Эдийн засгийг идэвхжүүлэх багц хөтөлбөрийг баталлаа | News.MN

Эдийн засгийг идэвхжүүлэх багц хөтөлбөрийг баталлаа

LiveЭдийн засгийг идэвхжүүлэх багц хөтөлбөрийг баталлаа

Posted by News.mn on Thursday, April 9, 2020

17 : 06
2020-4-9

Эдийн засгийг идэвхжүүлэх багц хөтөлбөрийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн байсан Коронавируст халдвар /СОVID-19/-ын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Мөн дээрх тогтоолтой хамт өргөн мэдүүлэгдсэн байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Уг хөтөлбөр батлагдсанаар 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжих бөгөөд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлөх, 2020 оны хоёр, гуравдугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувь болон түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилчдад 200 мянган төгрөг олгох, мөн иргэн, аж ахуй нэгжийг Нийгмийн даатгалын шимтгэлээс, Хувь хүний орлогын албан татвараас зургаан сарын хугацаатай чөлөөлөх зэрэг дэмжлэг багтаж буй юм. Түүнчлэн хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөг 30 мянган төгрөг болж нэмэгдлээ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслийг баталснаар өнөөдрийн хуралдаанаа өндөрлүүлэв. УИХ-ын чуулганы маргааш өдрийн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. 

 

16 : 56
2020-4-9

Онцгой нөхцөл үүссэн үед УИХ цахимаар хуралдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.  Хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.6 хувь нь дэмжив.

Уг төсөл батлагдсанаар онцгой нөхцөл байдал үүссэн үед УИХ-ыг цахимаар зохион байгуулах эрх зүйн орчин бүрдэж байна. Мөн амралтын өдрүүдэд ч хуралдах боломжтой. Түүнчлэн

онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар 1 удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авна.  Үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар тогтоов. Нам, эвслийн бүлэг, гишүүд шаардлагатай гэж үзвэл саналаа нэгтгэн асуулт асууж, саналаа илэрхийлж болох зэрэг зохицуулалт туслаа.

16 : 34
2020-4-9

Аудитын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аудитын тухай хуулийн төслийг хэлэлцээд 46 гишүүнээс 35 нь "Төслийг хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзлээ. Иймээс төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Дээрх шийдвэрийг гаргахын өмнө хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Дутуу дулимаг зүйл их байна. Аудитор тодорхой хэмжээгээр хараат бус байх ёстой. Хуучнаар Төрийн хянан шалгах хороо гэсэн үг. Санхүүгийн аудитыг сайн хийдэг байвал бид тайван байна. Төрд ажиллаад гарын үсэг зурахаар буруудах гээд байдаг. Аудитаас урьдчилан сэргийлээд явбал, хэрэглэх ёстойгоо хэрэглэнэ.

Нөгөө талдаа төрд ажиллахад хэцүү болсон. Тэр тусмаа Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Прокурорын ерөнхий газарт ажиллахад хэцүү. Эцэстээ хонгилын хүн болдог. Алуурчныг тогтоосныхоо төлөө эрүүдэн шүүсэн болдог.

Төр юм бол Ерөнхийлөгч ч, байна уу, УИХ-ын дарга ч байна уу, та ийм зарцуулалт хийсэн байна гээд хөндлөнгийн нөлөөлөлгүй шийдвэр гаргах  ёстой. Маш аюултай ажил хийж байгаа учраас хамгаалалт байх ёстой.

Төрийн албан хаагчаасаа илүү бас хариуцлагажуулж өгөх ёстой. Энэ хуулийг хэлэлцэхдээ ажлын хэсэгт намайг оруулаарай.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

Зармын хувьд хуулийн төслийг дэмжиж байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг 2002 онд баталж байсан. Аудиторыг яаж хараат бус байлгах вэ гээд яриад байгаа боловч үйл ажиллагааны хараат бус байдлыг хангаж чадахгүй байгаа юм биш үү. Санхүүгийн гүйлгээний хяналтыг чангатгахын тулд олон нийтийн хяналт бий болгох. Тэгж байж аудит хараат бус болно. Мянган сайн хүн тавиад, хардаад явахгүй. Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарын санхүүгийн гүйлгээг хянадаг эрхийг аудитад өгөх хэрэгтэй. Тэрийгээ хийж чадахгүй бол ажлаа өгдөг, явдаг байх. Тэгэхгүйгээс болоод ил далд зөрчил их гарч байна.

Бүх шатны гүйлгээг олон нийтийн хяналтад оруулаад өгчихвөл эргээд аудитын байгууллагаа хүчирхэг болгоно.

Засгийн газрын дотоод баримтын шалгалтыг яаж хийх вэ гэдгийг энэхүү хуулийн төсөлтэй хамт оруулж ирсэн бол төсвийн болоод санхүүгийн цогц систем суух байсан. Аймаг, сум, агентлагууд дээр явж байгаа санхүүгийн гүйлгээг яаж хянаж байгаа юм. Суурь нь ямар байх вэ гэдэг юмаа орхигдуулсан, оройг нь яриад байна гэв. 

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

 

15 : 26
2020-4-9

"Ерөнхий аудиторт 12 жил дургих боломжийг хуулиар олгож болохгүй"

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Уг хуралдаанаар  Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхлээд байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулж, энэхүү төсөл өргөн баригджээ. Төсөлд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн үндсийг бүрдүүлэх эрх зүйн орчинг тодорхойлсон юм байна.

Мөн  хуулийн төсөл нь 6 бүлэг 44 зүйл, 108 хэсгээс бүрджээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж эхлээд байна. 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

Төрийн албаны тухай хатуу хууль гаргасан ч ажил нь явахаа больсон. Аудитын тухай хуулийн төсөл мөн тийм болжээ. Ерөнхий аудитор 12 жил дураараа дургих боломж олгосон. Хуучин гэрт нь нэгжлэг хийхгүй гэдэг заалт байсан, одоо нэмээд байцаан, тайлбар мэдүүлэг авахыг хориглоно гэдэг нь дэндэнэ. УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтнаасаа илүү супер хүн үйлдвэрлэж болохгүй.

Байгууллагуудын мэдээллийг битүүмжилнэ, хураан авна, хуулбарлаж авна гэж байгаа. Ийм юм нь нугалаа болно. Ажлын хэсэг гарч нарийвчлах шаардлагатай.  Ингэхгүй бол Аудитын байгууллага нь чөдөр тушаа болсон, шантааж хийсэн байгууллага болж хувирна. Орон байраар хангана гэсэн байна.

Нэг хууль өргөн барихаараа нийгмийн баталгааг дагалдуулж орж ирдэг, төсөв даахад хэцүү болгодог. Эхлээд ёс зүйтэй болсны дараа эрх мэдэл өгөх. Ёс зүйгүй хүнд  эрх мэдэл өгвөл шантаажчин төрнө. Өмнө нь орон гэрт нь нэгжлэг хийхгүй гэдэг заалт байсан бол одоо бүр хэтрээд мэдүүлэг авахгүй гэжээ. Төрийн алба ноён нуруутай болсон цагт ийм эрх мэдэл өгч болох байх, одоо цаг нь биш ээ.

13 : 44
2020-4-9

Ч.Хүрэлбаатар: Сонгууль дөхөөд зарим хүний өвчин хөдөлдөг юм уу?

УИХ-ын чуулган хуралдаж байна

Posted by News.mn on Wednesday, April 8, 2020

Covid-19 цар тахлын үед авах эдийн засгийн арга хэмжээний тухай тогтоолын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Ингэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёолол, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдон гарсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор тус, тус санал хураалгаж буй юм. Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ төслийг оруулж ирэхдээ иргэдээ ХАОАТ, НДШ –ээс зургаан сарын хугацаатай чөлөөллөө гэсэн. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ХАОАТ, НДШ-ээс төсвийн байгууллага буюу эмч, сувилагч8 онцгойгийнхныг  чөлөөлөхгүй гэсэн. Ядаж ХАОАТ-аас төрийн албаныхныг чөлөөлөх саналыг гишүүд дэмжээч ээ. Төсөвтөө есөн хувийн хэмнэлт  хийчих юм бол цалин орлого нь нэмэгдэнэ.

Төрийн албаныханд хөнгөлөлт үзүүлэхгүй гэх хэрнээ  их, дээд сургуулийн багш нарыг болж байна, хөнгөлөлтөд хамруулна гээд байгааг гайхаж байна. Хүн мөнгөө мэдэх гэж өгдөг. Оюутнууд чанартай сургалт авч чадахгүй байгаа учраас сургуулиасаа төлбөрөө буцааж авах эрхтэй. Гэтэл оюутны мөнгийг нь өгөхгүй хэрнээ нэмээд хөнгөлөлт үзүүлэх нь буруу.

Хэрэв та миний яриад байгаа асуудлыг дэмжвэл та бүхний сонгуульд ч хэрэгтэй, амьдралд ч хэрэгтэй, ядарсан жирийн иргэдэд ч хэрэгтэй. Хэрэв ингэж чадахгүй бол алагчлал үүснэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Хавар болж байна, сонгууль дөхөж байна, хүмүүс янз бүрийн л байр суурьтай байна. Засгийн газар шинэ коронавирусээс үүдэж учирч байгаа сөрөг нөлөөллийг яаж багасгах вэ гэдэг зорилт тавьсан. Төрийн албан хаагч цалингаа бүрэн авч байгаа, ажлын байр нь  баталгаатай хадгалагдана.  Төсөвт ачаалал өгөхгүйгээр төрийн өмчит компани асуудлаа шийдээд явах боломжтой. Сөрөг нөлөөг иргэд, аж ахуй нэгжид бага тусгахын тулд төр ачааллыг  өөр дээрээ авсан. Сонгууль дөхөөд зарим нэг хүний өвчин хөдөлдөг юм уу, сонгуульд зориулж үг хэлээд байх шиг байна. Сонгууль ярьж, коронавирусийн асуудал ярьж байгаа нь эрүүл ухаан биш шүү.

Амаргүй хүнд үед бид нэгдсэн санаатай байж, давж туулж асуудлаа шийднэ. Энэхүү төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дуусгаснаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан төслийн 1 дүгээр зүйлийн “импортлоход” гэсний дараа “мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг тус тус” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрөөс зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав.

 

11 : 43
2020-4-9

Орлого нь 50 хувиар буурсан ААН-ийн ажилчдад 200 мянган төгрөг олгоно

Covid-19 цар тахлын үед авах эдийн засгийн арга хэмжээний тухай тогтоолын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Гадаадад байгаа оюутнууд хүнд нөхцөлд байна. Байрнаасаа хөөгдөж байна, энд эцэг, эхийнх нь бизнес зогссон учраас мөнгө явуулах боломжгүй. Суралцаж байгаа оюутнуудаа хэрхэн дэмжих вэ, Засгийн газар.

Ерөнхий сайд хичээлийг есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулах санал гаргасан гэдэг зүйл яригдаж байна. Төгсөх ангийн сурагчид хагас жил хичээл нь хойшлоод элсэлтийн ерөнхий шалгалтад ороход хүндрэл үүсч байна. Цар тахлын үеийн дэглэм бариад төгсөх ангийн сурагчдад хичээлээ хийх боломж олгож болохгүй юу. Сурсан сураагүй гээд бөөн гомдол гараад асуудал үүсэх вий.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Гадаадад байгаа Монгол иргэдээ яах вэ гэдэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярьж байна. Гадаадад байгаа иргэдээс 6650 орчим нь Монголдоо ирэх хүсэлт тавьсан. Ахмадууд , эмчилгээнд явж байсан, хүүхэдтэй хүмүүс, оюутнууд гээд байна. Онгоцны суудал хязгаарлагдмал, нисэх боломж хязгаарлагдмал учраас шийдэх асуудлаар санал боловсруулж байна. Засгийн газар боломжийн хүрээнд шийдээд явна. Тухайн үед нь шийдвэр гаргахаар эргэн мэдэгдье.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг:

Цар тахлын хүрээ эрчимтэй нэмэгдэж, хөл хорио тавигдсан. Дэлхийн 190 гаруй улс үндэсний хэмжээндээ хөл хорио тогтоосон. 1.7 тэрбум хүн хөл хорионд орсон.

Нөхцөл байдал амаргүй байгаа учраас хүүхэд, залуучуудынхаа сургалтыг орхигдуулахгүй, тасалдуулахгүй бай зорилгоор онлайнаар сургах ажлыг тэргүүлэх зэргийн багш нараараа заалгаад явуулж байна. ЮНЕСКО-гоос сайшаасан. Тавдугаар сарын 30-наар хичээлийн жил дуусах ёстой. Есдүгээр сарын 1-нээс хичээлээ эхлүүлье ямар зохицуулалт хийх вэ гэдэг дээр Улсын онцгой комисст танилцуулахаар бэлтгэж байна.

Эрүүл мэндийн яамнаасаа санал авахаар бичиг хүргүүлсэн. Хавсаргаад саналаа оруулна. 12 дугаар ангийн хүүхдийг тавдугаар сард ямар байдлаар багштайгаа нүүр тулж хичээллэх  боломж байна вэ гэдгийг судалж байна. 28 мянган хүүхдэд DVD, CD хүргэсэн.  Цөөн тоогоор нь групп болгож, давтлага өгөх ямар боломж байна вэ гэдгийг судалж байна. Ирэх долоо хоногоос яам тодорхой мэдээлэл өгнө, Засгийн газар, УОК-оос шийдвэр гаргана. 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

Ажлын байрыг хадгалах, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 5.1 их наяд төгрөгийн өндөр өртөгтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ.  

Монгол Улсын 3.2 сая иргэнээс 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлдэг.  75 хувь нь буюу 800 мянга орчим хүний НДШ-ийг зургаан сарын хугацаатай төр хариуцна. Том тоо. 800 орчим тэрбум төгрөг зарцуулна.

200 мянган төгрөгийн нэмэгдлийг хэнд, яаж өгөх вэ гэдэг асуудал өнгөрсөн өдрүүдэд тодорхой бус байсан. Төсвийн байнгын хороон дээр энэ тухай ярьж тодорхой шийдвэр гаргасан. Боломжийн шийдвэр. Өнгөрсөн оны хоёр,  гуравдугаар сарын борлуулалтын орлогоос өнөө жилийнх орлого 50 хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан бол 200 мянган төгрөгийн тэтгэлдэг олгоно. 45 мянган аж ахуйн нэгж урьдчилсан байдлаар хамрагдах тооцоо гарсан.

Энэ асуудлаар санал хураахад 54 гишүүнээс 37 нь дэмжив. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "борлуулалтын орлого нь өнгөрсөн жилийнхээс 50 хувь болон түүнээс дээш хэмжээгээр буурсан нөхцөлд гэдэг нь өндөр босго. 30 хувиар борлуулалтын орлого нь буурсан нөхцөлд гэж бууруулж өгөх ёстой" гэсэн санал тавьсан ч дэмжлэг авсангүй. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Ажил гүйцэтгэсэн компанийн татварыг хөнгөлөх асуудал яригдаж байна. Шинэ коронавирус  гарсантай холбогдож эмнэлэг барих ажлыг яаравчлах, нийт иргэдийнхээ эрүүл мэндэд яаралтай анхаарах ёстой. Баянзүрх дүүрэгт ахмадын болон хүүхдийн эмнэлэг барихаар 5 тэрбумыг 2020 оны төсөвт суулгасан. Хятадад 10 хоногийн дотор эмнэлэг барьж байна. Эрүүл мэндийн сайд дүүрэг болон аймгуудад баригдах эмнэлэгт анхаарах. Барилгын ажлыг хоёр сарын дотор дуусга. Хямралын үед бид хурдтай ажиллах ёстой.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

100 хувь санал нийлж байгаа. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг эрчимжүүл гэдэг үүрэг өгөгдсөн. Олон орон эмнэлэг барих ажлыг богино хугацаанд хийж байгаа.

Сангийн яам эрүүл мэндийн салбарын санхүүжилт дээр асуудал гаргахгүйгээр яаралтай шийдэж өгч байгаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Тогтоолын төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээс санал хураалгаж байна. 

11 : 21
2020-4-9

Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг ТЕГ-т үүрэг болгоно

Онцгой нөхцөл байдал үүссэн үед УИХ-ын үйл ажиллагааг хэрхэн зохицуулах тухай тогтоолын төсөлтэй холбогдон дагаж орж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгав.

Үүнд: Онцгой нөхцөлд гишүүн 2 минутаас илүүгүй хугацаанд саналаа илэрхийлнэ. Хэрэв энэ хугацаа хангалтгүй бол 1 минутаар сунгана.  Санал хураалтад  54 гишүүн оролцсоноос 40 нь дэмжив

Ирц, санал хураалтад оролцсон гишүүний баримтыг хувийн хэрэгт нь хавсаргана. Санал хураалтад  54 гишүүн оролцсоноос  41 нь дэмжив.

Цахим хурлыг программ ашиглан зохион байгуулах, энэ ажлыг Тагнуулын ерөнхий газарт үүрэг болгох чиглэл өгөх.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Зарчмын зөрүүтэй санал гэхээс илүүтэй тогтоол хэлбэрээр орох зохицуулалт байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

Цахимаар чуулган, байнгын хороо хуралдах процессын үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах ёстой гэж үзээд Тагнуулын ерөнхий газрыг үүрэгжүүлж, хамтарч ажиллах боломж бололцоог олгоё гэдэг саналыг гишүүд гаргасан. Тогтоолын төслийг нь боловсруулсан. Санал дэмжигдвэл тогтоолыг хэлэлцүүлнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 Тогтоол гаргах шаардлагагүй, угаасаа энэ асуудалд Тагнуул оролцоод явж байгаа.

Дээрх томъёоллоор санал хураахад  54 гишүүн оролцсоноос 40 гишүүн дэмжив.

Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд 5.1 их наядын эх үүсвэр гарган, аж ахуйн нэгж, иргэдийг татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх зэрэг асуудал багтсан юм. 

10 : 17
2020-4-9

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Онцгой нөхцөл байдал үүссэн үед УИХ ямар дэгээр хуралдах вэ гэдэг асуудлыг энэхүү төсөлд тусгасан юм. Энэ өдрийн чуулганы хуралдаанд 74 гишүүн оролцох ёстойгоос 50 нь хүрэлцэн иржээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч эхэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа учраас хариуцлагатай байх талаар санал гаргасан. Энэ асуудал юу болж байна вэ гэдэгт хариулт өгөөч.  Тахлыг тогтоож байгаа гол үндэс нь хөл хорио. Эхний хэмжээнд авах арга хэмжээ нь маск зүүж, гараа угаах, орчны ариутгал халдваргүйжүүлэлт хийх. Нэгдсэн чиглэл өгөхгүй бол 2 метрийн зайнд сууж байгаа гишүүд маск зүүх ёстой юу, зүүхгүй байх ёстой юу. Нэгдсэн нэг ойлголттой болох хэрэгтэй. Өдөржин хошуувчтай суухад амаргүй байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:  

Онцгой нөхцөл байдал үүссэн үед цахимаар хуралдах шаардлага үүсэхэд зарим зүйлийг тодорхой болгох шаардлагатай гэж үзээд Гамшгийн тухай хуульд өөрчлөлт оруулна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үүргийг чангатгая гэсэн санал гаргасан. Зарчмын зөрүүтэй санал гаргахад байнгын хороон дээр дэмжигдсэн.

Цахимаар хуралдах нөхцөлд УИХ-ын гишүүний үг хэлэх хугацааг 2 минут болгох зэрэг зохицуулалт хийж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Коронавируст зориулсан Дэгийн хуультай байя гэсэн санал гаргасан ч уналаа. Амралтын өдөр хуралдах шаардлага үүсвэл, энэ хууль зохицуулж чадах уу. УИХ-ын гишүүдийн ирц 50 хувьд хүрэхгүй бол яаж зохицуулах вэ гэдэг асуудлыг эндээс олж харахгүй байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:  

Хуулийн төслийн 21.11 дэх хэсэгт онц байдал бүхий нөхцөл байдал үүссэн үед хууль санаачлагч 72 цагийн дотор санал авч хүргүүлнэ гэж зааж байгаа. Ердийн нөхцөлд санал авах хугацаа 30 хоног байдаг. Хууль санаачлагч Засгийн газраас санал авах ёстой. Амралтын өдрүүдэд хуралдах боломжтой. УИХ-ын болон чуулганы дэгийн тухай хуульд тодорхой зохицуулалт нэмж тусгана.

Зохицуулж чадаагүй асуудал бол ирц хүрэхгүй бол яах вэ гэдэг асуудал.

Нэг танхимд 19-үүлээ сууж байна, нэг гишүүнээс халдвар илэрвэл бусад нь карантилагдана. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Таван танхимд хуралдаж байгаа гишүүдийн саналыг цахимаар хураачихаж чадахгүй сампингаар бодож байгаа юм шиг тоолж болохгүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Саналыг цахимаар хураахаар хууль зөрчигдөх гээд байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

72 цагтай холбоотой заалтаа хамгийн сүүлд хураая, одоо орхиод явчихая.

Муугаар л бодож бид хууль хийж байгаа. Тамгын газрын нэг хүн халдвар авахад бид бүгдээрээ тусгаарлагдана. Тиймээс утсаар ч саналаа илэрхийлж болно. Болохоосоо болохгүйг нь хүртэл зохицуулалт хийсэн. Ирцийн асуудал гээд маш олон зүйлийг тухайн үед шийднэ. Чиглэл, чиглэлийнх нь хуульд тусгаж өгөх асуудал яригдсан гэдгийг нэмж хэлье.

Нэг улаан мөнгө гаргахгүйгээр таван танхимаас бид бүхэн санал хураалтаа явуулаад,  байгаа нөөцөө ашиглаж байна.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-09 64.53.234.130

Radnaased-r huuli aluulsanii herggui shuu

Avatar

Neg yum bolj l taarna. 2020-04-09 202.21.108.222

ANU ba hugjiltei , hugjij bui buh uls ornuud jijig biznes, huviaraa hudulmur erhlegchiddee l asar ih mungu zartsuulsan bh yum. Getel Mongold ulsturchid tom kompanuudaa, uurdiinhuu AAN uudiig l demjlee. Ene neg yum duulganaa. Mongoliin erh barigchid ertuntsiin ulsuudaas uur chigleld yavaad haa holdohov dee.

Avatar

mendee 2020-04-09 59.153.85.75

энэ ацнуудаас өөдтэй юм харалтгүй.гэтэл бусад орнууд шууд гэр бүл болгонд мөнгөн дэмжлэг үзүүлж байна шд.өөрсдөө л хагарч бяцарталаа баяжих донтой хүмүүсээс л ийм шийдвэр гарна.

Avatar

Зочин 2020-04-09 202.9.47.21

яг жирийн иргэдэд зориулсан юм юуч алга даа.өөрсдийнхөө хэдэн компанийг л дэмжих хууль баталлаа.дахиж та нарыг сонгохгүй л болов уудаа

Avatar

иргэн 2020-04-09 59.153.112.253

Энэ нөхдүүд ард түмэнд хүртээмжтэй шийд гаргахгүй. Гаргаж ч чадахгүй

Avatar

Иргэн 2020-04-09 103.212.118.78

Энэ тэнэгүүд үүргээ гүйцэтгэхэд нь зориулж эрх олгодог гэдгийг ойлгодоггүй юм байхдаа. Нухсаар байгаад хууль хэрэгжих боломжгүй хэврэг , үйлчлэх хүрээгүй үрчгэр юм болгочих юм.

Avatar

Зочин 2020-04-09 64.119.18.179

Radnaased lapse pyazduu mini bitgii hudlaa s***

Avatar

Зочин 2020-04-09 202.21.108.222

Ene zasagt dan galzuuchuud, soliotnuud baidgiin bishuu. Delhiin ali ch ulsad oiriin 2-3 jild nooluur uned hurehgui. Turuu jil l gehed hamgiin undurtuu 80k hursen. Tegeheer ene jil 100k iig ugnu gedeg songuuliin sanal shuud hudaldaj avch baigaa fakt bishuu.

Avatar

mendee 2020-04-09 59.153.85.75

яг тийм.хөөсөрсөн үнэ хэлж хөдөөний малчидаараа сонгуулчихаад хотынхон хууц гээд сууж байгааншд

Avatar

Сонгуулийг хойшлуулж энэ ЗГ энэ өвчний ард гарах хэрэгтэй 2020-04-09 66.181.183.129

Сонгуулиар засаг солигдвол самуурсан юм болж аюулт өвчин гарахгүй гэх баталгаа байхгүй

Avatar

Зочин 2020-04-09 103.229.123.17

shim gold, boroo gold hereg tokio arbitart hinagdah bolsoniig medegdey baina. tokio arbitart baihad dahin hereg uusgehgui shuu.tokio arbitart uchir oluulhaar say ugluu handsan.

Avatar

Зочин 2020-04-09 150.129.143.194

Хүрэлбаатарын сонгуулийн солиорол ч эрт эхэлсэн дээ

Avatar

Батый 2020-04-09 202.131.230.50

Энэ хүрэлбаатар арай хэтэрлээ. Зөвхөн сонгуулиа бодоод төсвийн тодотгол хийхгүй, ноолуурыг 100 мянгаар авна ч гэх шиг. Хэдэн суманд амбаар барьж, сонгуулийн санал авахаас илүү чухал юм нь улс орны эдийн засаг, хүн ардын орлого баймаар байх юм. Төсвийн тодотгол хийж, танасан мөнгөөрөө ЖДҮ-ийн зээл /жинхэнэ эздэд нь/ өгмөөр, зээлүүлмээр байн

Avatar

Зочин 2020-04-09 43.242.243.171

Орон сууцны ипотёкийн жилийн 8-9 хувийн хүүтэй зээлийг хөнгөл тусламжийн мөнгө тараа гээд л яриад байх юм Ипотёкийн зээлд хамрагдаж чадахгүй арга буюу жилийн 24-30 хувийн зээлээр орон сууц авсан өчнөөн олон хүн зээлээ төлөх гэж зовж амьдарч байна Иймд эдгээр хүмүүсийг юуны өмнө ипотёкийн зээлд хамруулж амьдралыг нь бага ч гэсэн хөнгөлөх талаар Улс Банк зориуд анхаарч арга хэмжээ авмаар байна Энэ хүнд үёд өндөр хүү нэхдэг ийм байдал л хүмүүсийг үгээгүй ядуурал гарцгүй байдалд оруулж байна

Avatar

Зочин 2020-04-09 43.242.243.171

Одоо ипотёкийн зээлийг шинээр олгохыг зогсоо Хамарч чадалгүй орон сууцны өндөр хүү төлж байгаа хүмүүсийг л хамруулах арга хэмжээ ав

Avatar

Зочин 2020-04-09 192.82.77.213

оспанзандан

Avatar

Orlogo 2020-04-09 202.126.88.199

Orlogogui bolson AAN-g yah yum boloo. Huns, delguuriin orlogo bursa bh. Uilchilgeenii salbart yah bol.

Avatar

иргэн 2020-04-09 202.9.46.41

хуний амьдралд бодитой нэмэр болохгуй жижигхэн зуйл иргэддээ нэмэрлэх нэрээр улсынхаа монгийг битгий тарамдаад бгаачээ.аж ахуй эрхэлдэг улсад наад 200000 тогрог чинь уи вэ? 2 удаа ресторанд хоол иддэг монго.харин орлого багатай эмзэг булгийн иргэдийн 10 хоногийн хунсээ бэлтгэх монго.Нийт иргэдийн амьдралын тувшин, хэрэглээний тувшинг ялгаж сураач. Нэг л байгаа онохгуй буудаад бх уим.Огвол огсон шиг уим ог , огохгуй бол чимээгуй бай.

Avatar

Иргэн 2020-04-09 103.57.94.159

Манай МАН-ын МАНГАРууд өөрсдийнхөө аминд яасан их хайртай юм бэ?? Ийм хэлбэр төдийн хууль гаргахаасаа ичдэг байгаа даа.Гадуур жирийн иргэд чинь автобусанд шахцалдаад дэлгүүр гуанзанд очерлоод л явж байна. Тэд нарын аюулгүй байпалд огт анхаарал тавихгүй байж ингэж сүржигнэх гэж…

Avatar

Horio 2020-04-09 202.21.108.222

MANgariinhan niigmiig aidasaar ni hulj viruseer shantaajlan shorongiin deglemd dasgah, tuund ali boloh udaan tugjih sonirholtoi bh shig. Haalttai niigemd luivarchid yu durtaigaa hiij bolno, ERDENET uildvert ontsgoi baidald togtoosnoor shahaanii buh herguud daragdaj bgaatai adil Mongoliig yag tiim bdald oruulah geed bna.

Avatar

Зочин 2020-04-09 202.9.40.144

өвчний тархалтаа гадуур хяналтгүй алдчихсан юм байлгүй дээ. Тэгээд л ингэж айгаад байгаа юм байлгүй. Гадуур алдаагүй бол ингэж жүжиглэх ямар хэрэгтэй юм бэ

Avatar

зочин 2020-04-09 202.126.89.52

бүгд монголд байжийж яагаад хуралдаа суудаггүй хижигнүүд вэ эх ороны хаалгыг аюулт өвчин тогшиж байхад гөлөгнүүд хуралдаа суугаад хурдан хурлан ажил шийдэхгүй сонгууль бодоод шоугаа хийгээд яваад байх юм… эд нараас болж эх орон минь ийм ядуу ард иргэд өлмөн зөлмөн амьдарч байна. н**ш юмаа ядаж байхад ард түмэн ч дээ… эд нарыг давраагаад өлсөөд хэвтэж байх л юм… тэмцэж эсэргүүцээд гүйдэг бол эд нар ингэж хаан заан шиг загинаж чдахгүй ш дээ .

Avatar

и 2020-04-09 124.158.107.35

угаасаа суудлын хооронд нэг метр зайтай л байна яагаад нийлээд хуралдаж болохгүй байгаам, танхимаас гараад бүгд хоорондоо уулзаж байгаашд ямар ялгаа байна

Avatar

123456 2020-04-09 103.26.195.192

Arhidjiij ch magadgyi.Bolorchuluun gishuunii nud n ulaanaaraa ergeldchihsen baisan esvel hoorhii bidniihee tuluu noirgyi honov uu

Avatar

м 2020-04-09 124.158.107.35

энд хоорондоо тоглох уйдаагаа тайлах гэж ирдтймүү, нэг л тоглоом тохуу хийсэн хүмүүс үнэн хариуцлага , ажил хэрэгч байдал алга энэ их хурал

Avatar

Зочин 2020-04-09 150.129.140.90

altanii uurhain hereg bas bulgan aimag 2 udaa bolson bas shorond bolson. teged baterdene gishuun retely mongo gargul absan.

Avatar

Зочин 2020-04-09 150.129.140.90

altanii uurahin hereg arbitart baiga l yun eruugiin tanhim huraldaad baigan bas tatbar ged oron nutag zondoo mongo absn hsdee. bas altanii uurhai tur zogsooson shidber garsan bol eruu uusgehgui. eruu uusgey daramtaly baigaad mongo aby baigamu bid Tokio arbitart handsan shuu.

Avatar

Зочин 2020-04-09 150.129.140.90

altanii niit uurhain hereg geed 3-7 udaa zuunharaa shoron zond bolson. suuldee ninja nariig duuday baitsaasan. Zuunhara zond shuuh hurald oroltsoh hohirigchidiig arhag horigdol Mahgal, Erdenebileg, Suhene, Monhtomor naraar aluulna altanaas tatgalz mongo abahgui gey hel geed reketelsen. tegd shorongos erdenebileg, Bolymor 4 huniig sulaad dahiad yum yaribal ene hed ta nariig aluuln ageed zanalhiilsen reketelsen.

Avatar

м 2020-04-09 124.158.107.35

ингэсэн ч гэсэн бүгд хоорондоо уулзалдаж л байгаашд ялгаа байхгүй зүгээр л нийлээд хуралдчихаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж