Түрээсийг хөнгөлсөн ч барааны үнэ буурсангүй | News.MN

Түрээсийг хөнгөлсөн ч барааны үнэ буурсангүй

Түрээсийг хөнгөлсөн ч барааны үнэ буурсангүй

Түрээсийг хөнгөлсөн ч барааны үнэ буурсангүй

Covid-19-ийн халдвартай холбоотойгоор хөл хорио тогтоож, онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байхыг зөвлөснөөс хойш иргэдийн худалдан авалт эрс буурч, зарим худалдааны төвүүд түрээсийн төлбөрөө хямдруулж буйгаа мэдэгдсэн. Иймээс томоохон худалдааны төвүүд түрээсээ хэдэн хувиар хямдруулсан, энэ сард түрээсийг хямдруулах эсэхийг тодруулсан юм. Хэдийгээр зах худалдааны төвүүд түрээслэгчдэд хөнгөлөлт үзүүлж байгаа ч бараа бүтээгдэхүүнээ хямдруулахыг худалдаачид хүсэхгүй байна.

7000 ТҮРЭЭСЛЭГЧДИЙН ТҮРЭЭСИЙГ 30 ХУВЬ ХӨНГӨЛСӨН

“Нарантуул” олон улсын худалдааны төв

-Манайх 7000 орчим түрээслэгчтэй. Түрээсийн төлбөрийг гуравдугаар сард 30 хувь хөнгөлсөн бол дөрөвдүгээр сард түрээсийг хөнгөлөх эсэх асуудлыг ярилцаж байна. Түрээсийн төлбөрийг сарын сүүлд авдаг. Түрээслэгчид цөөрсөн гэх асуудал гараагүй ч худалдан авалт, үйлчлүүлэгч буурсан. Ойрын өдрүүдэд худалдан авалт арай гайгүй болж байгаа ч урьдын шигээ биш байна.

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор манай төвийн захиргаанаас түрээслэгчдийг өдөр тутамдаа амны хаалт зүүлгэж хэвшүүлэхэд хяналт тавьж байгаа. Мөн маск зүүгээгүй иргэн, бага насны хүүхэд дагуулсан үйлчлүүлэгчийг худалдааны төв рүү нэвтрүүлэхгүй байгаа. Манайх орон тооны 200 ажилтнаа амны хаалтаар хангаж байна. Түүнчлэн хөдөлгөөнийг давхцуулалгүй, орох гарах хяналтын шугамаар нэвтрүүлж, хяналтын шугамаар биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлж байна. Мэргэжлийн байгууллагуудтай хамтран халдваргүйтгэл хийж байгаа. Одоогоор нийтдээ 345 мянган ам метр талбайд халдваргүйтгэл хийсэн. Цайны газар, бие засах газар, үсчин, банк санхүү зэрэг газруудад гар ариутгагч байршуулсан байгаа.

ӨНГӨРСӨН САРД ТҮРЭЭСИЙГ 20-100 ХУВЬ ХӨНГӨЛСӨН

“Бөмбөгөр” худалдааны төв

-Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор манай төв гуравдугаар сарын түрээсээ 20-50 хувь, зарим түрээслэгчдийг 100 хувь хөнгөлсөн. Мөн Улсын онцгой комиссын шийдвэрээр ажиллаагүй өдрийн түрээсийг ч хассан. Манайх 650 орчим түрээслэгчтэй. Энэ сарыг түрээсийг хөнгөлөх эсэх, хөнгөллөө гэхэд хэдэн хувиар хөнгөлөх нь одоогоор тодорхойгүй байна. Сарын сүүлд түрээсээ авдаг. Тухайн үед нь шийдвэр гаргана. Өнгөрсөн сард хүнсний тасгууд хаагдаагүй болохоор 20 хувь, бусад бараа, жижиглэнгийн тасагт 30-50 хувь, өөрөө явж урдаас бараагаа оруулж ирдэг буюу захиалгаар бараагаа авчрах боломжгүй тасгийн түрээсийг 100 хувь хүртэл хөнгөлсөн.

Халдвар гарсантай холбоотойгоор манайх халдваргүйжүүлэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байгаа. Орж ирж байгаа хүний халууныг хэмжиж, гарыг нь тогтмол ариутгадаг. Мөн бага насны хүүхдэд үйлчлэхгүй байгаа.

ДӨРӨВДҮГЭЭР САРЫГ ДУУСТАЛ ТҮРЭЭСЭЭ 50-100 ХУВЬ ХӨНГӨЛНӨ

“Хүчит шонхор” зах

-Манайх Covid-19-ийн халдвартай холбоотойгоор гурав болон дөрөвдүгээр сарын түрээсийн төлбөрөө 50, 80, 100 хувиар хөнгөлсөн. Тухайлбал, хүнсний лангууг 50, барааны лангууг 80, хоолны тасгуудын түрээсийг 100 хувь хөнгөлсөн. Түрээсийн хөнгөлөлтийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг тавдугаар сарын 1-нээс шийдвэрлэнэ. Манайх 500 орчим түрээслэгчтэй, түрээслэгчдээ байнга маск зүүлгэж, халдваргүйтгэл хийлгэж байгаа. Мөн захирамжийн дагуу бага насны хүүхдэд үйлчлэхгүй, бас мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэж байна.

ТҮРЭЭСИЙГ ХӨНГӨЛӨХ АСУУДЛЫГ ӨМЧЛӨГЧИД ШИЙДВЭРЛЭНЭ

Sunday худалдааны төв

-Манай төв хувь хүмүүст лангуу, талбайгаа өмчлүүлчихсэн болохоор түрээсийг хямдруулах эсэх асуудлыг өмчлөгчид мэднэ. Манайх зөвхөн СӨХ-ын асуудлыг хариуцаж байгаа.

ГУРАВ, ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ТҮРЭЭСИЙГ 20 ХУВЬ ХӨНГӨЛНӨ

“Хархорин” худалдааны төв

-Манайх гурав,дөрөвдүгээр сарын түрээсийг 20 хувь хөнгөлсөн. Мөн өнгөрсөн сарын тав хоногийн хөл хорионы төлбөрийг хасч тооцсон. Манайх 2000 орчим түрээслэгчтэй. Цаашид түрээсийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэхийг тухайн үед нь ярилцаж байгаад шийдвэрлэнэ. Ажилчдаа өдөр бүр маскаар хангаж, узелиэр маск зүүхийг тогтмол сануулж, урьдчилан сэргийлэх мэдээллийг тогтмол явуулж байна. Давхар бүрт гар ариутгагч байршуулсан. Мэргэжлийн байгууллагаар 14 хоногт нэг удаа ариутгал халдваргүйтгэл хийлгэж байгаа.

ХӨНГӨЛӨЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ

Улаанбаатар их дэлгүүр

"Манайх түрээслэгчдэдээ тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж байгаа. Гэхдээ энэ талаар тодорхой мэдээлэл өгмөөргүй байна"гэв

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ALBAKER 2020-04-09 77.81.167.242

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

Avatar

Зочин 2020-04-09 122.201.19.99

unee buulgahgyi baij bas ikh yum shaardnaa ene naimaachid baraa bitgii avtsgaa uragdaagyi l bol huuchin yumaa umsuud munguu hadgal

Avatar

Зочин 2020-04-09 64.119.20.113

Орлогогүй байхад банк зээл, хүүгээ авсаар л байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2020-04-09 150.129.140.90

tutgelzuulsn heregt hen eruu uusgesen yum boloo. shuuhin ahhuulid idegdsen hereg.

Avatar

Зочин 2020-04-09 150.129.140.90

ulsda huraay ablaa geed hubida zabshih heregui shu porokoror Altanhuu, Zanshir nar uda daraalan reketely mongo absan. hohiroloo nehyina.

Avatar

Зочин 2020-04-09 150.129.140.90

tutgelzuulsen heregt eruu usgey tatbar nehsen. bas 2 shalanz chilguul altiig porokoror Altanhuyag tuunii duu nar booluud hulgailsan. hulgailsan alta ingey zarlagdsan bolbuu daa geh bodol torson. lu. Gantomor bas reketely mongo absan. Sabo bulegt reketluuled mongo toly baisan tuhaiga gomdol gargasan. nemehbaatar zahiral boon reket buleg uusgeed reket tatbar huray ehelsen. ulsdaa ablaa geed ulsiin ner bariad deeremdeh heregui.

Avatar

Зочин 2020-04-09 150.129.140.90

altani uurhain tatbariin hereg zuunhara shorond zond bolood uurhain zahiral nariig mash ih reketelsen. bas mahgal zodson shdee. altanii uurhaigaas reket tatbar absan unen shuu. Tobdon gedeg hulgar hulgaich alt hulgailsan zolbin ged shonojin daramtalsan. amerik ulsad altanii heregt eruu uusgehgui geed batalgaand gariin useg zursan baidag shdee. mash muuhai toriin ner ashiglaad reekt zaluus deerem hiisen.

Avatar

Зочин 2020-04-09 66.181.183.155

Олон хоног хаасан хугацааныхаа менгийг л заримыг нь аваагvй гэсэн vг юм бишvv.

Avatar

Зочин 2020-04-09 51.15.100.60

hud2

Avatar

Зочин 2020-04-09 51.15.100.60

eee

Avatar

z** 2020-04-09 203.169.48.34

ontsgoi baidliin uyin arga hemjee. худалдан авалт буурсан учраас түрээсээ буулгаж байгаа gdgig ch oilgohgu iim ym sedeed surwaljlaga hiij bdag. Today mongoliin setguulchid iim hemjeeni medlegtei, uhamsar doroi bga uchraas l ner hundgui bn. ZG-aas gargasan shiidwerinh ni tsaad undes, zorilgig ni ch medehgui shal esreg ym biched ywj bdag. chaawasda

Avatar

dga 2020-04-09 203.169.48.34

h*****d baigaache mul ym oruuldin be turees buursan ch terte tergu hun uilchluulehe barag bolchihood bhad yaj baraani unee buulgadin naad garchig chin shuud odoon hatgasan tureeslegchdin esreg unee buulgasangui gj unshigchdig turhirsan shinjtei bn. Turees buulgaad ch humuus gerese garahgui, ajil surguulida ywahgu bga ged huwtsas hunar awahgui bhad naad humuus chin turees buulgaad ch shataj, demii turees tolj bn. Baraani une buursangui ntr. Iim ontsgoos harj, ingej garchig ogmoorgui bn suga site

Avatar

ТАРХИНЫ ТУРААЛТ БЭРТЭГЧИН МОНГОЛ 2020-04-09 76.107.165.63

Юу гэж үнээ буулгах вэ дээ. ЯНАГ УХНА-н өгч буй халамжийг хүртэнэ дээ. ЯНАГ УХНАын намдаа ч санал өгнө. Корона вирусыг далимдуулаад жаахан мөнгө хийн дээ.

Avatar

Зочин 2020-04-09 103.212.116.112

Хөнгөлсөн ч гэж дээ арга яадсан зүйл л болсон шүү дээ. Түрээслэгч нарт бодьтой зүйлийг чанартай хүргэчихээд дараа нь үнэ буурах талаар ярьвал зөв

Avatar

Зочин 2020-04-09 139.5.217.225

Дууриах зүйлээ дууриахгүй буруу шийдвэр гаргахаа боль. Иргэн бүрд өгөх хэрэгтэй. АНУ ЯПОН г хар.

Avatar

Зочин 2020-04-09 124.158.109.140

Demjij baina. Sanal nege baina. Khudaldaachid khanana gej baikhgui. Irgen burd ugson bol ter mungooroo yum avna. Khen khendee ashigtai baikh bailaa…

Avatar

Доржоо 2020-04-09 103.26.194.146

Амээрик ёпооныг эх оронтой минь зүйрлээд сая сая мөнгө нэхчдэг чам мэтийн эргүү гаруудыг ардчилсан хэмээх сулунгаст аваачиж хатаах юмсан.алийгаа алд гэж.

Avatar

Зочин 2020-04-09 124.158.111.6

Барааны үнээ буулгаж байж л худалдана авалт нэмэгдэнэ. Мөнгөний хомсдолд орж байгаа үед худалдана авалт багасна. Энэ наймаачид гэж боловсрол байхгүй, соёлгүй, зөвхөн мөнгөний хойноос улайрсан ийм юмнуудын түрээсийг хөнгөлөх хэрэг байхгүй.

Avatar

Рагча 2020-04-09 139.5.216.54

Түрээс буувал үнэ бууна гэж тэнэгтэхээ боль сэтгүүлчээ, худалдан авалт буурсан учраас түрээсээ буулгаж байгаа. Лангуу түрээслэгчдэд туслах зорилгоор түрээслүүлэгч нар үнээ буулгасан. Барааны үнэ буурах ёсгүй. Ердийн үед биш онцгой байдлын үеийн арга хэмжээ.

Avatar

Зочин 2020-04-09 202.55.188.40

энэ ченжүүд наймаачид яг ингэнэ.үнэхээр соёлгүй, боловсролгүй мөнгөний хойноос юуч хийхээс буцахаа байсан шуналын дэв болсон бузрууд.Уг нь үнээ буулгавал гүйлгээ нь ихсээд орлого ч нэмэгдэнэ.ард түмэнд ч ашигтай байх юм даа

Avatar

Зочин 2020-04-09 66.181.180.177

Tureeslegchid gej tsaddaggui mungu huulegchid esvel bur haah shiidver gargaad uguuch tegvel bolj b.a hun yvahgui orloggui suuj turees tulj baih ymar heregtei um be ? Tureesiin tulbur mongold mash ih udur shuu dee shunaltai mungu huulegchid tureeslegchid

Avatar

Nina 2020-04-09 59.8.166.98

Нарантуул бол иргэдийн хамгийн их үйлчүүлдэг зах шүү өөр уян хатан үнэтэй зах нэн ядуу иргэдэд үйлчилдэг цорын ганцзахшүү

Avatar

Nina 2020-04-09 59.8.166.98

Үйл ажиллагаа байхгүй байхад түрээсээс нъ чөлөөлөх хэрэгтэй энэ нь зах зээлийн уян хатан чанар ба түрээслэгчэээрсдэлээс хамгаалах. арга шүү . Энэ үедмонгол хүний хүн чанар харагдана даа

Avatar

наймаачид хамгийн их ашигтай ажиллаж байгаа 2020-04-09 202.170.80.25

түрээс хасах бууруулах шаардлагагүй барааныхаа үнийг нэмж хангалттай их ашиг олж байгаа

Avatar

Зочин 2020-04-09 103.9.90.98

наймаачид, худалдаачид яг ингэдэг тэнэг ш дээ, заваан тэнэг юмнууд. Хил хаагдсан мөд бараа орж ирэхгүй гээд. Дэлхий нийтээрээ 1 хувцсыг нэг 7 долоо хоног өмсье гэдгийг дагаад л эд нарыг үндсэн үнээрээ зарж наймааныхаа мөнгийг олж автал юу ч худалдаж авахгүй байх хэрэгтэй. Татвар төлөгч бид нарыг л мөлжих гээд байдаг юм

Avatar

zochin 2020-04-09 66.181.178.109

tureesend ukhlee geed orilood baydag , buulgachikhaar unee buuruulna gej baykhguyee , berduud undur tureesendee taarsan l******d

Avatar

битгий мөнгө өгч байлдаа 2020-04-09 185.220.102.6

өгөх мөнгөөрөө зөрүүлээд хажуугаар хямд хүнс авч ирээд зарах эргэлтэнд оруувал наадуул чинь дагаад бууна. шунал дээд цэгтээ тулсан юмнуудыг шуналыг мөнгөөр багасгана гэж байхгүй. шунал нь ихдээд шулам болсон хүнд юм үзүүлээд хэрэг байдаггүй юм.

Avatar

Zochin 2020-04-09 103.229.120.233

Түрээслэгчид үнэ буулгах ямар боломж байхгүй..1.2.3.4 сард ямар ч орлого орохгүй бна .Энэ тэнэг сэтгүүлч амьдрал судлаад бичих хэрэгтэй.Харин түрээсээ дахиад буулгах хэрэгтэй.Эсвэл өүр хаах хэрэгтэй бна

Avatar

И 2020-04-09 103.26.194.131

Ха ха. Шуналт хар наймаачин чи мөн горьдов оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж