Трамп Энэтхэгийн Ерөнхий сайдыг магтав

Хуучирсан мэдээ: 2020.04.09-нд нийтлэгдсэн

Трамп Энэтхэгийн Ерөнхий сайдыг магтав

Трамп Энэтхэгийн Ерөнхий сайдыг магтав

Энэтхэг улс гидроксихлорохин болон шинэ коронавирусийн эсрэг шаардлагатай эмийг экспортлохоо хориглосон шийдвэрээ цуцалсанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модиг магтжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Энэтхэг улс болон Энэтхэгийн ард түмэнд гүнээ талархлаа. Ерөнхий сайд Нарендра Модид гялайлаа. Таны агуу удирдлага зөвхөн энэтхэгчүүдэд биш нийт хүн төрөлхтөнд энэ аймшигт тулааны эсрэг тэмцэхэд маш их тус дэм болж байна” хэмээн жиргэжээ.

Энэтхэгийн 1.3 тэрбүм ард иргэд хөл хорионд ороод байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд Энэтхэг хилийн чанадад эм нийлүүлэхээ зогсоох шийдвэр гаргасанд Дональд Трамп дургүйцэж, “Эм экспортлохыг хориглосон хоригоо цуцлахгүй бол Шинэ Дели шангаа хүртэнэ” хэмээн мэдэгдсэн юм.

Харин дөрөвдүгээр сарын 7-нд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Анураг Шривастава “Цар тахлын хүнд хэцүү цаг үед хүний мөс чанар гаргаж, манай улс хөрш зэргэлдээ орнуудад өөрсдийн боломжийн хэрээр парацетамол, гидроксихлорохин зэрэг эм экспортлохоор шийдлээ. Мөн бид цар тахалд хамгийн ихээр нэрвэгдэж, хүнд хэцүү байдалд буй орнуудад шаардлагатай эмийг нийлүүлэх болно. Энэхүү шийдвэрийг шүүмжилж, улстөржүүлэхгүй байхыг хүсье” хэмээн мэдэгджээ.

Хумхаа өвчний эсрэг үйлчилгээтэй гидроксихлорохин эм өдгөө олон оронд "Covid-19" өвчнийг анагаахад өргөн хэрэглэгдэж байгаа, ДЭМБ-ын зөвлөсөн эмүүдийн нэг бөгөөд дэлхийн нийт гидроксихлорохиний 70 хувийг Энэтхэг үйлдвэрлэдэг аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж