Хотын даргын эхнэр хөл хорио зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

Хотын даргын эхнэр хөл хорио зөрчжээ

Хотын даргын эхнэр хөл хорио зөрчжээ

Иллинойсын Алтон хотын дарга ард иргэддээ засгийн газраас зарласан хөл хорио болон эрүүл мэндийн зөвлөмжүүдийг сайтар сахиж, гэр гэртээ байхыг үргэлж сануулсаар буй. Үүнтэй холбоотойгоор хотын цагдаа нар түүнд олон хүн цугларч, хөл хорио зөрчиж байгаа тухай дуулгахад хотын дарга Брант Уолкер цагдаагийн газарт өөрийн биеэр очин, цагдаа нарт тухайн цугларалтыг тараах, саад болсон иргэдийг баривчлахыг тушаажээ. Тэрбээр “Маш чухал хариуцлагатай үе бидний өмнө ирээд байна. Тиймээс би та бүхнээс гэртээ байгаарай хэмээн гуйж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Ойролцоогоор 48 цагийн дараа цагдаа нар Алтон хотын төв дэх Хирамын уушийн газарт цугларсан олныг бүрэн тараасан бөгөөд хөл хорио зөрчигчдийн дунд хотын даргын эхнэр байжээ. “Би цагдаа нарт түүнийг бусад бүх хөл хорио зөрчигчидтэй ижилхэн байдлаар шийтгэхийг даалгасан” хэмээн Уолкер мэдээлэлдээ дурдсан байна.

Иллинойст тогтоогоод буй хөл хорионы дагуу иргэд гэрээсээ гадуур хаана ч, хэдүүлээ ч цугларч болохгүй аж. Гэтэл Алтон хотын цагдаагийн газарт Хирамын уушийн газар амралтын өдрүүдээр үйл ажиллагаагаа явуулсаар байна гэсэн гомдол удаа дараа иржээ. Гэвч цагдаа нар өнгөрсөн амралтын өдрийг хүртэл тус уушийн газарт нэг ч зөрчил илрүүлээгүй байсан аж. Удалгүй Хирамын уушийн газар олны нүднээс далд газар нууцаар үйлчилгээ явуулдаг байсныг олж мэджээ. Цагдаа нар бааранд цугларсан бүх хүнийг хуулийн дагуу 364 хүртэл өдөр шоронд хорих, эсвэл 2500 ам.доллараар торгох шийтгэл хүлээлгэх аж.

Хотын дарга эхнэрийнхээ үйлдэлд уучлал хүсэн “Миний эхнэр шийдвэр гаргах хэмжээний насанд хүрсэн иргэн. Гэхдээ тэр энэ удаад том алдаа гаргасан байна. Өдгөө тэр бусад бүх хөл хорио зөрчигчтэй ижил шийтгэл хүлээж буй. Би энэ үйл явдалд маш их ичиж, хотынхоо ард иргэдээс хүлцэл өчиж байна” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж