УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу 70 мянган төгрөгийг авахгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу 70 мянган төгрөгийг авахгүй

“Наран туул” худалдааны төвийн босс, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу Хүний хөгжлийн сангаас олгож эхэлсэн 70 мянган төгрөгийг авахгүй хэмээн хатуу мэдэгдээд байна. Баяндаа иргэн бүрт олгож эхэлсэн 70 мянган төгрөгийг голоод байгаа юм биш, энэ хувь хишиг ирээдүйд ард түмний нуруун дээр өр болж буух учраас айж байна хэмээн тодотгосон. Учрыг тайлбарлавал Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу майнз монголиа инк компани хамтран Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсны дараа хөрөнгө оруулагч тал манайд 250 сая ам.долларын урьдчилгаа өгөхөөр болсон. Урьдчилгаа төлбөрөөс 100 сая ам.доллар эхний ээлжинд орж ирсэн бөгөөд тэр нь сүүлдээ буцааж өгөх, хүүтэй мөнгө болж хувираад байгаа тул гишүүн Ш.Сайхансамбуу Хүний хөгжлийн сангаас хувь хишиг хүртэхгүй” хэмээн мэдэгдээд буй нь энэ юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж