Covid-19 вирусийн улмаас Английн Премьер лигийн тоглолт тодорхойгүй хугацаагаар зогсоод байгаа билээ. Энэхүү зогсонги байдал нь тус лигийн тоглогчдын зах зээлийн үнэлгээнд сөрөг нөлөө үзүүлж байгаа аж.
Transfermarkt сайт тоглогчдын зах зээлийн үнийг тус сайтын хэрэглэгчдийн нэгтгэсэн тооцоо болон тоглогчдын янз бүрийн өгөгдлийн санг үндэслэн гаргажээ.
Тус судалгаанаас авч үзэхэд 1998 оноос өмнө төрсөн тоглогчдын үнэ 20 хувиар буурсан бол 1998 оноос хойш төрсөн тамирчдын үнэ 10 хувиар унажээ.
Transfermarkt сайтаас гаргасан Премьер лигийн тамирчдын шинэчилсэн үнэлгээ | ||
Тоглогчид | Одоогийн үнэ | Буурсан дүн |
Рахим Стерлинг | £115 сая | -£29 сая |
Kевин де Брюйне | £108 сая | -£27 сая |
Харри Кэйн | £108 сая | -£27 сая |
Мохаммед Салах | £108 сая | -£27 сая |
Садио Мане | £108 сая | -£27 сая |
Трент Александр-Арнолд | £89 сая | -£10 сая |
Н’Голо Канте | £72 сая | -£18 сая |
Виржил Ван Дик | £72 сая | -£18 сая |
Бернардо Силва | £72 сая | -£18 сая |
Лерой Сане | £72 сая | -£18 сая |
Пол Погба | £72 сая | -£18 сая |
Манчестер Сити багийн тоглогчдын үнэлгээ хамгийн их буюу 225 сая фунтээр буурсан байна. Тус багийн тоглогчдын нийт зах зээлийн үнэлгээ 1.1 тэрбум фунт байсан бол одоогийн байдлаар 917 сая фунт болон буурчээ.
Английн Премьер лигийн Топ 10 үнэлгээтэй бүрэлдэхүүнтэй багууд | ||
Багууд | Одоогийн үнэлгээ | Буурсан дүн |
Манчестер Сити | £917 сая | -£224 сая |
Ливерпүүл | £870 сая | -£205 сая |
Toттенхэм Хотспур | £629 сая | -£148 сая |
Челси | £612 сая | -£134 сая |
Mанчестер Юнайтед | £582 сая | -£136 сая |
Aрсенал | £521 сая | -£114 сая |
Эвэртон | £367 сая | -£87 сая |
Лэйстер Сити | £363 сая | -£90 сая |
Волверхэмптон | £267 сая | -£62 сая |
Вест Хэм | £258 сая | -£58 сая |
Холбоотой мэдээ