Өмнөд Солонгосын алдартай жүжигчдийн нэг, 43 настай Со Жи Соб өчигдөр (2020.04.07) гэрлэжээ. 2018 оноос болзож эхэлсэн бүсгүйтэйгээ тэрбээр ийнхүү албан ёсоор гэрлэлтээ батлуулсан байна. Түүний эхнэр болж буй бүсгүйг Чо Ин Жун гэдэг ба өдгөө 26 настай, сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй юм байна.
Харилцаагаа ихэд нууцалж байсан ч өнгөрсөн онд тэдний болзож буйг хэвлэлийнхэн дурандаа буулгаснаар олон нийтэд ил болсон юм.
Шинэхэн хос дэлхий даяар цаг үе хүндхэн байгаа учир сүр дуулиантайгаар хуримлаагүй бөгөөд гэр бүл, дотны найз нөхдийнхөө хэмжээнд цомхон ёсолсон байна. Мөн хурим хийх зардал болох 50 сая воныг “Good Neighbours” гэх хүүхдийн эрх, боловсрол, хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг буяны байгууллагад хандивлажээ.
Эх сурвалж: STRAIT TIMES
Холбоотой мэдээ