Оросын чанартай актив 18 их наяд рубль байна гэв

Хуучирсан мэдээ: 2020.04.09-нд нийтлэгдсэн

Оросын чанартай актив 18 их наяд рубль байна гэв

Оросын чанартай актив 18 их наяд рубль байна гэв

ОХУ-ын чанартай активын хэмжээ 2020 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар 18 их наяд рубль байна хэмээн Төв банкны статистикийг үндэслэн РБК сонин мэдээлжээ.

Энэ нь холбооны субъектуудын депозит (15,3 их наяд), бүс нутгийн Засгийн газруудын активаас (2,4 их наяд) бүрдэж байгаа юм. Чанартай активын дийлэнх хэсгийг газрын тосны үнэ өндөр байсан 2020 оны эхэн үед Сангийн яам худалдан авсан валют болон Үндэсний баялгийн санд төвлөрсөн валют эзэлж байна.

Коронавирусийн цар тахлаас үүдсэн нөхцөл байдал, мөн Оросын экспортын гол бүтээгдэхүүн болох газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ унасан зэргээс шалтгаалан санхүүгийн үзүүлэлтүүд муудах төлөв ажиглагдаж байгаа юм. Тиймээс Засгийн газраас болон Төв банк урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Тухайлбал, гуравдугаар сарын 10-наас эхлэн Төв банк Үндэсний баялгийн санд хуримтлагдсан валютаас борлуулж эхэлж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж