Үйлчлүүлэгчийнхээ аминд хүрсэн эмч нарыг шүүх хурал дахин хойшлов

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

Үйлчлүүлэгчийнхээ аминд хүрсэн эмч нарыг шүүх хурал дахин хойшлов

Үйлчлүүлэгчийнхээ аминд хүрсэн эмч нарыг шүүх хурал дахин хойшлов

“Тод Каннам” эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон, 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг 2019 оны дөрөвдүгээр сард гарсан билээ. Тус эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Тус шүүхэд өнөөдөр /2020.04.08/ болох байсан шүүх хурал хохирогчийн талын хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр дөрөв дэх удаагаа хойшиллоо.

Хэргийг эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр 29 настай эмэгтэй өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож, улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нас барсан юм. 

Тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Тод каннам” эмнэлэг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл, өөх соруулах хагалгаа тус эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлд байхгүй гэсэн мэдээлэл өгч байв.

"ТОД КАННАМ" ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ Д.ТОДНЯМЫГ ШҮҮХ ХУРАЛД ХАМТРАН ОРОЛЦУУЛАХААР ХҮСЭЛТ ГАРГАСАН

Хохирогч талын өмгөөлөгч Л.Баасанжав "Бид урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргахдаа “Тод Каннам” эмнэлгийн дарга, эмч Д.Тоднямыг хэрэгт татах хүсэлт гаргасан. Талийгаачид мэс засал хийсэн эмч болон нойрсуулагч эмч нар төлөвлөгөөт хагалгаагаа хийж чадахгүй нөхцөлд зогсоохгүй үргэлжлүүлж, хүний амь хохироосон нь зүйлчлэлийн хувьд тохирохгүй байгаа юм. “Тод Каннам” эмнэлгийн хуулийн гэрчилгээ дээрх нэр нь “ТОДББ" ХХК учраас хохирлыг ажил олгогч хариуцах ёстой.

Иймээс тус компанийг иргэний хариуцагчаар татуулах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг анхааралтай сонсоод, энэ асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдэх боломжгүй учраас шүүх хуралдааны товыг анх зарласан байдаг. Улмаар шүүх хуралдаанд “Тод каннам" эмнэлгийн захирал Д.Тоднямыг хариуцагчаар оролцуулахаар хүсэлт гаргасан ч тухайн хүн БНСУ-д байгаа учраас шүүх хурал хойшилсон” гэв.

ШҮҮХ Л БИДНИЙ ЭЦСИЙН НАЙДВАР БОЛЧХООД БАЙНА

Талийгаачийн аав С.Гүндсамбуу: Шүүх хурал нийтдээ дөрвөн удаа хойшилсон. Бидний гол зорилго бол үнэн учрыг олох. Хэдхэн төгрөгийн төлөө хүний амь нас хохирсон хэргийг шударга шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Шүүх л бидний эцсийн найдвар болчхоод байна даа” гэлээ.

Дээрх хэрэг холбогдогч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн нэгдэх хэсэг/10.6 Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж