НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд ОХУ-д үйлдвэрлэсэн Сухой Супержет-100 нисэх онгоцыг ашиглахаар болжээ. Энэ тухай Оросын агаарын тээврийн Росавиация агентлаг мэдээлэхдээ өнгөрсөн гуравдугаар сард НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Сухой Супержет-100 нисэх онгоцыг ашиглахаар анхны гэрээг байгуулсан гэв. Түүнчлэн НҮБ-ын энхийг сахиулах болон газрын ажиллагааг дэмжих зорилгоор агаарын тээвэрт Оросын нисэх онгоцыг ашиглах хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээг байгуулсан гэдгийг энхийг сахиулах ажиллагааны төлөөлөгч Ник Бирнбакийн мэдээлжээ. Үүнээс өмнө НҮБ-д Оросын Ютэйр компаниас нийлүүлсэн нисдэг тэрэгнүүдийг ашиглаж байв.
Гэтэл энэ оны эхээр Оросын Сухой Супержет-100 нисэх онгоц нь үндэсний агаарын тээврийн Аэрофлоттой байгуулсан урт хугацааны гэрээг эс тооцвол гадаадаас ямар ч захиалга аваагүй гэдгийг “Reuters” агентлагт мэдээлсэн. ЗХУ задарснаас хойш ОХУ-д үйлдвэрлэсэн анхны зорчигч тээврийн нисэх онгоц 2011 онд үйлчилгээнд нэвтэрсэн. Гэвч тус нисэх онгоцыг худалдан авах Аэрофлот компанийн урт хугацааны гэрээнээс өөр энэ 2020 онд гадаадын авиа компаниас захиалга аваагүй аж. Иргэний агаарын тээврийн Аэрофлот компанид одоогоор 54 ширхэг Супержет нисэх онгоц нисч байгаа бөгөөд энэ онд 17 ширхгийг нэмж авахыг Оросын Худалдаа, аж үйлдвэрийн сайд мэдээлжээ. Аэрофлот компани 2018 онд 100 ширхэг Супержет нисэх онгоц худалдан авах урт хугацааны гэрээ байгуулсан байна. Тус нисэх онгоцыг 2019-2026 оны хооронд хүлээн авахаар гэрээнд заасан аж.
Сухой Супержет 100 нисэх онгоцыг үйлдвэрлэхийн тулд олон тэрбум ам.долларыг зарцуулсан боловч өнгөрсөн 2019 онд Москва хотноо газардахдаа осолдож, 41 хүн амь үрэгдсэн юм. Москвагаас Мурманск руу нисэх гэж байсан “Аэрофлот” компанийн “Сухой Супержет 100” онгоц дөрөвдүгээр сарын 5-нд ниссэнээсээ хойш 28 минутын дараа ослын буулт хийсэн байдаг. Нисэх онгоц “Шереметьево” нисэх онгоцны буудалд хүчтэй газардсанаас болж дугуй нь хугаран түлшний сав нь хагарч, гал гарсан юм. Энэ ослын улмаас онгоцонд байсан 78 хүний 41 нь амиа алдсан билээ. Улмаар Ирландын агаарын тээврийн “CityJet” компани үйлчилгээнд ашиглаж байсан долоон ширхэг Супержет нисэх онгоцыг нисгэхийг зогсоож, Мексикийн “Interjet” компани 22 ширхэг тус загварын онгоцоо зарахаа зарлажээ.
Оросын төрийн өмчийн Ростех компанийн удирддаг Сухой иргэний агаарын тээврийн нисэх онгоцны үйлдвэрлэсэн тус загвар өдгөө дөнгөж 142 ширхэг үйлчилгээнд гарсан байна. Тус нисэх онгоцны анхны туршилтын нислэгийг 2008 оны тавдугаар сард үйлдэж, дараа нь 2011 оны дөрөвдүгээр сарын 21-нд олон улсын нислэг үйлдэж байжээ. Уг нисэх онгоц нь Аэрофлот, Интержет, Ямал эйрлайнс, Газпромавиа зэрэг агаарын тээврийн компаниудтай хамтарч ажиллаж байна. Тухайн үед тус нисэх онгоц нь Оросын дотоодын нислэгт ашиглагдаж байгаа ТУ-134 онгоцыг орлохоор төлөвлөж байв. Оросын зохион бvтээгчид Сухой Супержет-100 онгоц Европын Эйрбус, Америкийн Боинг онгоцнуудтай эн зэрэгцэхүйц хэмээн үнэлж байв. Сухой Супержет-100 нисэх онгоцыг үйлчилгээнд нэвтэрсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэрэгцээнд зориулан хоёрыг авсныг Кремль мэдэгджээ.
СУХОЙ СУПЕРЖЕТ-100 НИСЭХ ОНГОЦНЫ ТАЛААР
Нэг ангиллын байршилд 98 суудал бүхий бүс нутгийн нисэх онгоцны үйлчилгээ, эсвэл хоёр ангиллын үйлчилгээтэй 88 суудал. Энэ ангилал дахь өрсөлдөгчид нь “Embraer E175”, “Bombardier CRJ900”, “Airbus A318” юм. Хөдөлгүүр СаМ146ОХУ-ын Санчир гарагийн хамтарсан компани болох Францын нисэхийн хөдөлгүүрийн салбарын тэргүүлэгчдийн нэг Safran Snecma компанийн хамтран бүтээсэн PowerJet компанийн зохион бүтээсэн Superjet дээр суулгасан. Хөгжүүлэгчид нь засвар үйлчилгээ хийхэд хялбар, илүү хөнгөн моторыг бий болгож чадсан. Гол давуу талууд нь: жингээ хассан, энгийн, хөнгөн хөдөлгүүртэй, өргөн хаалгатай, бүхээгт том ачаа, том ачааны хаалгатай харьцуулахад гар тээшний том тасалгаа юм.