Цэргийн штабын 95 жилийн ойн мэндчилгээ | News.MN

Цэргийн штабын 95 жилийн ойн мэндчилгээ

Цэргийн штабын 95 жилийн ойн мэндчилгээ

Цэргийн штабын 95 жилийн ойн мэндчилгээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Цэргийн штаб байгуулагдсаны 95 жилийн ойн мэндийг тус байгууллагын тулгын чулууг тавилцаж, хөгжлийн түүхийг бүтээлцсэн ахмад буурлууд, үе үеийн удирдлага, хамт олон, одоо ажиллаж шинэ түүхийг бүтээж буй нийт алба хаагч нартаа өргөн дэвшүүлье!

Анх 1925 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хуралдсан Улаанбаатар хотын захиргааны төлөөлөгчдийн 2 дугаар хурлын 3 дугаар тогтоолоор Цэргийн хэлтсийг эрхэлсэн түшмэл, туслах түшмэл, тасгийн дарга, бичээч 3, бүгд зургаан хүний орон тоотой байхаар батлан Улаанбаатар хотын захиргааны бүтцэд ажиллуулж эхэлсэн түүхтэй.

Цэргийн /хэлтэс/ штаб маань батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг тасралтгүй 95 жил хэрэгжүүлэхдээ 12 удаа нэрээ сольж, одоо Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Цэргийн штабын дүрэм”-ийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Улаанбаатар хотын маань хүн ам, суурьшил нэмэгдэхийн хэрээр төрийн батлан хамгаалах үйлчилгээний цар хүрээ, Цэргийн штабын үйл ажиллагаа, гүйцэтгэх үүрэг, орон тоо нэмэгдэж байна. Цэргийн штабаас батлан хамгаалах үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, нэг стандарт, жишигт нийцүүлэн ажиллаж байна.

Бид түүхээ судалж, 2013 онд “Нийслэлийн цэргийн штабынхан” ном хийсэн бол энэ жил Цэргийн штабын 95 жилийн ойгоор “Уланбаатар хотын Цэргийн штабын түүхэн замнал” гэсэн баримтат кино, “Нийслэлийн Цэргийн штаб” гэсэн гэрэл зургийн цомгийг тус тус бүтээгээд байна.

Энэ дашрамд Цэргийн штабын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж байгаа Батлан хамгаалах яам болон нийслэлийн удирдлагууд, 95 жилийн түүхийг бүтээлцсэн ахмадууд,  одоо хамтран ажиллаж, хамтдаа хөгжин дэвшиж байгаа офицер, ахлагч нартаа талархаж явдгаа  илэрхийлье!

Ингээд Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын  Цэргийн штабын 95 жилийн ойн мэндчилгээг дахин дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Монгол цэргийн жавхаа, хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                                                                                                                                                     ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА, ХУРАНДАА                                             Ж.БОЛДБААТАР

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-09 202.126.88.72

хотын төвийн байшин хороололд амьдардаг авлигачдынхаа шээснүүдээр цэргийн албыг нь хаалга.Чи 30 жилийн өмнө Төв аймаг 196 дугаар ангид салааны захирагчаар ажиллаж байхдаа эгэл жирийн ард түмний хүүхдүүдийг зоддог яргачин байсан биз дээ.

Avatar

Зочин 2020-04-09 122.201.22.2

Эргүү толгой минь 95 жилээс өмнө цэрэг байгаагүй юм МАНгараа.

Avatar

Зочин 2020-04-09 192.82.77.213

ЮУН ШТАБЫН ОЙ ВЭ? БОЛЬ Л ДОО ХУУРАНДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж