“АПУ”-гийн өмгөөлөгч Ж.Батхуягт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ | News.MN

“АПУ”-гийн өмгөөлөгч Ж.Батхуягт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

“АПУ”-гийн өмгөөлөгч Ж.Батхуягт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

“АПУ”-гийн өмгөөлөгч Ж.Батхуягт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны гэр бүлийнхэн, өмгөөлөгч Ж.Батхуягийн хамт анх удаа олон нийт болон хэвлэлд хандан мэдээлэл хийсэн билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх мэдээлэлтэй холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 24-нд “АПУ” компанийн өмгөөлөгч Ж.Батхуягийг эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд хоёр жилийн ял оноох саналтайгаар Чингэлтэй дүүргийн прокурорт хэргийг нь шилжүүлжээ.

Өмгөөлөгч Ж.Батхуяг нь “Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэгэн этгээд мессэж бичсэн. "Би хэргийг харсан. Надад 13 секундын бичлэг байгаа" гэсэн. Энэ хэргийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн энэ хэргийн талаар мэдэхгүй, хараагүй гээд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас эргэлзэх асуудал” хэмээн мэдэгдэж байв.

2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг "13 секундын бичлэг гэх зүйл огт байхгүй болох нь 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон" хэмээн хэвлэлийн хурал хийхдээ мэдэгдсэн билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-08 66.181.160.9

Өмгөөлж байгаа ухаантай юм бол хуулийн хүрээнд л ажиллаж сурах хэрэгтэй. Дандаа хор найруулж явдаг эвдэрцэн хүн бналэ. Удку тэгээд найзуудтайгаа аавындаа..

Avatar

Irgen 2020-04-08 202.126.89.200

Umguulugchiin amiig ingej barihgui ee

Avatar

Хуульч 2020-04-08 66.181.161.54

Батхүүг алсан а******н бол мөнгөтэй, эрх мэдэлтэй том гар байж таараа. Өмгөөлөгчийг өлхөн гүтгээд, хилс хэргээр буруутгаж чадах хулгайч байж таарна.

Avatar

Зочин 2020-04-08 64.53.234.130

ingej bolohgui ee

Avatar

Зочин 2020-04-08 66.181.161.55

Хнмм өмгөөлөгч өмгөөлөгчийнхөө эсрэг. Мөнгө хүчтэй байна даа. Соёлтой матаас

Avatar

Зочин 2020-04-08 202.21.109.44

bathuu bandi hurteh estoigoo l hurtsen shunaltai hun bsn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж