Түрээсийг хөнгөлсөн ч барааны үнэ буурсангүй

Хуучирсан мэдээ: 2020.04.09-нд нийтлэгдсэн

Түрээсийг хөнгөлсөн ч барааны үнэ буурсангүй

Түрээсийг хөнгөлсөн ч барааны үнэ буурсангүй

Covid-19-ийн халдвартай холбоотойгоор хөл хорио тогтоож, онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байхыг зөвлөснөөс хойш иргэдийн худалдан авалт эрс буурч, зарим худалдааны төвүүд түрээсийн төлбөрөө хямдруулж буйгаа мэдэгдсэн. Иймээс томоохон худалдааны төвүүд түрээсээ хэдэн хувиар хямдруулсан, энэ сард түрээсийг хямдруулах эсэхийг тодруулсан юм. Хэдийгээр зах худалдааны төвүүд түрээслэгчдэд хөнгөлөлт үзүүлж байгаа ч бараа бүтээгдэхүүнээ хямдруулахыг худалдаачид хүсэхгүй байна.

7000 ТҮРЭЭСЛЭГЧДИЙН ТҮРЭЭСИЙГ 30 ХУВЬ ХӨНГӨЛСӨН

“Нарантуул” олон улсын худалдааны төв

-Манайх 7000 орчим түрээслэгчтэй. Түрээсийн төлбөрийг гуравдугаар сард 30 хувь хөнгөлсөн бол дөрөвдүгээр сард түрээсийг хөнгөлөх эсэх асуудлыг ярилцаж байна. Түрээсийн төлбөрийг сарын сүүлд авдаг. Түрээслэгчид цөөрсөн гэх асуудал гараагүй ч худалдан авалт, үйлчлүүлэгч буурсан. Ойрын өдрүүдэд худалдан авалт арай гайгүй болж байгаа ч урьдын шигээ биш байна.

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор манай төвийн захиргаанаас түрээслэгчдийг өдөр тутамдаа амны хаалт зүүлгэж хэвшүүлэхэд хяналт тавьж байгаа. Мөн маск зүүгээгүй иргэн, бага насны хүүхэд дагуулсан үйлчлүүлэгчийг худалдааны төв рүү нэвтрүүлэхгүй байгаа. Манайх орон тооны 200 ажилтнаа амны хаалтаар хангаж байна. Түүнчлэн хөдөлгөөнийг давхцуулалгүй, орох гарах хяналтын шугамаар нэвтрүүлж, хяналтын шугамаар биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлж байна. Мэргэжлийн байгууллагуудтай хамтран халдваргүйтгэл хийж байгаа. Одоогоор нийтдээ 345 мянган ам метр талбайд халдваргүйтгэл хийсэн. Цайны газар, бие засах газар, үсчин, банк санхүү зэрэг газруудад гар ариутгагч байршуулсан байгаа.

ӨНГӨРСӨН САРД ТҮРЭЭСИЙГ 20-100 ХУВЬ ХӨНГӨЛСӨН

“Бөмбөгөр” худалдааны төв

-Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор манай төв гуравдугаар сарын түрээсээ 20-50 хувь, зарим түрээслэгчдийг 100 хувь хөнгөлсөн. Мөн Улсын онцгой комиссын шийдвэрээр ажиллаагүй өдрийн түрээсийг ч хассан. Манайх 650 орчим түрээслэгчтэй. Энэ сарыг түрээсийг хөнгөлөх эсэх, хөнгөллөө гэхэд хэдэн хувиар хөнгөлөх нь одоогоор тодорхойгүй байна. Сарын сүүлд түрээсээ авдаг. Тухайн үед нь шийдвэр гаргана. Өнгөрсөн сард хүнсний тасгууд хаагдаагүй болохоор 20 хувь, бусад бараа, жижиглэнгийн тасагт 30-50 хувь, өөрөө явж урдаас бараагаа оруулж ирдэг буюу захиалгаар бараагаа авчрах боломжгүй тасгийн түрээсийг 100 хувь хүртэл хөнгөлсөн.

Халдвар гарсантай холбоотойгоор манайх халдваргүйжүүлэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байгаа. Орж ирж байгаа хүний халууныг хэмжиж, гарыг нь тогтмол ариутгадаг. Мөн бага насны хүүхдэд үйлчлэхгүй байгаа.

ДӨРӨВДҮГЭЭР САРЫГ ДУУСТАЛ ТҮРЭЭСЭЭ 50-100 ХУВЬ ХӨНГӨЛНӨ

“Хүчит шонхор” зах

-Манайх Covid-19-ийн халдвартай холбоотойгоор гурав болон дөрөвдүгээр сарын түрээсийн төлбөрөө 50, 80, 100 хувиар хөнгөлсөн. Тухайлбал, хүнсний лангууг 50, барааны лангууг 80, хоолны тасгуудын түрээсийг 100 хувь хөнгөлсөн. Түрээсийн хөнгөлөлтийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг тавдугаар сарын 1-нээс шийдвэрлэнэ. Манайх 500 орчим түрээслэгчтэй, түрээслэгчдээ байнга маск зүүлгэж, халдваргүйтгэл хийлгэж байгаа. Мөн захирамжийн дагуу бага насны хүүхдэд үйлчлэхгүй, бас мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэж байна.

ТҮРЭЭСИЙГ ХӨНГӨЛӨХ АСУУДЛЫГ ӨМЧЛӨГЧИД ШИЙДВЭРЛЭНЭ

Sunday худалдааны төв

-Манай төв хувь хүмүүст лангуу, талбайгаа өмчлүүлчихсэн болохоор түрээсийг хямдруулах эсэх асуудлыг өмчлөгчид мэднэ. Манайх зөвхөн СӨХ-ын асуудлыг хариуцаж байгаа.

ГУРАВ, ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ТҮРЭЭСИЙГ 20 ХУВЬ ХӨНГӨЛНӨ

“Хархорин” худалдааны төв

-Манайх гурав,дөрөвдүгээр сарын түрээсийг 20 хувь хөнгөлсөн. Мөн өнгөрсөн сарын тав хоногийн хөл хорионы төлбөрийг хасч тооцсон. Манайх 2000 орчим түрээслэгчтэй. Цаашид түрээсийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэхийг тухайн үед нь ярилцаж байгаад шийдвэрлэнэ. Ажилчдаа өдөр бүр маскаар хангаж, узелиэр маск зүүхийг тогтмол сануулж, урьдчилан сэргийлэх мэдээллийг тогтмол явуулж байна. Давхар бүрт гар ариутгагч байршуулсан. Мэргэжлийн байгууллагаар 14 хоногт нэг удаа ариутгал халдваргүйтгэл хийлгэж байгаа.

ХӨНГӨЛӨЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ

Улаанбаатар их дэлгүүр

"Манайх түрээслэгчдэдээ тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж байгаа. Гэхдээ энэ талаар тодорхой мэдээлэл өгмөөргүй байна"гэв

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж