Оросын авиакомпанийн тийзтэй бол үүргийн нислэгээр үнэгүй ниснэ | News.MN

Оросын авиакомпанийн тийзтэй бол үүргийн нислэгээр үнэгүй ниснэ

Оросын авиакомпанийн тийзтэй бол үүргийн нислэгээр үнэгүй ниснэ

Оросын авиакомпанийн тийзтэй бол үүргийн нислэгээр үнэгүй ниснэ

Дэлхийн олон улс орнуудад гацаад байгаа орос иргэд  тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцах хүсэлтээ Засгийн газартаа илэрхийлээд байна. Тээврийн яамны мэдээгээр 25 мянга 800 хүн эх орондоо буцах хүсэлтээ ирүүлсэн ажээ.

"Гадаадын авиакомпанийн тийзтэй иргэдийн хувьд тусгай үүргийн нислэгээр зорчих үнэ нь зайнаас хамааран 200-400 евро болох ажээ. Хүүхдүүдэд хөнгөлөлт үзүүлэх юм. “Хэрвээ Оросын авиакомпанийн буцах тийзтэй бол нэмэлт мөнгө төлөлгүйгээр үүргийн нислэгээр ирж болно” хэмээн Тээврийн яам мэдээллээ.

Тээврийн яам, “Росавиаций” хамтран ажлын хэсэг байгуулан, орос иргэдийг гадаад улс орноос татан авчрах ажлыг хариуцан тусгай үүргийн нислэгийн чиглэлийг тогтоож байна. Тусгай үүргийн нислэгийг ойрын үед хийх бөгөөд эхний ээлжид Тайланд, Энэтхэг, Япон, Кипр, Испани, Турк, Черногор руу үүргийн онгоц нисэх ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж