Цахимаар хуралдах чуулганы дэгд өөрчлөлт оруулах төслийг дэмжлээ | News.MN

Цахимаар хуралдах чуулганы дэгд өөрчлөлт оруулах төслийг дэмжлээ

Цахимаар хуралдах чуулганы дэгд өөрчлөлт оруулах төслийг дэмжлээ

Цахимаар хуралдах чуулганы дэгд өөрчлөлт оруулах төслийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр (2020.04.08)-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Коронавирус дэлхийн олон улс оронд шинэ зүйлүүдийг турших, хэрэглэх хэрэгцээ бий болж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ цахим хэлбэрт шилжиж байна. Цахим хурал нь цаасан баримт бичгээс илүү хамгаалалттай гэсэн үзэл баримтлал руу явж байна. Зөвхөн энэ удаа цахимаар яваад үлдэх үү, цаашид хэвшүүлэх боломж бий юу.

УИХ-ын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

-Ажлын хэсэг цахимжуулах асуудлыг ямар нэг байдлаар оруулж өгөх, цаашид хэвшүүлэх чиглэлээр судалж байгаа. Гэхдээ парламент уламжлалт хуралдах аргаа алдахгүй, одоогийн үүссэн нөхцөл байдалтай уялдуулан яаралтай цахим дэгт шилжиж ажилласан. Одоогийн хэлэлцэгдэх хуульд аль болох цахимжуулах, хэлэлцэх асуудал, зар зэргийг цахим хэрэгслээр хөнгөн шуурхай авч, цаас багатай ажиллуулах зүйлийг тусгасан.

Ингээд гишүүд асуулт, тодруулга авсны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд шилжүүллээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж