ХӨСҮТ-д халдварын голомтод ажиллаж буй эмч, сувилагч нарт мөнгөн урамшуулал олгоно | News.MN

ХӨСҮТ-д халдварын голомтод ажиллаж буй эмч, сувилагч нарт мөнгөн урамшуулал олгоно

ХӨСҮТ-д халдварын голомтод ажиллаж буй эмч, сувилагч нарт мөнгөн урамшуулал олгоно

ХӨСҮТ-д халдварын голомтод ажиллаж буй эмч, сувилагч нарт мөнгөн урамшуулал олгоно

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр ХӨСҮТ-д ажиллав. Энэ үеэр коронавируст халдварын оношлогоо, эмчилгээг гүйцэтгэж халуун цэг дээр нь ажиллаж байгаа эмч, сувилагч үйлчлэгч зэрэг нийт хамт олонд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлжээ.

ХӨСҮТ-д өчигдрийн байдлаар нийт 237 хүнд шинжилгээ хийгдсэн байна. Тандалт судалгаа эмчийн хяналт, лабораторийн шинжилгээ үргэлжилж буй бөгөөд өнөөдөр тус төвд 177 хүн тусгаарлагдан, ажиглалтад байгаа билээ.

Манай улс дэлхий улс орнуудын коронавируст халдварын эсрэг хэрэглэж буй эм бэлдмэл, эмчилгээ үйлчилгээ бүгдийг хийж буй. Тухайлбал, сэжигтэй тохиолдлд бүрт үндсэн оношлуураар тестэлж үзээд, дараа нь ХӨСҮТ-ийн төв лабраторийн шинжилгээгээр баталгаажуулдаг байна.

Тус төвд лабраторийн баг, тандалтын эмч, сувилагч зэрэг 200 орчим эмч мэргэжилтнүүд ажиллаж байна. Үүнээс 100 орчим нь коронавируст халдварын голомтод ээлжээр ажиллаж байгааг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү танилцуулжээ.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Та бүхэнд “Баярлалаа” гэдэг үгийг зүгээр нэг хэлээд өнгөрөх биш, бодитоор илэрхийлэхийг хүсч байна. Тиймээс голомтод ажиллаж буй эмч, сувилагч, үйлчлэгч зэрэг 100 орчим эмч, мэргэжилтнүүдэд Улсын Онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас хандивласан хөрөнгөөс тус бүр 500 мянгаас нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох болно” гэжээ.

ХӨСҮТ-д эмч, мэргэжилтнүүдээс гадна цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн шуурхай баг ажиллаж байгаа. Энэхүү баг шинж тэмдэг илэрсэн иргэн, түүний хамгийн ойр хавьтагчийг олж илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээг авах бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж Улсын Онцгой комиссын шуурхай штаб болон, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох газруудад хүргүүлдэг байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-04-08 77.119.130.99

Zuv shvv huurhiis tsainaas amidraltail bga shde

Avatar

ALBAKER 2020-04-08 77.81.167.242

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

Avatar

Зочин 2020-04-08 202.126.89.128

Zss, huhgun nuhtsuld l ajillaj bgaa shd, mongolyn emch suvilagch nar tanilgui, hahuligui bol hudulduggui novshnuud

Avatar

Зочин 2020-04-08 202.131.227.174

Эмч , сувилагч нарт олигтойхон мөнгө өгөө

Avatar

Unshigch 2020-04-08 90.188.54.82

Ямар бага мөнгө бэ. Амь насаа умартан байж ард иргэдийнхээ төлөө ажиллаж байгааг бүр их мөнгөөр үнэлээд ч амь нас хайран гэдгийг мэддэггүй дурак бэ

Avatar

Зочин 2020-04-08 202.21.104.2

300 -хан хүнд даанч дэндүү??????? бага байна. 3 сая хүний төлөө өчнөөн олон хоног нойр хоолгүй зүтгэж, амь насаа дээсэн дөрөөн дээр тавин зүтгэж байгаа шүү дээ. Монголын нэр хүндийг ч дэлхий дахинд ямар өндөрөөр суртчилж байгааг ойлгомоор юм даа. сард 5 саяаас доош өгвөл онигоо,түүнд орвол өгөөгүй нь дээр. Дараа нь хэдэн хүнд цол, одон медаль өгч хуурах хэрэггүй шүү.Олигтойхон шагнаарай.

Avatar

Монгол 2020-04-08 66.181.167.254

Маш зөв шийдвэр байна, баярлалаа… Тэгэхгүй бол нөгөө өлөн ховдог УИХ-ын гишүүд чинь хувааж авч идэх гээд дайрна шүү дээ!!!

Avatar

бодлын хулгайч 2020-04-08 66.181.167.53

ОДОО Л ЭМЧ СУВИЛАГЧ, АСРАГЧ НАРЫГАА ЯМАР ХҮНД НӨХЦӨЛД АЖИЛЛАДАГЫГ ХАРАВ БОЛОЛТОЙ. ГАНЦ ЭНЭ УДАА БИШ ЦААШДАА ЦАЛИН ХАНГАМЖИЙГ НЬ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ

Avatar

Зочин 2020-04-08 100.15.93.159

Бас энэ зэргийн мөнгийг чи хувиасаа чөгчиж чадна даа .Тэр битгий л юм идэж уусан даа

Avatar

Зочин 2020-04-08 100.15.93.159

Энхтүвшин гэж шийрэгнүүр зөнөг хүүхдээ авсан бол одоо хилээ хаал даа.Наад эмч сувилагч нар чинь уналаа шүү дээ.Тэгээд тэр хандивын мөнгөнөөс багахан идээрэй PLEASE

Avatar

Зочин 2020-04-08 202.126.88.37

Хандивын мөнгөнөөс гээд л новшроод байдгын олигтойхон юм өгөөч тэгж байж жинхэнэ дэмжлэг болно

Avatar

Байды 2020-04-08 192.82.74.88

Та бүгдэд маш ихээр баярлаж байна энэ хэцүү үеийг анхаарал болгоомжтой даван туулж чадна гэдэгт итгэж 💗💗💗💗💗💗👍👍👍👍👍👍👍

Avatar

буянт 2020-04-08 46.65.158.229

ямар сайхан урам бэ ! тооны цаана түүнээс ч дутахгүй урам байгаа шүү дэ . мэдээж ялалтаа төгөс байгуулчихаар гавьяа бүрт нь дүйсэн урамшуулал хишигийн эхлэл нь энэ байлгүй дэ!? УОК , шадар сайд хүнд муугаа дуудуулахааргүй л ажиллж байна шүү дэ хө!

Avatar

Зочин 2020-04-08 150.129.141.153

zuv shuu. odoo l uramshuulah heregtei. yadaj ar gertee sanaa zovoh zuilgui baig dee.

Avatar

Зочин 2020-04-08 64.119.23.60

2 өдөрт 9н хүн унагасан новшнуудад өгдөг 200,570 нуудаа энд л өгөөч!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Уншигч 2020-04-08 202.9.47.106

Цол хэргэмийг Ковид-19-ийг ялсны дараа өгөх байх оо. Харин олон хүнд өгөх хэрэгтэй.

Avatar

ИРГЭН 2020-04-08 202.9.46.212

МӨНГӨНӨӨС ГАДНА СОНГУУЛИЙН ҮЕД ДАРГА НАРЫН КАРМАЛЖ ЯВААД ТӨРД 1 ӨДӨР АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ ГУДАМЖНЫ ХҮМҮҮСТ ТАРААДАГ ТӨРИЙН ОДОН МЕДИАЛУУДАА ЭНЭ ЭМЧ, СУВИЛАГЧ, АСРАГЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД, УОК, ХИЛ, ГААЛЬ, ЦАГДАА, МХГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛТНУУДАД ГАР ТАТАЛГҮЙ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ЭМЧ НАРТ "БААТАР" ЦОЛ ОЛГО.

Avatar

Зочин 2020-04-08 66.181.184.137

5 саяыг өгөөрэй. битгий ичмээр тоо хэл яагаад байгаа юм арай сайд доромжлоод байгаа юм уу яаж амнаас чинь 500 мянга гэж үг дугарч байна. зарим улс баатар цол өгч байна

Avatar

Зочин 2020-04-08 150.129.141.82

арай бага байна аа, хийж байгаа ажлаас нь хамааруулаад ахиухан урамшуулал өг өө, би л гэхэд сард 1 сая төгрөгийн татвар НД төлдөг, тэрийг өгөөрэй.

Avatar

Эмч нарт ахиухан мөнгө өгөөрэй 2020-04-08 192.82.78.170

Халдвартын хэдэн цөөхөн эмчээ харж үзэхгүй бол балрана. ХӨСҮТ-ын хамт олон Нямхүү, Амбасэлмаа, өвчтнүүдийг эмчлэгч эмч нар, сувилагч нар, шинжилгээ хийж байгаа эмч лаборант нарыг урамшуулах хэрэгтэй. 500 мянга, 1 сая бол арай л бага юм. Нэг удаадаа бол яахав дээ

Avatar

ХӨСҮТд 2020-04-08 202.9.47.23

НӨГӨӨ ФРАНЦ БАС 100 САЯ ӨГСӨН

Avatar

Зочин 2020-04-08 202.179.26.14

Арай бага мөнгө өгч байгаа юм биш үү. Ядаж 5 сая-ыг өгөөч ээ.

Avatar

Иргэн 2020-04-08 103.57.94.159

Зөнөг Энхтүвшин корона импортлож эмч нарыг зовоохоо хэзээ болих вэ??Энэ дуракийг огцруулж арай сийрэг толгойтой хүн тавиачээ Хүрэлсүхээ???

Avatar

Зочин 2020-04-08 202.9.46.172

Төрийн өндөр албан тушаалтнууд эдгээр батруудад хандив өгсөн гэдэгт итгэлтэй байна

Avatar

Зочин 2020-04-08 182.160.39.23

Хүндийг үүрч тулалдаж байгаа баатарууддаа төр засаг нь гар татахгүй байлгүй дээ их их мөнгөөр шагна ! ард түмэн дэмжнэ !

Avatar

zochin 2020-04-08 58.109.221.157

zuv mungu l baival ug

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж