УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах санал гаргаад буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.04.09/ Сонгуулийн Ерөнхий хорооны дарга болон гишүүдийг хүлээн авч уулзаж, тодорхой үүрэг даалгавар өгчээ. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.
СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “СЕХ-ноос 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хийж байна. Бэлтгэл ажлын дийлэх нь цахимтай холбоотой. УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой сургалт семинаруудыг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн цахим хэлбэрт шилжүүлсэн. Мөн УОК-оос өгсөн чиглэлийн дагуу нам, эвслийн мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлгийг цахим хэлбэрт шилжүүлэх зөвлөмжийг өгсний дагуу сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө цахимаар хэлэлцүүлээд ҮАГ-т өгсөн. Цаашдаа явагдах сонгуулийн хороодын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн. Ерөнхийлөгч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор СЕХ болон гишүүдэд үүрэг даалгавар өглөө.
Нэгд, болзошгүй ажлын төлөвлөгөөг яаралтай батлах хэрэгтэй байна. Хоёрт, эрх бүхий байгууллагад та бүхэн саналаа хүргүүл. Эрсдэлтэй үед яаж ажиллах, юу шаардлагатай болох, халдваргүйжүүлэлт, эрүүл ахуйг дээд зэргээр хангах энэ үед сонгогчдын саналыг яаж авах, санал авах байруудыг нэмэгдүүлэх, сонгогчдыг олноор цуглуулахгүй байх, сурталчилгаагаа яаж явуулах талаар холбогдох байгууллагын зөвлөмж, саналыг авах хэрэгтэй гэсэн чиглэлийг өгсөн.
Эрсдэлтэй нөхцөл байдлаас үүдээд зардал төсөв яаж нэмэгдэх тооцоо судалгааг гарга гэдэг чиглэл өглөө. Энэ уулзалтад СЕХ бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон. СЕХ-ны гишүүд Ерөнхийлөгчийн гаргасан санал, зөвлөмжтэй холбоотойгоор санал хэллээ. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгууль хойшлох уу гэдэг асуудал гарч байна. СЕХ хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг ийм байгууллага. Бид эрх бүхий байгууллагаас сонгууль хойшлуулах шийдвэр гаргатал СЕХ сонгуулийн зохион байгуулалтын ажлуудаа хийгээд явна. УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Онц байдлын тухай хуульд сонгуулийг хойшлуулахтай холбоотой зохицуулалтууд бий. Эрх бүхий байгууллагууд сонгууль хойшлуулах шийдвэр гаргавал СЕХ хэрэгжилтийг хангаж ажиллана. Тэр хүртэл бид хуулиар хүлээсэн үүргээ хангаж ажиллана" гэв.
Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Сонгуулийг цахимаар явуулах боломж байгаа юу?
-Цахимаар явуулах асуудлыг 2012 оноос хойш бид судалж байна. Эстон улс холимог системээр сонгуулиа явуулдаг. Энэ улс цахимаар сонгуулиа маш сайн зохион байгуулдаг. Тусдаа цахим сонгуулийн хуультай мөн Сонгуулийн цахим хороо гэсэн тусдаа байгууллагатай. Бусад орнууд мөн судалж байгаа юм билээ. Өнөөг хүртэл энэ орнууд аюулгүй байдал, сонгогчдын саналын нууцлалаас болоод дэлхийн улс орнууд цахимаар санал хураалт явуулдаггүй байсан байна. Цар тахлын улмаас үүнийг судалж байна.
-Ирц хүрэхгүй байх магадлал бий юү?
-УИХ-ын сонгууль түүхэндээ ирц хүрээгүй тохиолдол байгаагүй. 2016 оны сонгууль 70 хувийн ирцтэй байсан. Хэрвээ Их хурал сонгууль хойшлуулах шийдвэр гаргахгүй бол ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлаа сайтар хийгээд сонгуулийг зохион байгуулна.
ЗОЧИН 2020-04-09 150.129.140.252
ТУЛГА СОНГУУЛЬ ХОЙШЛУУЛАХ ГЭЭД УИХ-ЫГ БАРАХГҮЙ БОЛОХООР СЕХ-Г ШАХАЖ ТЭДНЭЭР САНАЛ ГАРГУУЛАХААР ХОР НАЙРУУЛАВ БИШ ҮҮ.
зочин 2020-04-09 202.21.120.66
Төрийн тэргүүн маань яагаад тэгтлээ сонгуулийг хойшлуулах гэж улайраад байгаа юм бол доо
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Ерөнхийлөгч цаг хожих гээд л байх шиг байх юм. Яагаад ??? 2020-04-09 43.242.243.166
Ерөнхийлөгч сонгуулийг хойшлуулах гээд байгаа.УИХаас томилогддог байгууллагад үүрэг өгөөд л, хөгшчүүл саналаа өгөхгүй тул ирц хүрэхгүй, сонгуулиа хойшлуулж, зардал хэмнэ гээд л.Засаг солигдвол зүүн тийшэх төмөр зам барих ажлын санхүүжилт хүндрэнэ, хугацаат цэргийг замын ажилд ажиллуулахгүй болж мэднэ, ҮАБЗ хуулийн байгууллагын удирдлагыг томилж чөлөөлдөг хуулийг өөрчилж мэднэ гээд байна уу. Элбэгээ, Энхсайхан нартай холбоотой байна уу. Хувийн бизнестэй нь холбоотой байна уу. Нэг учир бий.
Зочин 2020-04-09 209.145.79.82
Songuuliin vyeer neg “siimhii” gargaad tvvgeer dalimduulj bvh erh medliig avah sanaatai.!!!
Uul ni bol s**-nii ajil Er unhiilugchid TYI ch hamaagvi yum.
Бат 2020-04-09 103.229.122.43
Их хурлын асуудлыг баттулга урдуур нь орж үймүүлэх хэрэггүы
Ямраар ч явуулсан будилуулна 2020-04-09 64.119.21.9
Манайхан сонгуулийг ямраар ч явуулсан будилуулна. Монголчууд ясны шударга бус хүмүүс шүү дээ
Зочин 2020-04-09 117.111.20.10
болдсайхөн гэж хужаагийнс шээс 60 тэрбумын хамгаалагч одоо ажиллсаар бг юу юуун түрүүн зайлуулөх хүндээ . монгол улсад саш хортой харх
Жирийн Ард 2020-04-09 203.91.115.50
Төрийн тэргүүнийг үгийг сонс. Бид эвтэй байх нь зөв.
Зочин 2020-04-09 104.238.46.225
songuuliin horoo turshlagatai humuuseer burdsen gaigui baihaa
Зочин 2020-04-09 203.91.115.54
Төрийн эрх барих дээд байгууллагын эрхэнд халдах нээ Х .Баттулга . Санал асуулга явуулж байна гэсэн , одоо болохоор СӨХ-ныхныг дуудаж чиглэл өгнө гэдэг нь юу гэсэн үг вэ
зочин 2020-04-09 192.82.78.113
баттулгын зөв, түүнд ч бас эрх бий
Зочин 2020-04-09 103.57.93.9
Энэ Баттулга гэж хүн ер нь ямар санаатай хүн бэ? УИХ-ын бүрэн эрхэд халдах санаа байна уу? Бид энэ хүнд итгэж болох уу?
Зочин 2020-04-09 103.57.93.9
Энэ Баттулга гэж хүн ямар санаатай хүн бэ? УИХ-ын бүрэн эрхэд халдах санаа байна уу? Бид энэ хүнд итгэж болох уу?
Эрх зүйт төр 2020-04-09 139.5.219.16
сонгууль болдгоороо болсон нь зөв. Хуулийн засаглал бол засаглал байх ёстой. Хууль тогтоочид л хуулиа өөрчлөөгүй бол хуулиараа л явна. Тэгээд ч сонгуулийн хууль сонгууль болохоос 6 сарын өмнө өөрчлөгддөггүй хуультай.
983 2020-04-09 66.181.166.134
Ene hun songuuliig hoish ni tavih gej yasan ih zutgej bna ve