УОК мэдээлэл хийж байна.
Posted by News.mn on Thursday, April 9, 2020
НЭМЭЛТ:
УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.
Энэ жил цэрэг татлагыг дараах байдлаар зохион байгуулахаар УОК-оос шийдвэр гарлаа. Хилийн боомтуудад тусгаарлах хяналтын үйл ажиллагаа явуулж байгаа аймгуудад буюу Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатарт цэрэг татлага явагдахгүй. Зайлшгүй шаардлагаар Хилийн цэрэг, Зэвсэгт хүчний нэг тусгай ангиуд цэрэг татах шийдвэрийг гаргасан. Энэ ажлыг зохион байгуулахдаа өндөржүүлсэн бэлэн байдлын шаардлагыг хангаж, цэргийг бүртгэх урьдчилан шалгах, ачих тээвэрлэх ажлыг олон хүнийг нэг дор цуглуулалгүйгээр нарийн зохион байгуулалттайгаар зохион байгуулна. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор “Оюутан цэрэг” хөтөлбөрийг энэ жил хэрэгжүүлэхгүй. Сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулах асуудлыг энэ удаад УОК ярьсангүй. Энэ асуудлаар БСШУСЯ-наас судалгаа ирүүлэх байх.
Үргэлжлүүлэн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Хувийн ЕБС, цэцэрлэг төлбөрөө 100 хувь авчихаад үйл ажиллагаагаа онлайнаар явуулаагүй бол төлбөрийг нь ирэх жил рүү шилжүүлэх талаар шийдвэр гаргаж болох эсэх талаар Боловсролын яам тооцоо судалгаа хийж байна. УИХ-аар Эдийн засгийн арга хэмжээтэй холбоотой хуулийн төсөл батлагдмагц эдгээр асуудал тодорхой болно. Хүүхдүүд улирахгүй" гэдгийг мэдэгдэж байна.
0-12 насны хүүхэдтэй эхчүүд гэрээсээ цалинтай ажиллах Засгийн газрын тогтоол дөрөвдүгээр сарын 30 хүртэл хэрэгжинэ. Хувийн байгууллагын ажил олгогчид уг шийдвэрийг дагаж мөрдөн хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 82 настай Хөдөлмөрийн баатрыг өчигдрийн чартер нислэгээр авчраагүй гэсэн мэдээлэл гарсан. Энэ иргэн ирсэн. Буруу, ташаа мэдээлэл гаргахгүйгээр ЭМЯ, Шуурхай штабын бодит мэдээллийг эх сурвалжаа болгохыг хүсч байна. Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин өчигдөр ХӨСҮТ-д ажиллах үеэрээ холбогдох шийдвэр гаргасныг УОК-ын хуралдаанаар дэмжсэн. Энэ нь тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад олон нийтээс өгч буй хандиваас мөнгөн урамшуулал олгохоор болсон” гэлээ
Улсын онцгой комисс өнөөдөр /2020.04.09/ 13.30 цагт хуралдана. Хуралдаанаар цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэнэ. Гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах асуудлыг Ерөнхий сайд хэлсэн.
Түүнчлэн дээрх иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татахыг шуурхай штаб Засгийн газрын чиглэлийн дагуу ярилцаж байна.
Холбоотой мэдээ