Сурагч Ү.Энхжин “Оюуны шигтгээ” үндэсний бичгийн сорилын ном бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

Сурагч Ү.Энхжин “Оюуны шигтгээ” үндэсний бичгийн сорилын ном бүтээжээ

Сурагч Ү.Энхжин “Оюуны шигтгээ” үндэсний бичгийн сорилын ном бүтээжээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 9б ангийн сурагч Ү.Энхжин монгол бичгийг бие даан гүнзгийрүүлэн судалж, улмаар найзууддаа зориулан 25 сорил бүхий, 45 хуудастай “Оюуны шигтгээ” үндэсний бичгийн сорилын ном бүтээжээ. Тус ном нь бар ба таталган бичвэрийг унших, гадаад үгсийг дөрвөлжин эвхмэл бичгээр бичих, мөн тоо эвхэн бичих гэх мэт дасгал, даалгавруудтайгаараа онцлог аж.

Сурагч Ү.Энхжин номоо хоёр жилийн өмнөөс судлан бичиж, үеийнхэндээ үндэсний бичгээрээ алдаагүй бичихэд нь туслаж, танин мэдэхүйн мэдлэгт нь хувь нэмэр оруулахыг зорьсон байна. Тэрбээр орон нутгийн хэвлэлд “Монгол хүн бүрийн сэтгэлгээний урлаг, бидний бахархал юм. Үндэсний бичгээ судалж, уран бичлэгээр бичих агшинд аз жаргалыг мэдэрдэг. Үгээр илэрхийлэх аргагүй сайхан мэдрэмж. Үндэсний бичгээр урлана гэдэг бол жинхэнэ оюуны бясалгал шүү” хэмээн ярьжээ.

Э.ЭГШИГЛЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж