Дэлхийн олон улс орнуудад гацаад байгаа орос иргэд тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцах хүсэлтээ Засгийн газартаа илэрхийлээд байна. Тээврийн яамны мэдээгээр 25 мянга 800 хүн эх орондоо буцах хүсэлтээ ирүүлсэн ажээ.
"Гадаадын авиакомпанийн тийзтэй иргэдийн хувьд тусгай үүргийн нислэгээр зорчих үнэ нь зайнаас хамааран 200-400 евро болох ажээ. Хүүхдүүдэд хөнгөлөлт үзүүлэх юм. “Хэрвээ Оросын авиакомпанийн буцах тийзтэй бол нэмэлт мөнгө төлөлгүйгээр үүргийн нислэгээр ирж болно” хэмээн Тээврийн яам мэдээллээ.
Тээврийн яам, “Росавиаций” хамтран ажлын хэсэг байгуулан, орос иргэдийг гадаад улс орноос татан авчрах ажлыг хариуцан тусгай үүргийн нислэгийн чиглэлийг тогтоож байна. Тусгай үүргийн нислэгийг ойрын үед хийх бөгөөд эхний ээлжид Тайланд, Энэтхэг, Япон, Кипр, Испани, Турк, Черногор руу үүргийн онгоц нисэх ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ