“Ханжоу-2022” Азийн XIX наадам ирэх 2022 оны есдүгээр сарын 10-наас 29-ний өдрүүдэд спортын 40 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд үүнд “Парис-2024” олимпийн наадмын хөтөлбөрт орсон 28 олимпийн төрлийн спорт багтжээ. Тус наадмыг Зохион байгуулах хорооноос “Ханжоу-2022” Азийн наадмын маскот буюу бэлгэдлийг олон нийтэд танилцуулах ёслолыг онлайнаар зохион байгуулав.
ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн тус хотын гурван шинж чанарыг шингээсэн уламжлал, шинэчлэлт, эрдэм мэдлэгийг бэлгэдсэн гурван ухаалаг робот байх ажээ.
“Чэн Чэн”
Бээжин – Ханжоу хотуудыг холбосон их суваг хоолойг бэлгэдсэн бөгөөд ЧонЧенг гүүрийн нэрээс санаа авч өгсөн байна.
“Цун Цун”
Тус робот нь Лианжү хотын археологийн олдвороор олдсон хаш чулууг бэлгэдсэн байна.
“Лианг Лианг”
Ханжоу хотын баруун нууранд ургадаг Бадамлянхуа цэцгийн навчсыг бэлгэдэн нэрлэсэн ухаалаг робот.
Туркменистан улсын Ашгабат хотноо 2015 онд болсон Азийн Олимпийн зөвлөл /АОЗ/-ийн 34 дэх удаагийн Ерөнхий ассамблейгээс Азийн XIX наадмыг БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Азийн наадам нь анх 1951 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо АОЗ-ийн ивээл дор зохион байгуулагдсан түүхтэй бөгөөд БНХАУ нь “1990 онд Бээжин хотноо, 2010 онд Гуанжоу хотноо Азийн наадмыг тус тус зохион байгуулж байсан. Ханжоу хот нь 2022 онд тус наадмыг зохион байгуулах БНХАУ-ын гурав дахь хот болж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу
Холбоотой мэдээ