Сонгууль-2020: АН бизнесмэнүүдээ, МАН сайдуудаа сойно | News.MN

Сонгууль-2020: АН бизнесмэнүүдээ, МАН сайдуудаа сойно

Сонгууль-2020: АН бизнесмэнүүдээ, МАН сайдуудаа сойно

Сонгууль-2020: АН бизнесмэнүүдээ, МАН сайдуудаа сойно

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймгийг онцлов.


Улсын наадмыг “Увс нуур” дэвжээний бөхчүүд өнгөлдөг гэдэг шиг УИХ-ын сонгууль болоход Увс аймагт зөвхөн МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсаар иржээ. УИХ-ын долоон удаагийн сонгууль болоход өнгө өөрчилсөнгүй, улаан коммунистуудыг сонгосон байна. Энэ хугацаанд уг тойргоос Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-д дөрвөн удаа сонгогджээ.

Гурван мандаттай эл тойрог руу МАН сайд нараа, АН бизнесмэнүүдээ сойх стратеги барьж эхэлжээ. Тодруулбал, Ардын намаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар өрсөлдөх бол “Хурд” группийн босс, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “жийгдэж”, нийслэлийн Хан-Уул дүүргийг зорьж мэдэх нь.

Энэ тохиолдолд гурав дахь мандатын төлөө Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нэр дэвшинэ.

Эцсийн шийдэл гараагүй байгаагийн учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хан-Уул дүүрэгт дахин өрсөлдөх үү, Орхон аймгийг зорих уу гэдгээс хамаарч Б.Чойжилсүрэн гишүүн төрсөн нутагтаа дахин нэр дэвших эсэх нь тодорхой болох аж.

Хоёр ч удаагийн тулаанд ялалт байгуулж, намдаа суудал авчирч байсан Б.Чойжилсүрэн гишүүн нийслэлийг бараадаж мэдэх шоглоомтой тулсан нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын улс төрийн тоглолттой холбоотой гэх. Уг нь тэд 2016 оны УИХ-ын сонгуульд гар нийлж ажилласнаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг унагаж, улс төрд А-ч үгүй Н.Цэрэнбатыг ялуулж, намдаа гурван суудал авчирч байсан гавьяатай ч эдүгээ зам салжээ.

Иймээс сайд Ц.Нямдоржийн хийх нүүдлээс Б.Чойжилсүрэн гишүүний энэ удаагийн сонгуульд өрсөлдөх эсэх шийдэгдэнэ. Гэхдээ МАН Увсын хязгаар руу Чойжоогоо сойгоогүй тохиолдолд нэг мандатаа өрсөлдөгчиддөө шууд алдах магадлал өндөрсөнө гэдэг явган яриа гараад эхэлсэн байгаа юм. Сонгууль болоход бас ч гэж цаг хугацаа бий. Аль ч хувилбараар МАН-ын горилогчид Увсад өрсөлдөхөд сайд Ч.Хүрэлбаатар Хотгор шанагын уурхайгаар ороогдох бол Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан ар талдаа сайдтай гэсэн шиг төсвийн хөрөнгөөр хайр найргүй тоглосон гэдэг хэл амтайгаар харин УИХ –ын гишүүн Б.Чойжилсүрэн намынхандаа ялгаварлагдаж, уурхайн лицензээ хураалгасан ядарсан бизнесмэн болсон, хэн ч биш байсан Н.Цэрэнбат сайд болтлоо суга дэвшсэн гэдэг “имиж”-тэйгээр өрсөлдөх болж байна.

АН-аас эл тойрогт “ТЭСО” корпорацийн захирал О.Цогтгэрэл, “Оюуны ундраа” группийн захирал С.Отгонбаяр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Ардчилсан намын нарийн бичгийн дарга асан Д.Анхбаяр, Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн нараас шигшиж, гурвыг нь сойно.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг,  Ардчилсан намын нарийн бичгийн дарга асан Д.Анхбаяр, Засаг дарга асан Д.Цэндсүрэн нараас бусад нь дээрх тойрогт өмнө нь нэр дэвшээд ялагдаад үзчихсэн тул ямар арга тактиктай ажиллах шаардлагатай вэ гэдэг туршлагыг хуримтлуулсан гэж хэлж болно. Тэр тусмаа “ТЭСО”-гийн О.Цогтгэрэл 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялагдахдаа том "шарх" авсан. Энэ тулаанд “Хурд” групп ялж, ТЭСО”-гийн босс ялагдсанаар О.Цогтгэрэл Увсыг дахин зүглэхгүй гэж шийдэн өнгөрсөн дөрвөн жилд Сонгинохайрхан дүүргийг “услах” ажилд ханцуй шамлан орсон ч өөрчлөгдсөн юм байна. Учир нь Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд О.Цогтгэрэлд Увс аймагт өрсөлдөх санал тавьсан аж. Хэрэв энэ тойрогт өрсөлдөхгүй гэвэл нэр дэвших тухай бодоод ч хэрэггүй гэх “зөвлөгөө” өгсөн тухай яриа байна. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрын үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажилласан, мөн Увс аймгийн Ардчилсан намын даргын алба хашиж явжээ.

Эмэгтэйчүүдийн квотоо төлөөлж НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалагийг Увс руу илгээх нь. Д.Бумбаяр зааны гэргий гэдгээр нь увсчууд андахгүй. МУИС-ийг хуульч мэргэжлээр төгсөөд УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан аж. Хожим нь намын даалгавраар Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн захирал болж, карьераа эрс өөрчилж байсан ч 2016 онд Баянгол дүүргээс НИТХ-д төлөөлөгчөөр сонгогджээ.

Ардчилсан намын нарийн бичгийн дарга асан Д.Анхбаяр 1993 оноос эхлэн намдаа сонин зөөхөөс эхлээд зүтгэсэн. Увсдаа бол хэн ч андахгүй, харин Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ойрын хүн гэдгээрээ нэр дэвших “виз” авч чадахгүй гэж үзэх хүн байна. Иймээс Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намаа хагалсан гэх Н.Алтанхуягийн ойрын “шадар”-т итгэл хүлээлгэхгүй байх магадлал өндөр аж.

“Оюуны ундраа” группийн захирал С.Отгонбаяр бол Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы төрсөн ах. Нийслэлд нэр дэвшихээр төрсөн дүүтэйгээ гутал тулах тул Увсыг зорих санаатай юм байна. Тэрбээр өмнө нь УИХ-д сонгогдож, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын алба хашиж явжээ.

Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэнгийн хувьд бондын мөнгөнөөс хувьдаа завшсан байж болзошгүй үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн жилүүдэд шалгагдсан. Гэхдээ өмнөх аймгийн удирдлагуудын эхлүүлсэн ажил цаг хугацаа алдсанаас бараа материалын үнэ нь өсч, өртөг нь нэмэгдээд хардлага сэрдлэгийн улмаас бүтэн жил АТГ-ын үүд сахиад салжээ.

Энэ удаагийн сонгууль уламжлал ёсоороо АН, МАН-ын дунд өрнөнө. Нийт 80 мянга гаруй хүн амтай увсчуудын хувьд нутгийнхнаа дэмжих, амь нэгтэй байх чадвараараа бусад аймгийнхнаас ялгардаг.

Гэхдээ Увс дотроо бол үндэстэн ястнаараа бас хуваагддаг талтай. Баяд, дөрвөд, халх, хотон гэсэн дөрвөн ястан байдгаас хамгийн олон хүний төлөөлөл нь дөрвөд.

УИХ-ын сонгууль томсгосон тойргоор болно. Иймээс арваад суманд тархсан дөрвөд үндэстнээс санал авъя гэвэл энэ угшлын хүн сойх нь илүү амжилт олох талтай юм байна.

Увс аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд: 

1992 онд: С.Төмөр МАХН, Н.Баяртсайхан МАХН, О.Шаалуу МАХН

1996 онд: Ц.Нямдорж МАХН, Н.Баяртсайхан МАХН, С.Төмөр МАХН

2000 онд: Ц.Нямдорж МАХН, Н.Баяртсайхан МАХН,  Ч.Авдай МАХН

2004 онд: Ц.Нямдорж, Б.Эрдэнэсүрэн МАХН, Ч.Авдай МАХН

2008 онд: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн

2012 онд: Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн

2016 онд: Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат

2020 онд?

Г.ХОРОЛ    

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-09 103.14.36.6

hen olonhi boloh bolomj bgaag toozoj sanalaa uguh estoi. ingej baij oron nurtgiin hugjil yarigdana

Avatar

ШИНЭН Н.Алтантуяа 2020-04-09 103.57.95.226

Чойжоогийн захиалгат бичвэр л бна ш дээ. Шууд л уншигдаж бна шүү. Харин төлбөр нь гайгүй өгсөн байх даа. Мөнхбаясгаланд бас чамгүйг.

Avatar

Зочин 2020-04-09 202.9.46.83

Увсчууд энэ жил нэгийг бодож байгаа байлгүй дээ ! 30 жил төр сандайлсан өгөр өвгөчүүл тэдний залгамжлагчдыг сонголгүй өөр хүмүүс сонгох байхаа !

Avatar

Зочин 2020-04-09 192.82.67.190

choijoo uvsad ner devshvel yalah magadlal mash undur

Avatar

х 2020-04-09 203.91.115.49

Тэсогийн Цогтгэрэлийг гаргаад үзээч ээ дөрвөд ахан дүү нараа

Avatar

Зочин 2020-04-09 202.131.233.10

Муусайн хэлтгий юмнууд

Avatar

Манжийн куукд 2020-04-09 122.201.24.240

Ээ бичкээ хуцыч, чингис хаанаа кэлээр ярьдаг улс бидн. Эс итгижим хуучнаа юм уншаад уз манжийн куукдай.

Avatar

Зочин 2020-04-09 202.126.89.45

Чингис хааны хэлээр ярьдаг гэдэг чинь илүүдчихэж…
Мэдэвт.!##

Avatar

Ард 2020-04-09 202.72.245.122

АН МАН одоо болно ш дээ Увсчуудаа. Шинэ хүмүүс гаргаачээ. Танай Нямдорж нар чинь 30 аад жил буг болтлоо суулаа гээд юу гийгүүлэв

Avatar

Зочин 2020-04-09 202.126.88.186

Энэ сонгуульд , эхнэр сольсон ил далд хүүхэдтэй буруу үйлдэлтэй нөхдүүдийг битгий дэвшүүлээч ээ

Avatar

зочин 2020-04-09 64.119.18.13

Увсынхаан, одоо болноо. Өнгө солиочээ. Улс орон даяараа гайхаж байна шүү, дандаа улаардаг. Сая Мөнхбаясгалангийн нэвтрүүлгийг харлаа. Увс аймагт хоёр удаа гээд. АН ч хэрэггүй. Өөр намаас юм уу, аятайхан бие даагч сонгоочээ.

Avatar

Зочин 2020-04-09 122.201.24.240

Увсынхан эврээн толгаатаа. Нэг явуулын куукнээ явуулгад ордог ус биш

Avatar

Иргэн 2020-04-09 202.9.40.21

хүн ирэхгүй юм байна ш дээ. 3 дагч хүчнээс нэг хагас галзуу юм ирэхээр арай танагтайг нь л сонгох юм доо. цогтгэрэл алтанхуяг хоёр унадаг нь тиймхэн болсон. 2016 онд ч АН.д Монгол улсаараа дургүй байсан нь нөлөөлсөн биз

Avatar

Зочин 2020-04-09 49.190.155.175

АН хулгайч нараа МАН ждүчид ээ сойх нь

Avatar

Зочин 2020-04-09 66.181.190.109

Дандаа улаан сонголт хийдэг аймгуудын АН-н нэр дэвшигч нар их л сул болчихсон байдаг.

Avatar

Зочин 2020-04-09 66.181.166.134

ali n ch hereggui bhdaa businessmen bol businessee l bodson shiidver gargana saiduud n bol turd naaldchihsan huvalznuud l bgashuudee

Avatar

ББ 2020-04-09 66.181.187.20

Энэ хоёр намаа одоо болио.

Avatar

mgl 2020-04-09 202.9.40.94

Yun balai huuchin, ulsiig suiruulsen humuusiin tuhai yariad baina aa. Tsoo shine, bolovsroltoi, chadvarlag humuusiig devshuulehgui bol bid songohgui. Niigmee haraachee.

Avatar

Зочин 2020-04-09 192.82.65.224

Ан нэр дэвшигчид болио. хөгийн авгай. цүнх баригч бацаанууд бна.

Avatar

BOLD 2020-04-09 122.201.31.132

ENE KHOER NAMIIG BICHIKHEE BOLIO OOR CAIN KHUMUUS NAM ZONDOO SHUU DEE MANANG DEMJIKHGUI SHUU

Avatar

Баатар 2020-04-09 202.126.88.176

ЖДҮЧин Хүрэлсүх тэргүүтэй МАНГАР уудыг хаана ч байсан дэмжихгүй шүү

Avatar

Зочин 2020-04-09 202.126.88.148

Tsogtgerel umnu 1 udaa ursuldsun.

Avatar

Бат 2020-04-09 68.100.237.110

Нямдоржуудмйн цаг дууссан .

Avatar

зочин 2020-04-09 202.126.88.184

эх орон дэлхий нийтээрээ өвчинтэй тэмцэн хандив өгч байхад АН-хан намдаа л хандив өгч төрд гар тэр өгсөн мөнгөө хэдэн зуу дахин өсгөн идэхээр бэлдэж байна яасан ч явцуу бодолтой тэнэгүүд гэхээрээ ийм байдаг байна аа. түүний оронд энэ өвчинтэй тэмцхэд 1 төгрөг ч хандив өгөхгүй байгааг хар та нар өгсөн хүмүүсийг нь бас хар гутамшиг гэж энэ

Avatar

Зочин 2020-04-09 202.126.89.91

Сургаар баахан зүйл холбоод биччих болтоы кк

Avatar

Зочин 2020-04-09 66.181.169.108

Хүрэлсүх Ерөнхий сайдыг дахиад 4 жил ажиллуулахын тулд МАН-ыг сонгоо ард түмээн.

Avatar

Зочин 2020-04-09 103.57.92.164

Хотгор шанагыг солонгосуудад зарж идчихээд байхад л сонгоод байдаг ядуу амьдрахдаа таарсан өмхий дөрвөдүүд

Avatar

Иргэн 2020-04-09 103.57.94.159

Энэ аймгийг тэр чигээр нь авилга хээл хахуулийн торонд сүлжсэн Хүрэлбаатар тэргүүтэй МАН-мафийн гараас Увсын ард иргэд гарах цаг нь болсон байхаа

Avatar

Зочин 2020-04-09 37.139.18.71

Хүрэлбаатар, батсайхан гэсэн гарууд ирж дэвших нүүргүй болсоон.
Хотод дэвших бх. Увсад эд нарыг одоо дэмжих күн алга.

Avatar

Зочин 2020-04-09 128.199.251.230

Хүрэлбаатартай өрсөлдөх нохой бсан ч гарна дөө. Увсыг арай муухай дээрэлхлээ энэ 4 жилд

Avatar

Зочин 2020-04-09 202.21.96.212

Uvs aimagt Hurelbaatartai burhan ursuldsun ch yalagdana zayu. Nuhtsul baidal iim bolson baigaa haha.

Avatar

увс 2020-04-09 124.158.107.35

бизнесс хийдэг нөхдүүд мөнгөөр сонгогчдыг худалдаж авах ажиллагаа олон жил з/байгуулсан, тэд улс төрд очоод өөрийнхөө бизнесийг өргөжүүлэх ажилл хийдэг нь тодорхой болсон.одоо энэ улиг болсон нөхдөөс салж шинэ сонголт хийе, таныг гурил будаа тавь зуун мянгаар үнэлж байгаань том доромжлол шүү тэр одонтунгалаг цэндсүрэн мэт бол бүр дэмий

Avatar

Мй 2020-04-09 103.9.90.130

Увс нутаг энэ удаа цэнхэртэх байхаа,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж