Английн Премьер лигийн Ливерпүүл багийн домог Жон Арне Рийсе охины хамт Норвеги улсын Алесунд хотод өнөөдөр/2020.04.08/ автомашины осолд орон эмнэлэгт хүргэгджээ. Жон Арне Рийсе болон түүний 19 настай охин Ариана нар эмнэлэгт ирэхдээ ухаантай байсан аж.
Энэ тухай өдгөө 39 настай хөлбөмбөгчний агент Эрланд Бакке ярихдаа “Тэд Алесунд дахь гэртээ ирж байсан. Гэвч зам дээр ямар нэгэн юм тохиолдож, Жон Арне Рийсе түргэн зүүн тал руу дарж, галт тэрэгний зам руу орсон. Хоёулаа сайн байгаа. Нэг хэсэгтээ эмнэлэгт байх болно” хэмээжээ.
Харин тус хотын цагдаа Синдре Молнес "Бидэнд осолтой холбоотой хэд хэдэн сэжүүр бий. Гэхдээ юуны өмнө гэрчүүдээс мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Гэмт хэргийн ямар нэгэн ул мөр олдоогүй" хэмээн мэдэгдсэн байна.
Жон Арне Рийсе нь Ливерпүүл багт 2001-2008 онуудын хооронд хүчин зүтгэж, УЕФА Аваргуудын лиг, УЕФА Супер цом зэрэг олон тэмцээнд түрүүлжээ.
Холбоотой мэдээ