыг цаг алдалгуй барьж байгуулах явдал юм. Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар түүхий нүүрсний хэрэглээг жилд 200 орчим мянган тонноор бууруулж, Улаанбаатар хот болон бусад хот суурин газруудын агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулна. Эгийн гол цахилгаан эрчим хүчний төдийгүй улс орны цаашдын ирээдүйд ч чухал ач холбогдолтой төсөл ийнхүү гараанаас гарлаа. Бидэнд ирээдүй хэрэгтэй бөгөөд өнөөдөр байгаа үнэт зүйлээ хэрхэн зөв ашиглахаас бидний ирээдүй гэрэлтэх болно. Эгийн голын энэхүү төсөл нь Монголын ирээдүйд гэрэл гэгээ түгээхээс гадна бусдаас хараат байх явдлаас ч хагацаах нэгэн гол хүчин зүйл болно” хэмээн итгэл найдвар, баяр хөөртэй уншиж, сонсож, үзэж байсан билээ. Тэгвэл Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулах нэг тэрбум ам.доллар өөрийнх нь мэдлийнх биш болсон үед анх түүний төлөө гарын үсэг зурж байсан УИХ- ын гишүүн Н.Алтанхуяг төрөл арилжчихаад “Эгийн голын усан цахилгаан станц шиг хэрэггүй хог байхгүй” гээд сууж байна. Хэзээнээсээ “Ам алдвал барьж болдоггүй” гэсэн сургааль сонсож өссөн монголчууд бид өнөөдөр мөн ч хачин жигтэй цаг үед амьдарч байна санж.

Зочин 2015-11-25 202.55.190.174

сайхан донгодогчид нэг одор тас харанхуй болохоор ухаарах нь дутаждээ эрчим хүчний байдал одоо яг эцсийн цэгтээ тулчихаад байна Эгийн гол орж байж систем эрүүлжинэ зөвхөн үүний төлөө 20 жил хэрэлдлээ одоо болимоор юм бүгд их мэдэгчид

Зочин 2015-11-25 202.55.190.174

сайхан донгодогчид нэг одор тас харанхуй болохоор ухаарах нь дутаждээ эрчим хүчний байдал одоо яг эцсийн цэгтээ тулчихаад байна Эгийн гол орж байж систем эрүүлжинэ зөвхөн үүний төлөө 20 жил хэрэлдлээ одоо болимоор юм бүгд их мэдэгчид

Зочин 2015-11-25 59.153.115.131

уул нь өр хийж байхаар ху-жаа нар шиг хоолоо сойж байгаад тажикстанд зээл өгөөд газар аваад усан үзмээ өөрсдөө тарьсан бол сайхан байсан байхгүй юу. одоо монгол руу баахан *****, солонгосууд ороод ирнэ ээ хэдэн жилийн дараа. энэ өр хийгээд одоо гүйгээд байгаа хүмүүс тэр америкт очиж 3-дахь үеэсээ гутал тослогч хийхээ мэдэхгүй яваад өгнө.

Зочин 2015-11-25 59.153.115.131

уул нь өр хийж байхаар ***** нар шиг хоолоо сойж байгаад тажикстанд зээл өгөөд газар аваад усан үзмээ өөрсдөө тарьсан бол сайхан байсан байхгүй юу

зочин 2015-11-25 103.229.120.110

Эрх барьж байх хугацаандаа аль болох их өр тавьж, орж ирсэн хөрөнгийг оффшор данс руугаа зөөчихөөд АНУ-даа суралцахаар одох гэж буй гамингуудын шалгарсан бодлого. Тавьсан өрийг төлөх чадварүй үлдсэн монголчуудад Тажикстан шиг газар нутгаа зарахаас өөр боломж байхгүй. Хамгаас эмгэнэлтэй нь тэр золгүй монголчууд дотор АН-д саналаа өгсөн олон эргүү монгол байгаа.

Иргэн 2015-11-25 103.57.95.186

Аюултай байдлын ХУРАЛ . Нэхэгдэх зээл нь засгийн газарт хамаагуй , - ард иргэд , газар нутгаас хамааралтай нэхэгдэх ор юм байна .

Иргэн 2015-11-25 103.57.95.186

Нэг хятад , нэгдмэл улс гэсэн бодлого нь хэрэгжиж байгаад Баярцогтоос эхлээд талархан дэмжиж байгаа хумуус багагуй , Буцаан толж дийлшгуй ор , зээлэнд орж гуйцжээ . Эд нар хувиа хуртэцгээсэн бол бусад нь падгуй хэрэг .

su 2015-11-25 202.9.40.160

Германд саяхан хэвлэгдсэн, “Орос Хятадын завсар дахь Монгол Улс” ном Өрнөдөд oлон уншигчдын анхаарлыг татаж, гуйлгээтэй байна. Өнөөгийн энэ өрөвдөлтэй, эмзэг байдлыг өгүүлэнгээ, хэтийн төлөвийг зураглажээ. Дэлхийд том сүлжээ Amazon-оор US$ 50 зарагдаж буй энэ номын монгол,орос хувилбар Интерном, УИД зэрэгт их хямд байна. 99187553 -аар ярьж илүү хямдаар авч болохоор байна. Өрнөдөд зарагдаж буй холбоос нь : http://www.amazon.com/Mongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnye/dp/3659592781/ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8&qid=1415521666&sr=8-1-fkmr0&keywords=mongolia+baasansuren

Зочин 2015-11-25 182.160.3.188

Naadhiig chin estoi ard niitiin asuulgaar shiideh heregtei shuu dee

zochin 2015-11-25 124.158.107.17

Novshiin uls torchid eh oron gazar nutag ard tumnee Hujaad hudaldlaa daa, ene munguu oorsdoo l huvaaj aviishde,. oilgomjtoi.hiisen yum yu ch uldehgui, songuuli ene teriin munguu gargaj avch bgaa ni ter, adgiin shaarnuud.

Зочин 2015-11-25 202.170.94.229

Urtei hun hariutslagatai baidag yum. Hugjdog yum. Ger orongui hund yamar ch hariutslaga gej baidaggui yum. Ali zamaar yavahaa shiideh n zov l doo/

mgl 2015-11-25 202.5.202.140

сангийн яам сайхан тайлбар хийжээ. "эрчим хүчний өр засгийн газрын өрд хамаардаггүй юм." тэгэхээр энэ өр ард түмний өр юм байна л даа. арай арай арай

Зочин 2015-11-25 182.160.33.159

Монголд тийм ч их ашигтай биш Элбэгдорж яваад тохироод ирсээн

Зочин 2015-11-25 59.153.115.131

та нар яасан хаширдаггүй, эх орноо боддоггүй, ирээдүй, хойч үеэ боддоггүй юм бэ.

болиоч ээээээ 2015-11-25 59.153.115.131

шал дэмий: эхлээд энэ Элбэгдорж сахилга бат, хариуцлагаа тогтоож байж зээл авчирахгүй. намын нөхдүүд нь луйвардаад л идээд л ард түмэнд юу ч наалдахгүй, өр л үлдэнэ.

Зочин 2015-11-25 103.229.122.175

өр шир чинь дэндлээ. ядарч байхад бас юун зээл аваад зөвхөн зун ажиллах усан цахилгаан станц вэ? өвөл нь хөлдөөд ямар ч хэрэггүй зүйлшд!

ыба 2015-11-25 202.55.191.130

Өөр зээл авчихаар орон байхгүй юмуу? Өөр зөндөө л орон байхад Хятадаас зээл авах хэрэггүй юм биш үү? Өөр зээл авах орон сайн хай л даа.

УИХ ЗГ-н гишүүн 2015-11-25 103.57.92.133

Өрөө төлж чадахгүй бол газраа таслаад өгнө биз .Надад юуны хамаа бнаа.

Asuult 2015-11-25 202.131.226.86

1.Ehnii 7 jil undsen tolboroo tolohgui 7 jil huu tolno gsen uguu? 2. odoo manai ulsiin or DNB iin 60-70% gej sonnson sanagdaj bn tegeheer niit oriin 30 huwi gedeg ni 18% aas 21% aar DNB g nemegduulne gej oilgoloo. Ene ni DNB iin 90% bolson gej oilgohuuu teee?

Зочин 2015-11-25 203.91.116.94

жараахай торонд орсон, одоо өгөөшийг үмхчихлээ. одоо залгихыг нь хүлээж байгаад дугтар удахгүй ангийн алтан олз хужаагийнх болно.

ss 2015-11-25 202.131.226.86

uruu tulj chadahgui gazar nutgaa baritsaluulah yum boloh viidee Tajik shig