ОХУ-ын Эрүүл мэнд, биологийн агентлагийн тэргүүн Вероника Скворцовагийн хэлснээр тус агентлагийн мэргэжилтнүүд коронавирусийг 15-20 минутад илрүүлэх чип хийсэн байна.
“Бид чипээ энэ долоо хоногт олонд танилцуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн тэрбээр телевизийн "Россия 24" сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэллээ.
Энэ чип нь нуклейн хүчлийн изотермийн амплификацийн аргад үндэслэсэн байна. Гэхдээ энэ чип нь температурын олон үе шатыг шаардахгүйгээр түргэвчилсэн аргаар хийгддэг онцлогтой хэмээн Вероника Скворцова тайлбарлалаа.
ОХУ-д 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны байдлаар COVID-19-ийн шинжилгээнд 795 мянган хүн хамрагданаас 7497 халдвар лабораториор батлагджээ. Сүүлийн нэг хоногт 1154 шинэ халдвар бүртгэгдлээ. Нас барсан 58 тохиолдол бүртгэгдсэн бол 494 хүн эдгэрчээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ