“Covid-19” өвчин анх гарсан Хятадын Ухань хотын хөл хориог өнөөдөр (2020.04.08)-өөс албан ёсоор цуцалж, 76 хоногийн турш гэрийн хорионд байсан тус хотын оршин суугчид гэрээсээ гарч, өөр хотууд руу зорчиж, ажилдаа явах боломжтой болж байна.
Нийт 11 сая орчим хүн амтай тус хот руу орох, гарах тээврийн хөдөлгөөнийг нээж байгаа ч өөр хот руу зорчихын тулд эрүүл мэндийн тусгай код шаардлагатай аж. Харин Хубэй мужийн хувьд хөл хориог хоёр долоо хоногийн өмнө цуцлаад байсан юм.
Ухань хотод хөл хорио цуцлагдсан даруйд хотоос гарах чиглэлийн галт тэрэгний 55 мянган тасалбар захиалагдсан байна. Түүнчлэн хотоос гарах хурдны замын шалган нэвтрүүлэх цэгүүд дээр ч түгжрэл үүсчээ.
Холбоотой мэдээ