"Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатарт цэрэг татлага явагдахгүй" | News.MN

"Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатарт цэрэг татлага явагдахгүй"

"Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатарт цэрэг татлага явагдахгүй"

УОК мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Thursday, April 9, 2020

НЭМЭЛТ:

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.

Энэ жил цэрэг татлагыг дараах байдлаар зохион байгуулахаар УОК-оос шийдвэр гарлаа. Хилийн боомтуудад тусгаарлах хяналтын үйл ажиллагаа явуулж байгаа аймгуудад буюу Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатарт цэрэг татлага явагдахгүй. Зайлшгүй шаардлагаар Хилийн цэрэг, Зэвсэгт хүчний нэг  тусгай ангиуд цэрэг татах шийдвэрийг гаргасан. Энэ ажлыг зохион байгуулахдаа өндөржүүлсэн бэлэн байдлын шаардлагыг хангаж, цэргийг бүртгэх урьдчилан шалгах, ачих тээвэрлэх ажлыг олон хүнийг нэг дор цуглуулалгүйгээр нарийн зохион байгуулалттайгаар зохион байгуулна. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор “Оюутан цэрэг” хөтөлбөрийг энэ жил хэрэгжүүлэхгүй. Сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулах асуудлыг энэ удаад  УОК ярьсангүй. Энэ асуудлаар БСШУСЯ-наас судалгаа ирүүлэх байх.

Үргэлжлүүлэн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Хувийн ЕБС, цэцэрлэг төлбөрөө 100 хувь авчихаад үйл ажиллагаагаа онлайнаар явуулаагүй бол төлбөрийг нь ирэх жил рүү шилжүүлэх талаар шийдвэр гаргаж болох эсэх талаар Боловсролын яам тооцоо судалгаа хийж байна. УИХ-аар Эдийн засгийн арга хэмжээтэй холбоотой хуулийн төсөл батлагдмагц эдгээр асуудал тодорхой болно. Хүүхдүүд улирахгүй" гэдгийг мэдэгдэж байна.

0-12 насны хүүхэдтэй эхчүүд гэрээсээ цалинтай  ажиллах Засгийн газрын тогтоол дөрөвдүгээр сарын 30 хүртэл хэрэгжинэ.  Хувийн байгууллагын ажил олгогчид уг шийдвэрийг дагаж  мөрдөн хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 82 настай Хөдөлмөрийн баатрыг өчигдрийн чартер нислэгээр авчраагүй гэсэн мэдээлэл гарсан. Энэ иргэн ирсэн. Буруу, ташаа мэдээлэл гаргахгүйгээр ЭМЯ, Шуурхай штабын бодит мэдээллийг эх сурвалжаа болгохыг хүсч байна. Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин өчигдөр ХӨСҮТ-д ажиллах үеэрээ холбогдох шийдвэр гаргасныг УОК-ын хуралдаанаар дэмжсэн. Энэ нь тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад олон нийтээс өгч буй хандиваас мөнгөн урамшуулал олгохоор болсон” гэлээ


Улсын онцгой комисс өнөөдөр /2020.04.09/ 13.30 цагт хуралдана. Хуралдаанаар цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэнэ. Гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах асуудлыг Ерөнхий сайд хэлсэн.

Түүнчлэн дээрх иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татахыг шуурхай штаб Засгийн газрын чиглэлийн дагуу ярилцаж байна.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу өчигдөр /2020.04.08/шуурхай штабаар хэлэлцсэн. Энэ бүх асуудлыг Улсын Онцгой комиссын хуралдаанаар авч хэлэлцэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-09 202.9.46.60

Ойлгомжтой

Avatar

йыа 2020-04-09 103.11.195.34

цэрэгт явбал дарга нарт нь зодож алаад тэгээд болгоомжгүй гээд 2 жил тэнсээд байна биз дээ. хүүүхдүүдээ явуулахгүй байвал таарна

Avatar

Зочин 2020-04-09 64.119.25.162

Бүх хүмүүсээ өртөг өндөр газраас татаж эрээнд байрлуулж хяналтад байлгаж бгаад хэсэглээд оруулах талаар бодвол яасын. Гадаадад үнэхээр гудамжинд бгаануудыг нь.

Avatar

Зочин 2020-04-09 202.21.108.222

Manaih buh zuiliig horiod baidag getel EU nii ulsuud hul horiogoo tsutslaad ehellee. Tend udur bur olnooroo haldvart urtuj uhseer l bgaa gevch hul horiog tsutslaad niigmiig hudulguj ehlev.

Avatar

d 2020-04-09 103.229.121.12

Тэр EUs руугаа зайлаа

Avatar

meedee 2020-04-09 202.55.188.90

дээд сургууль мсүт ээ ажилуулаа .

Avatar

ө 2020-04-09 103.229.121.12

Гуцаа

Avatar

зочин 2020-04-09 103.87.255.66

том болсон хүүхэдтэй нь ядартлаа ажиллаад үх гэсэн вм шиг сонсогдож байна зарим байгууллага 7,7 хоногоор ээлжилж ажиллаж байгаа нь их зөв шийдвэр байна лээ

Avatar

зочин 2020-04-09 202.21.116.66

Мал эмнэлгийн хүрээлэн лав 4.30 хүртэл хүмүүсээ хүүхдиыг нь харуулагүй нэлээд дарамталж байна

Avatar

Зочин 2020-04-09 103.57.93.9

Боловсролын сайд анхаар.

Жилээр нь төлбөрөө авдаг хувийн цэцэрлэгүүд зөндөө байгааг мартаж болохгүй. Хамгийн түрүүнд үүнийг шийдэх хэрэгтэй. Яагаад гэвэл хичээл нөхнө гэсэн зүйл байхгүй. Маргаан гарахгүй.

Avatar

Зочин 2020-04-09 103.57.93.9

Жилээр нь төлбөрөө авдаг хувийн цэцэрлэгүүд зөндөө байгааг мартаж болохгүй. Хамгийн түрүүнд үүнийг шийдэх хэрэгтэй. Яагаад гэвэл хичээл нөхнө гэсэн зүйл байхгүй. Маргаан гарахгүй.

Avatar

иргэн 2020-04-09 202.179.27.16

УОК Хуралдаад Иргэдээсээ яаж Нууж Гадны өвчтөй иргэдийг Ар өврийн хаалганы Улсууд аа оруулж ирэх талаар ярина биз УОК Ард иргэд дээ дандаа Худлаа мэдээлэл өгч байсныг Давгадорж аварга Олон нийтэд ил болгосон ш дээ

Avatar

зочин 2020-04-09 66.181.167.254

Тусгаарлагдах байрны төлбөрөө нэмбэл зочид буудлууд байраа гаргаж өгөх нь нэмэгдэх байх. Байр нэмэгдвэл гадаадаас ирэх хүний тоог нэмэх боломжтой юм биш үү. Төлбөр нэмбэл иргэдэд хүндрэлтэй гэж хараад байх шиг байна. Угаасааа л гадаадад байгаа иргэдийн ихэнх нь инээс илүү зардал гаргаж байгаа шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж