Пап лам Улаанбаатарт шинэ төлөөлөгч томилжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

Пап лам Улаанбаатарт шинэ төлөөлөгч томилжээ

Пап лам Улаанбаатарт шинэ төлөөлөгч томилжээ

Пап лам Францис өнгөрсөн долоо хоног (2020.04.02)-т Италийн Коснсолатийн номлогч эцэг Жиоржио Маренгог Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын даргаар томилсныг "Ватикан Ньюс" мэдээлсэн байна.

Үүнтэй зэрэгцэн Жиоржио Маренго бишоп буюу ширээт ламын зэрэг дэв дэвшчээ. Өдгөө 45 настай тэрбээр Азийн орнуудыг хариуцсан зөвлөх, Монголын ахлагч, Арвайхээр дэх “Гэгээн эх Мэригийн сүм”-ийн номлогч аж. Түүнээс өмнө Филлипиний “Ганхашгүй Мэригийн зүрх хурал”-ын номлогч Уэнцеслао Падилла ширээт ламын үүрэг гүйцэтгэж байгаад 2018 оны есдүгээр сарын 25-нд таалал төгссөн учир ийнхүү Маренго залгамжилж буй юм байна.

Дээр дурдсан төлөөлөгчийн газрын сүм одоохондоо байгуулагдаагүй байгаа бөгөөд тухайн сүмийг пап ламын төлөөлөгч бүрэн удирдах эрхтэй байдаг ажээ.

Эх сурвалж: AKI PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
7
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж