Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Яармаг” төслийн байршлыг баталлаа | News.MN

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Яармаг” төслийн байршлыг баталлаа

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Яармаг” төслийн байршлыг баталлаа

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Яармаг” төслийн байршлыг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа цахимаар хуралдуулж байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил тогтоох тухай асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцлээ.

Хүн амын хэт төвлөрлийг сааруулж, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хотыг найман бүх бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хотын хоёр төвтэй байхаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д тусгасан байдаг.

Тухайн төлөвлөлтийн баруун өмнөд бүс болох Нисэх, Яармаг орчимд хотын шинэ төвийг байгуулах юм. Үүний дагуу Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 98 дугаар тогтоолоор Нисэх, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 416.5 га газрыг хамруулахаар тусгасан. Эхний ээлжинд Хан-Уул дүүргийн IV, V, VI, VII, VIII хорооны 268 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх “Яармаг” төслийн байршлыг тогтоох асуудлыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүллээ.

Тухайн бүсийг зургаан блокт хувааж, нам давхрын орон сууцны хороолол, гол гудамжид дундаж давхрын, үйлчилгээ бүхий байгууламжтай хороолол болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хүрээнд 40.2 мянган иргэн амьдрах орон сууц, 7680 хүүхдийн сургууль, 2880 хүүхдийн цэцэрлэг, 770 ортой эмнэлэг байгуулахаар төлөвлөсөн байна.

Тэргүүлэгчид тухайн асуудлыг хэлэлцээнд холбогдох албаныханд саналаа хэлэв. Тухайлбал, Тэргүүлэгч Г.Батчимэг дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхдээ иргэдэд мэдээллээ сайн хүргэж, зөв ойлголт өгөх шаардлагатайг хэлэв. Тухайн бүсэд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхдээ нийт оршин суугчдийн 80-аас дээш хувь нь зөвшөөрсөн тохиолдолд төсөл хэрэгжүүлэх учраас үл ойлголцол үүсч, дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарч магадгүй гэсэн юм. Харин Тэргүүлэгч Ц.Сандаг-Очир газрын үнэлгээг тогтоож, өнгөрсөн жилүүдэд гарсан алдааг давтахгүй байхыг анхааруулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Тэргүүлэгчдийн хэлж буй саналыг анхааралдаа авах нь зөв. Хот өөрийн зүгээс шалтгаалах инженерийн шугам сүлжээ татах ажлыг хурдан гүйцэтгэх хэрэгтэй. Хамгийн гол нь иргэдийг хохироох ёсгүй. Тиймээс хариуцлагатай ажиллах ёстой” гэсэн юм.

Олонх Тэргүүлэгчийн саналаар Хан-Уул дүүргийн IV, V, VI, VII, VIII хорооны нутагт "Яармаг" төсөл хэрэгжүүлэх байршлыг тогтоолоо.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-09 202.9.46.2

Би л лав газраа өгөхгүй, нийтийн байранд амьдрахыг хүсэхгүй, насаараа зээлийн дарамтанд дор амьдрахгүй.

Avatar

Зочин 2020-04-09 66.181.161.21

Нисэх яармаг хамгийн ирээдүйгүй түгжээний газар болноо….одоо барилгажилт дөнгөж 10 хувьтай байхад ганц зам нь пиг түгжээ….

Avatar

Зочин 2020-04-09 43.242.243.171

Зам харгуй инжёнёрийн шугам сүлжээг нь тооцсон зураг төсөлтэй юм байгаа биз дээ Юунд энгэж үргэлж юм бүрийг эсэргүүцэж жадалж байдаг юм вэ Юм бүрийг харлуулж дуулиан шуугиан тарьж хүмүүсийн анхаарлыг татах гэдэг түүнийг нь учиргүй дэмждэг хандлага сайн зүйлд хүргэхгүй шүү Чи одоогийн төр засгийг үзэн яддаг байж болно гэхдээ Хүн байж бага ч гэсэн зарим зүйлийг болох талаас нь харж сур

Avatar

Lol 2020-04-09 202.126.89.23

Пихлуу юмаа салхины дээр бгаа газар дээрээ хэдэн байшин нэмж бариачээ арайл сэтгэлгуй бнадаа. Фонтан барих монгоороо хэдэн айл байранд оруулаад яндангаа цоолоочээ

Avatar

Зочин 2020-04-09 122.201.22.212

ХОТЫН ХЭДЭН ТЭНЭГҮҮД ЗУСАРДАХААС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ НӨГӨӨ ДАРГАНАР ГЭГЧНАРЫН ХАМАР НЬ ТЭНГЭРЛҮҮ ЧИГЛЭСЭН ДИБИЛҮҮД ИРГЭНИЙ ҮҮДНЭЭС ЮМ ШИЙДЭЭСЭЙ БИЛЭЭ

Avatar

Зочин 2020-04-09 180.149.93.98

НОГООН БАЙГУУЛАМЖ, МАШИНЫ ЗОГСООЛТОЙ Л ЮМ ХИЙГЭЭРЭЙ ДЭЭ

Avatar

монгол хүү 2020-04-09 124.158.107.35

ямарч төлөвлөлтгүйгээр барилгаар дүүргэж хаячихаад араас нь төлөвлөнө гэнэээээ Ухаанд нь ухна ишиг унаж үхсэн юмнууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж