"Г.Загдаа намайг хүчирхийлж, хүүхдээр минь сүрдүүлдэг байсан"

Хуучирсан мэдээ: 2020.04.09-нд нийтлэгдсэн

"Г.Загдаа намайг хүчирхийлж, хүүхдээр минь сүрдүүлдэг байсан"

"Г.Загдаа намайг хүчирхийлж, хүүхдээр минь сүрдүүлдэг байсан"

“Хохирогчдын холбоо” төрийн бус байгууллага өнөөдөр /2020.04.09/ эрх нь зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөн иргэдтэй хамтарч мэдээлэл хийлээ. Тодруулбал, “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаагийн хууль бус үйлдлийг олон нийтэд дэлгэж, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж буйгаа илэрхийлэв.


Иргэн Д.Халиунаа “Би зөв амьдрах ухаан ТББ-д хоёр жил шахам амьдарсан. Яагаад хүүхдээ авах гээд байна вэ гэхээр тэнд байгаа хүүхдүүдийг хүчирхийлж, зоддог байсан. Намайг Г.Загдаа болон хоёр ч нийгмийн ажилтан хүчирхийлж байсан. Тэгээд энэ талаар хэлбэл “хүүхдийг чинь ална шүү гэж сүрдүүлдэг”.

Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Дандаа хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Тус төрийн бус байгууллагын цэцэрлэгт нь байдаг хүүхдүүдийг “Амраа” эгч маш их зоддог. Хөхнөөс нь чимхэж маш их зодсон. Эхний зургаан сар намайг хуралд оруулаагүй. Хурал дээрээ зөндөө хүмүүсийг зодож дарамталдаг байсан юм билээ. Тэнд 40 гаруй хүүхэд байгаа. Амьд явах баталгаа алга. Намайг олоод ямар нэг зүйл болбол Г.Загдаа ах хийсэн шүү. Төрийн байгууллагаас шийдвэр гарчхаад байхад юу ч хийхгүй байна. Би тэр үед утсан дээрээ бичлэг хийхэд миний утсыг хурааж авсан. Одоо цагдаагаас утсыг минь өгөхгүй байна. Би өөрийгөө бодоод хүүхдээ аваад явч болох байсан. Цаана нь байсан хүүхдүүд яах вэ. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Охинтойгоо уулзаагүй хоёр сар гаруй болж байна".

Иргэн Ж.Сандагдорж “Г.Загдаагийнд би найман жил амьдарсан. Ноднин жил оргож гарсан. Намайг Г.Загдаа гуйж аваачсан. Жил зургаан сар амьдраад гэртээ болгож амьдруулна гэж амласан. Эхнэр минь нас бараад амьдрал ахуй хүнд нялх нойтон хүүхэдтэй байсан учраас гурван хүүхэдтэйгээ тэднийд очсон. Ингээд Г.Загдаагийнд найман жил амьдарч, өнгөрсөн жил оргож гарсан. Тухайн үед хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй, сургууль дээр нь очиж уулздаг байсан. Өнгөрсөн жил цагаан сарын дараа охиндоо бэлтгэлийн хувцас аваачиж өгөхөөр очсон. Тэгэхэд Г.Загдаатай таарч “та муусайнууд хүүхдээ авч чадахгүй” гэж байсан. Дараа нь хэл амаа дарахын тулд намайг буцааж аваачсан.

Тэгээд болоогүй намайг дагавар охиноо хүчирхийлсэн гэж цахим хуудсаар доромжилсон. Тийм асуудал байхгүй. Манай охин ч үүнийг гэрчилнэ. Г.Загдаа намайг 5-6 удаа зодохдоо тэнд байгаа том биетэй хүмүүсээр сандал дээр хүлж, зодуулдаг байсан. Г.Загдаа бүхнийг харцаараа хөдөлгөдөг байсан. Намайг зодож байгааг харсан мөрдөн байцаагч хүртэл яаж ч чадаагүй. Миний хэрэг хэрэгсэхгүй болоод Г.Загдаад одоог хүртэл арга хэмжээ авч чадахгүй байна. Монголын цагдаа Г.Загдаагийн цагдаа юм уу ойлгох юм алга. Гэр бүл залуучуудын хөгжлийн газраас Г.Загдаад манай хүүхдийг өг гэсэн. Би охидоо маш их санаж байна. Миний охиныг Д.Халиунаа шиг болговол би яах вэ" гэв.

Иргэн Б.Уянга “Энэ хүмүүсийн яриаг зөвхөн лайваар болон утасны цаанаас хардаг байсан. Гэвч дотоод асуудлыг төсөөлж байсангүй. Бодит байдалд Г.Загдаа хүмүүсийн улсаас олгодог мөнгийг авдаг байсан юм билээ. Д.Халиунаа гэдэг охин анх ирчхээд хэн ч миний хүүхдийг авч чадахгүй байна гэж хэлсэн. Яагаад Г.Загдаа дураараа авирлаж охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байгаа юм. Бид үүний эсрэг тэмцэнэ”.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж