
Амьтад мэндэлж бас үдэж гаргаж өгдөг
Танд эхнэртээ баяртай гэж хэлэлгүйгээр ажилдаа яаран гарч байсан удаа бий юу? Харин нохой бол хэзээ ч үүнийг мартахгүй. Нохой эзнээ аян замд гарах гэж байгааг анддаггүй бөгөөд өрөвдөлтэй царай гарган өөрийг нь орхиж явах гэж байгааг зөнгөөрөө мэдэрдэг. Энэ мөчөөс эхлэн нохой эзнээ хүлээж ирэхэд нь ямар их баярладаг билээ дээ.
Хүмүүст анхаарал хэрэгтэй
Хүмүүс бид бүгд л анхаарал халамж хүсдэг. Анх танилцахад халуун дотно байсан харилцаа, хайр халамж яваандаа ажлаар солигддог нь байдаг л зүйл. Гэвч бид нэг нэгнээсээ өгч байгаас нь илүү хайр халамж хүсдэг нь нууц биш. Энэ бол яг л загасныхаа аквариумыг хэдэн долоо хоногоор цэвэрлэхгүй мартчихдагтай адил.
Хүн болгон адилгүй
Яг адилхан хоёр зүйл гэж огт байдаггүй. Зарим муур хөлийн чинь хажууд эрхэлж хэвтэх дуртай байхад, зарим нь орон доор нуугддаг. Таны нөхөр ч бас хэнтэй ч адилгүй. Тийм болохоор өөр хэн нэгэнтэй харьцуулж бодох нь утгагүй хэрэг. Бүх эргэлзээг арилгахын тулд түүнийг байгаагаар нь хайрла.
Уучилж өршөө
Шинэхэн хивсийг чинь завааруулж орхисон өхөөрдөм гөлөгөө хашгичин өшиглөж байсан удаа бий юу? Мэдээж уураа барьж дийлэхгүй байх үе бидэнд тохиолддог. Гэвч тэр дорхноо л уур гарч, бид тэр хөөрхийлөлтэй амьтныг хайрлан өхөөрддөг. Харин бие биенээ уучилж өршөөх тийм хэцүү гэж үү?
Хүн болгон хайртыг чинь үзэн ядна
Зарим хүмүүс мууранд дуртай байхад нөгөө нь аварга аалзыг гайхалтай амьтан гэж боддог. Үүнтэй адил хайртай хүнийг чинь хүн болгонд таалагдах албагүй. Тэдэнд яагаад таалагдахгүй байгаа нь чухал биш. Хэнийг хайрлахаа та өөрөө л шийднэ.
Хайр, халамж багадахгүй
Ердөө шүргэлцэж, тэврэлдэхэд сэтгэл санааг өөдрөг болдог нь окситин хэмээх сайн гормон ялгардагтай холбоотой. Боломж олдвол эр нөхөр, эхнэрээ халамжилж, хайртайгаа хэлж байгаарай.
Бэлтгэсэн Н.Энх