Садио Мане Сенегал улсад эмнэлэг бариулж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.09-нд нийтлэгдсэн

Садио Мане Сенегал улсад эмнэлэг бариулж байна

Садио Мане Сенегал улсад эмнэлэг бариулж байна

Английн Премьер лигийн Ливерпүүл багийн довтлогч Садио Мане өөрийнх төрөлх Сенегал улсад эмнэлэг бариулж байгаа бөгөөд зургаан сарын дараа албан ёсоор нээх гэнэ. Түүнийг долоон настай байхад нь аав нь хүнд өвчнөөр өвдсөн ч хотод нь эмнэлэг байгаагүй учраас ардын эмчилгээнд итгэхээс өөр арга байгаагүй байсан аж. Гэвч эмчилгээ үр дүн өгөөгүй бөгөөд Садио Манегийн аав дөрвөн сарын турш өвчинтэйгээ тэмцэж, эцэст нь таалал төгсчээ. Тиймээс тэрбээр улсдаа эмнэлэг бэлэглэх нь зөв юм байна хэмээн шийдсэн тухайгаа өөрийнхөө баримтат киноны үеэр ярьжээ.

Мөн тэрбээр “Миний дүү ч гэртээ төрж байсныг би санаж байна. Учир нь манай хотод эмнэлэг байгаагүй. Энэ үнэхээр хүн бүхэнд хүнд тусч байсан. Тийм учраас би хүмүүст итгэл найдвар өгөхийн тулд эмнэлэг барихыг хүссэн” хэмээжээ.

Өдгөө 27 настай тэрбээр өнгөрсөн 2019 онд төрж өссөн Сенегал улсын Бамбали хотдоо сургууль мөн бэлэглэж байсан юм.Үүгээр ч зогсохгүй саяхан тэрбээр улсынхаа шинэ коронавирусийн эсрэг тэмцэх санд 45 мянган евро хандивласан.

Садио Мане одоо бол жилдээ 5.2 сая фунтын цалин авдаг, УЕФА Аваргуудын лиг, УЕФА Супер цомд түрүүлсэн өнөө цагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж