Улсын Онцгой комисс (УОК)-ын шуурхай штаб яг одоо хуралдаж байна. Тус хуралдаанаар гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэнээс тодорхой хэсгийг нь шат дараатай тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж эрсдэлээ сайн тооцоолж чартер нислэгээр авч ирэх асуудал мөн яригдаж буй ажээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1-нийг хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлах саналыг Ерөнхий сайдаас өгсөн” хэмээн онцолсон юм.
Маргааш УОК дээрх бүх асуудлаар хуралдах юм байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ