Өдрийн турш кофе уух нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

Өдрийн турш кофе уух нь зөв үү?

Minii eruul mend

Бидний ихэнх нь кофенд дурлаж өглөө сэрээд л кофе, каффейны төрлийн зүйл хэрэглэснээр шинэ өглөөг эхлүүлж, өдрийн турш хүссэн үедээ кофе уудаг. Энэ бол кофены буруу хэрэглээ юм. Учир нь биологийн хэмнэл буюу хором мөч бүхэнд бидний бие махбодид олон төрлийн үйл ажиллагаа явагдаж бидний эсэн мэнд оршин байхыг зохицуулж байдаг. 

Бид уурлаж бухимдах үед бидний биед кортизол хэмээх стресс даавар ялгардаг бөгөөд энэ нь өглөө 8-9 цаг, өдөр 12-13 цаг, орой 17:30-18:30 цагийн үед их хэмжээгээр ялгардаг. Эрдэмтдийн судалгаагаар кофе болон энерги нөхөх ундаа нь кортизолын ялгаралтыг ихэсгэдэг бөгөөд бие махбод маань цаанаасаа кортизол дааврыг ихээр ялгаруулж байх үед кофе хэрэглэх нь сөрөг үр дагавартай. Харин дээрхи цагаас бусад тохиолдолд кофе хэрэглэвэл та цовоо сэргэлэн байх болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж