Эдгэсэн хүмүүс сувиллын төлбөрөө өөрсдөө төлнө | News.MN

Эдгэсэн хүмүүс сувиллын төлбөрөө өөрсдөө төлнө

Эдгэсэн хүмүүс сувиллын төлбөрөө өөрсдөө төлнө

Эдгэсэн хүмүүс сувиллын төлбөрөө өөрсдөө төлнө

Монгол Улсад 16 хүн Covid-19-ийн халдвар авсан болох нь лабораториор баталгаажсан. Тэдний дөрөв нь эдгэж, сувилалд шилжээд байгаа бол 12 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм. Халдвартай нэг хүнийг эмчлэхэд өдөрт 800 мянган төгрөг зарцуулж байгааг Эрүүл мэндийн яам мэдэгдсэн. Харин эдгээр сувилалд шилжсэн иргэдийн төлбөрийг хаанаас гаргаж байгааг Улсын онцгой комиссын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэнгээс тодруулахад “Эдгэсэн дөрвөн иргэн сувилалд байгаа бөгөөд төлбөрөө өөрсдөө төлнө. Мөн тусгаарлалтад байгаа хүмүүс ч төлбөрөө өөрсдөө гаргаж байгаа” гэсэн юм.

Түүнчлэн эдгэрээд эмнэлгээс гарсан хүнийг сувилалд 14 хоног ажиглах бөгөөд энэ хугацаанд 24 цагийн зайтай хоёр удаа шинжилгээ хийх юм байна. Уг шинжилгээгээр сөрөг гарвал ажиглалтаас гаргах бөгөөд хэрэв шинжилгээгээр вирус илэрвэл дахин эмчилгээ хийж, үргэлжлүүлэн ажиглалтад авах юм байна.

Монгол Улсад бүртгэгдсэн Covid-19-ийн халдвар нь бүгд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн юм. Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор гуравдугаар сарын 15-наас эхлэн авчирч байгаа бөгөөд хамгийн сүүлд өчигдөр /2020.4.8/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 267 хүнийг авчирсан юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-09 96.255.38.134

Америкт нэг хуний эмчилгээний зардал $35.000 доллар. Монгол оор бол 100 сая тог.
Монгол мундаг юмаа.

Avatar

зочин 2020-04-09 64.119.27.146

Амьд үлдсэн юм чинь сувилалын мөнгөө өөрсдөө төлөх байлгүй дээ. Цаана чинь АНУ д саятангууд тэдний ар гэр аав ээж үхэж байна шүү. Ковид19 мөнгөтэйг авна мөнгөгүй ч авна ардчилсан өвчин гээд байгаа шүү.Английн ерөнхий сайд Жонсон хунтайж Чарльз туссаж л байна Испаний гүнж үхэж л байна Арай танар миний амийг аварсанаараа төл гэхгүй байлгүй дээ.Тэгээд ч онгоцоор ийш тийшээ нисдэг амьдралын бодолжтой хүмүүс шүү дээ. Хог түүдэг хүн нэг чалга гэрээсээ гардаггүй тэтгэврийн хөгшин алга цэвэрлэгч алга

Avatar

Зочин 2020-04-09 103.26.195.35

Аюултай өвчинг нь үнэ төлбөргүй эмчилээд өглөө, сувилалын мөнгөө харин төлөх ёстой шүү!!! Энэ улсын эдийн засаг хэцүүхэн, ард иргэдийн амьдрал гундуухан, үр хүүхдүүд минь гэртээ суугаад л, хэдэн бор цаас яахав эрүүл саруул байхад олдоно оо, эмнэлэг, онцгой, цагдаа нартаа баярлалаа. Энэ муухай тахалаас ард биднийгээ хамгаалж байгаад, харин гадаад дотоод явж галуу шувууны мах хүртэгсэд минь дээ ухамсартай хариуцлагатай л байгаарай, ганц хэнэггүй нөхрөөс болж эрсдэл гаргамааргүй байна аа

Avatar

Сэр-од 2020-04-09 202.21.104.2

маш зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж