Их Британид цагаач эмч нар халдвараар нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.04.09-нд нийтлэгдсэн

Их Британид цагаач эмч нар халдвараар нас баржээ

Их Британид цагаач эмч нар халдвараар нас баржээ

Их Британид цагаачлан ирж ажилласан найман эмч коронавирусийн халдвар авч нас баржээ. Их Британийн Эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр тэдгээр цагаач эмч нар Египет, Энэтхэг, Нигери, Пакистан, Шри-Ланка, Суданаас ирсэн байна. Их Британид цагаач иргэдийн эсрэг арьс өнгөөр ялгаварлах үзэл коронавирусийн халдвар гарснаас хойш улам нэмэгдсэн юм. Үүний зэрэгцээ цагаач эмч нар голдуу халдварын галын шугамд ажиллаж байгааг эх сурвалж онцолжээ.

“Жил хагасын өмнө л Их Британийн үндэсний эрүүл мэндийн байгууллагын ажилчид гудамжинд жагсч, цагаач нар тэдний ажлыг булааж байгааг эсэргүүцэж байсан. Гэтэл одоо цагаач эмч нар халдварын эсрэг улаан шугамд  ажиллаж байна” хэмээн Хишам эл-Хидир эмч ярьжээ. Түүний үеэл, эрхтэн шилжүүлэх мэс заслын эмч Адил эл-Таяар өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд коронавирусийн халдвараар нас барсан аж.

Их Британид өнөөдрийн байдлаар 7097 хүн коронавирусийн халдвараар нас барсан ба Лхагва гаригт 938 хүн нас баржээ. Түүнчлэн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон халдвараар өвчилж, бие нь муудсанаар эрчимт эмчилгээнд орсон юм. Түүний биеийн байдал сайжирч байгааг эх сурвалжууд мэдээлсэн.

Гадаадын эмч нарыг ажилд авснаар Их Британи өөрийн эмч нарыг сургах 270 мянган ам.долларын татвар төлөгчдийн мөнгийг хэмнэдэг байна. Үүний зэрэгцээ гадаадын эмч нар жил бүр визний төлбөр болон бусад зардалд нэлээдгүй мөнгийг Их Британид төлдөг. Мөн эмнэлгийн үйлчилгээ авахын тулд 500 ам.долларыг төлдөг.

Цагаач эмч нар Их Британид төдийгүй АНУ-д олон байдаг. Тухайлбал, АНУ-ын бүх эмч нарын 25 гаруй хувь нь цагаач нар байдаг.

Эх сурвалж: The New York Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж