Алсын зайнаас болон гэрээсээ ажиллахдаа үнэгүй ашиглах боломжтой програмууд

Хуучирсан мэдээ: 2020.04.09-нд нийтлэгдсэн

Алсын зайнаас болон гэрээсээ ажиллахдаа үнэгүй ашиглах боломжтой програмууд

Алсын зайнаас болон гэрээсээ ажиллахдаа үнэгүй ашиглах боломжтой програмууд

Дэлхийн шилдэг мэдээлэл технологийн компаниуд Коронавирусийн дэгдэлтийн үед зарим үйлчилгээгээ үнэгүй ашиглуулж алсын зайнаас ажиллах боломжийг олгож байна.

Гэрээсээ ажиллах нь халдвар тархахаас сэргийлэх хамгийн оновчтой арга болоод байгаа энэ үед мэдээлэл технологийн тэргүүлэгч компаниуд харилцаа холбооны бүтээгдэхүүн үйлчилгээгээ үнэгүй ашиглуулан үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангаж байна.

Microsoft

Business Insider-ийн мэдээлж буйгаар Microsoft компани нь Teams чат програмаа үнэгүй, туршилтаар санал болгож эхэлжээ. Энэхүү үйлчилгээ нь ердийн үнэгүй хувилбар дээр ашиглах боломжгүй байдаг уулзалтыг тэмдэглэх, 1TB мэдээлэл хадгалах санг ашиглах боломжийг зургаан сарын турш төлбөргүйгээр олгож байна.

Google

Google нь Hangouts үйлчилгээгээ аж ахуйн нэгжүүдэд үнэгүй нэвтрэх боломжийг олгох бөгөөд Боловсролын салбарын бүх хэрэглэгчдэд зориулсан G Suite үйлчилгээг мөн адил төлбөргүйгээр ашиглуулж байна. Энэхүү урамшуулал нь 2020 оны 7-р сарын 1 хүртэл үргэлжилнэ.

LogMeIn

LogMeIn нь үйлчилгээгээ гурван сарын турш үнэ төлбөргүй ашиглах боломжийг олгож байна. Энэхүү үйлчилгээнд GoToMeeting, GoToWebinar багтана. Үүнд хэрэглэгчид 3000 хүртэлх хэрэглэгчдэд зориулсан танилцуулга зохион байгуулах зэргээр ашиглаж болох юм байна.

Cisco Webex

Cisco нь Вэбекс үйлчилгээний үнэгүй хувилбарыг цаг хугацааны хязгаарлалтгүйгээр санал болгож байна. Түүнчлэн уулзалтад 100 хүртэл хүн оролцох боломжтой бөгөөд аль хэдийн үйлчлүүлэгч болоогүй бизнес эрхлэгчдэд 90 хоногийн үнэ төлбөргүй харилцах функцийг ч нэмж оруулсан болно.

Zoom

Zoom нь видео конференц програмынхаа үнэгүй хувилбарыг санал болгож байгаа боловч одоогоор компани нь сүлжээний найдвартай байдлыг хангахын тулд тест хийн ажиллаж байна. Нэмж дурдахад, компани нь боломжит нөөцийг бий болгосон бөгөөд жижиг бизнесүүдэд Zoom-ийг ашиглахад туслах мэдээллийн хэрэгслүүдийг зохион байгуулж байна.

­­­­­­­­­Дэлгэрэнгүй ЭНД дарж харна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж