Хоногт 6298 хүн “covid-19” өвчнөөр нас барлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.09-нд нийтлэгдсэн

Хоногт 6298 хүн “covid-19” өвчнөөр нас барлаа

Хоногт 6298 хүн “covid-19” өвчнөөр нас барлаа

Дэлхийн 209 оронд тархсан коронавирусийн өвчнөөр Лхагва гаригт 78 мянга гаруй хүн шинээр халдвар авснаар нийт 1,5 сая гаруй хүн халдварлаад байна. Олон улсад өчигдөр /2020.04.08/ 6298 хүн нас барснаар халдвараар нас барагсдын тоо 88 мянга 334 болж нэмэгджээ. Халдвараар АНУ-д 1827, Их Британид 938, Испани 747, Италид 542, Францад 541, Германд 333, Бельгид 205, Нидерландад 147, Иранд 121 нас барсан бол бусад орнуудад 100-аас бага байна.

АНУ-д халдвараар нас барагсдын олонх нь буюу 779 хүн Нью-Йорк хотод өчигдөр нас баржээ. Тус улсад нийт нас барагсдын тоо 6300 орчим болж, сүүлийн хоёр хоногт огцом нэмэгдээд байна.

Харин халдварын голомт Хятад улсад өчигдөр шинээр халдвар болон нас баралт бүртгэгдээгүй аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнууд нэгдмэл байдлаар хамтарч ажиллахгүй бол хямралыг давж гарч гарахгүй гэдгийг мэдэгдэж, АНУ болон Хятад улсыг үнэнчээр манлайллаа үзүүлэхийг уриалжээ. Мөн ДЭМБ-ын зүгээс коронавирусийн өвчлөлийг улстөржүүлэхгүй байхыг олон улсаас шаарджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж