Монгол инженерүүдийн зохион бүтээсэн 20 эко автобус иргэдэд үйлчилнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн 20 эко автобус иргэдэд үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн 20 эко автобус иргэдэд үйлчилнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Монгол инженерүүдийн зохион бүтээсэн байгаль орчинд ээлтэй эко автобустай танилцлаа.

Нийслэлийн ИТХ-аас баталсан “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу дотооддоо авто машин үйлдвэрлэх, ажлын байр бий болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх зорилгоор Монгол инженерүүдийн зохион бүтээсэн Евро-4 хөдөлгүүртэй J-800T загварын 20 ширхэг эко автобус Офицеруудын ордон – Ханын материал чиглэлд маргаашаас эхлэн үйлчилгээнд явахаар боллоо. Уг автобусыг “Экобус” ХХК нийт 5.3 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэсэн бөгөөд “Зорчигт тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгөв. 

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө ур ухаан, хүч хөдөлмөрөө шингээж, Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, дотооддоо эко автобус зохион бүтээсэн инженер, техникийн ажилчиддаа талархал илэрхийлье. Энэ бол үндэсний үйлдвэрлэлийн хамгийн тод жишээ болж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлд 2500 орчим автобус шаардлагатай байгаа юм. Энэхүү ажилд импортоор автобус оруулж ирэхээс илүүтэйгээр өөрийн оронд үйлдвэрлэсэн нийтийн тээврийг үйлчилгээнд явуулж, автобусны хамтарсан үйлдвэр байгуулж ажиллах юм” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Иргэн 2015-11-25 202.21.106.149

Автобусыг үйлдвэрлэсэн инженер техникийн ажилтнуудаар бахархаж байна.Хотын даргын саналыг дэмжиж байна. Манай оронд машин үйлдвэрлэдэг боллоо шүү дээ. Эхэндээ яахав гол эд ангиудыг гаднаас авчирч угсарчээ. Энэ чухал биш. Бид яваандаа өөрсдөө хийдэг болно.

уучлаарай 2015-11-25 202.126.91.96

уучлаарай энэ автобусны бүх эд анги нь загвар нь хятадынх. монгол инженерийн ур ухаан гэнэ шүү. тэгээд Монгол үйлдвэрлэсэн биш, угсарсан гэвэл илүү таарна. муулж байгаа юм биш. бодит байдал. та нар ороод цонхыг хараарай. хятад үг бичсэн байгаа.

Зочин 2015-11-25 122.201.24.240

MONGOLCHUUD MINI NEG IKH OLON YUM KHUTSALGUY EKH ORONDOO KHIISEN YUM GEJI DEMJITSGEE . TENEGUUD MINI . ZUUGEE CHI KHIIJI CHADAKHGUY BAIJI , KHIISEN BUTEESEN YUMAA DEMJITSGEE . AYANDAA SAIJIRNA . YADUU , CHADALGUY BAIJI GOLNO < TSA

Зочин 2015-11-25 150.129.141.235

Номингийнхон нөгөө аймаар үнэтэй автобуснуудаа нийслэлд яаж шахсан байна сонирхолтой байна шүү

Зочин 2015-11-25 182.160.1.221

Mongold hiisen gedeg chin hend ch oilgomjtoi shdee naad zawaan made in Mongolia gedeg bichguudee arilgaacheeee

Зочин 2015-11-25 103.229.122.175

20ш автобус 5.5тэрбум төг гэнэ үү??!!! хэн хийсэн нь сонин биш, хямд нийлүүлэгч олж хэмнэж танах нь зөв биш үү!!!

Зочин 2015-11-25 202.9.40.47

BATUULEE NUGUU OLON TERBUMIIN UNETEI RALLBUSAA YASAN BE

тооцоо 2015-11-25 49.0.157.147

1 автобус хоёр зуун далан саяар буюу 135 000 доллараар босчээ. Экобусынхан их л бодож их бие рамны төмөр хийциийг гагнаа биз.

fr 2015-11-25 202.9.41.80

Barih bariul tsuutei hogiin yum hiideg shde. Bariul joohon ih hiigeed uguuch bas baliar undurt bariulaa togtootson nam bietei hvmvvs bol ulmiideere l aywah hereg garna

Зочин 2015-11-25 150.129.142.198

Чи их жижигхэн биетэй юү? Хэцүү л байдаг байх даа. Би 183 см.

Зочин 2015-11-25 103.10.23.1

Маш зөв байна, Одоо хамтарсан үйлдвэр байгуулж монголын уур агаарт тохирсон автобус үйлдвэрлэх хэрэгтэй Энэ өвлийн хүйтэнийг энэ автобусууд даваж чадвал Монголчууд хийж чадахаа харуулна Эсвэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,??????????????

Зочин 2015-11-25 202.70.44.146

ooriinhoo shahaag ehelj hiichiheed odoo llllllll EKO-doh ni dee

иргэн 2015-11-25 203.194.118.27

Хаанаас авчирч угсарч байгаа юм бэ. Зохион бүтээнэ гэдэг өөр утга учиртай байх шүү.

зочин 2015-11-25 203.194.118.27

Шинээр автобус авахаас үнэтэй юм гэсэн байхаа.

Зочин 2015-11-25 103.9.90.2

yuch medku bj solioroo. Motor tuuhii eduudig Hyatadas avhaas uur yahin. Uuuruu yadaad gants undesnii hadaasni uildver baiguulchaad uildverlegchdee muul meduu

Монголын төлөө 2015-11-25 124.158.77.8

Маш зөв байна. Монгол улсад үндэсний үйлдвэрлэлээ дэмжих шиг чухал алхам байхгүй. Монголчууд бие биенээ дэмжиж, импортоо багасгаж, өөрсдөө бүтээж байж хөгжинө. Өнөөдөр зөвхөн өөрийнхөө хар амийг бодоод жижиг ашиг хонжоо хөөгөөд байвал Монгол улс хөгжихгүй. Энэ автобусыг үйлчилгээнд гаргаж байгаа нь Монголд машин үйлдвэрлэл хөгжих үндэс суурь болно. Үүний өмнө хятад, солонгосоос хуучин автобус оруулж ирдэг хэсэг наймаачид хар амиа бодож Монгол үйлдвэрлэсэн автобусыг элдвээр хэлж өөчилж гоочилж байхад үнэхээр сэтгэл өвдөж байлаа. Монголд маань Монголоо гэх сэтгэлгүй хүмүүс давамгайлах болоо юу ч гэж бодогдож байлаа. Монгол хүн Монголынхоо бүтээгдэхүүн, Монголынхоо нээлт,Монголынхоо хөгжлөөр бахархана.

asuult 2015-11-25 182.160.35.183

1 suudaltai baigaa ni yamar bodlogo ve, hol yadraahyn tul uu?

Зочин 2015-11-25 202.179.2.18

reguu dazg mine, busad bux avtobus 1 suudaltaisht. Shuumjlex yumaa olj yadax yum

jpn4 2015-11-25 122.30.82.227

Hэг эгнээ суудалтай хийсэн нь маш зөв. зөрөхөд амар болсон байна.