ОХУ: Эмч, сувилагч нарынхаа цалинг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.09-нд нийтлэгдсэн

ОХУ: Эмч, сувилагч нарынхаа цалинг нэмнэ

ОХУ: Эмч, сувилагч нарынхаа цалинг нэмнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Covid-19 өвчинтэй тэмцэж, өвчтөнүүдтэй ойр харьцаж буй эмч, сувилагч, асрагч нараа дайны тэргүүн шугамд тулалдаж яваа цэрэг эрстэй адилтган, цалинг нь 1000 ам.доллар хүртэл нэмэхээ зарлажээ.

Ийнхүү коронавирусийн халдвартай тэмцэж буй эмч, сувилагч, асрагч, түргэний машины жолооч гээд бүх эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин дор хаяж гурван сарын турш нэмэгдэх аж.

Владимир Путин “Тэд өөрсдийгөө ч умартан, ард иргэдийнхээ төлөө мөр зэрэгцэн нэг баг болж, тэргүүн шугамд ажиллаж байна. Тиймээс тэдний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, ОХУ-ын армийн дайчидтай ижил хэмжээний цалин өгөх нь зүйтэй” хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр бүх нутагт Covid-19 өвчний халдварын тоо нэмэгдэх эрсдэлд бэлэн байж, эмнэлгийн байруудыг хүчин чадлаа нэмэхийг санууллаа. Түүнээс гадна Путин бизнесүүдийг дэмжих төлөвлөгөөгөө танилцуулсан бөгөөд тус төлөвлөгөөний дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зургаан сарын турш нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх аж. Түүнчлэн татварын өртэй байгаа компаниуд байдал намжиж, бизнес нь сэргэсний дараа нэг жилийн дотор төлж барагдуулах боломжтой гэнэ. Тэрбээр ажилчдаа халалгүй, ажлын байрыг хадгалж үлдэж буй компаниудад төр хамгийн түрүүнд туслах ёстойг онцлон “Энэ бол зүгээр л төрийн үзүүлэх ёстой тусламж. Хэрвээ хүмүүс ажлаа алдсан бол тэдэнд ч гэсэн төр туслах болно” хэмээгээд ард иргэдийнхээ итгэлийг бадраахын тулд эртний түүхээ сөхөн “Манай үндэстэн маш олон хүнд хэцүү давааг давж гарсан. Эрт үед печенег, куманчууд манай ард түмнийг тарчлаан зовоож байсан ч орос үндэстэн тэднийг ялж чадсан. Тиймээс бид коронавирусийг ч гэсэн ялж чадна. Эвтэй байхдаа бид юунд ч ялагдахгүй” гэж ярьсан байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж