Рафаел Корреаг авлигын хэргээр шоронд хорино | News.MN

Рафаел Корреаг авлигын хэргээр шоронд хорино

Рафаел Корреаг авлигын хэргээр шоронд хорино

Рафаел Корреаг авлигын хэргээр шоронд хорино

Цар тахлын улмаас хүндхэн байдалтай байгаа Эквадор улсын Ерөнхийлөгч асан Рафаел Корреа хууль бусаар хээл хахууль авсан хэргээр найман жилийн хорих ял сонслоо. Корреа, дэд ерөнхийлөгч асан Хорхе Глас нар ийнхүү авлигын хэргээр найман жил хорих ял сонсож, 25 жил ажилласан хугацаандаа олсон бүх нэр хүндээ алдаж, улс төрөөс хөөгджээ.

Эквадорын одоогийн Ерөнхийлөгч Ленин Морено сонгуулийн сурталчилгааны үеэр олонд танигдаж байсан шигээ ардчилсан социалист үзэлтэн биш бөгөөд ял сонссон хамтрагчдадаа санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Гэвч тэр нь үнэмшилтэй гэхээс илүү үл тоосон шинжтэй байжээ.

Корреа өөрийн твиттер хуудастаа “Энэ бол түүний анхнаасаа тээж байсан атгаг санаа. Биднийг байхад түүний нэр санал хураалтын хайрцагт орж чадахгүй болохоор ийм башир арга хэрэглэж байна. Мэдээж бид тэртэй тэргүй ялах болно. Яагаад гэвэл тэдний бүх зүйл худлаа. Цаг хугацаа бүгдийг харуулна. Энэ бүхнийг ард иргэдийн өгсөн санал л дуусгаж чадна” хэмээн бичсэн байна.

Ленин Морено анх Корреагийн ардын хувьсгалын үзлийг үргэлжлүүлэн авч явна хэмээн сонгогдсон ч Ерөнхийлөгчийн суудалд суусан даруйдаа амлалтаа өөрчилж, АНУ, ОУВС-тай сайхан харилцаатай болж эхэлснээр өмнөх Ерөнхийлөгч Корреагийн хичээж хийсэн бүгдийг нураан, одоогийн эрүүл мэндийн хүнд байдалд хүрчээ.

Түүний засгийн газар олон жил Корреад ял оноохыг хичээсэн байна. Тухайлбал, 2018 онд Корреаг улсдаа эргэн ирж, 2012 онд эсрэг намынхаа хууль тогтоогчийг хулгайлсан хэрэгтээ хариуцлага хүлээхийг тушааж, Интерполоор эрэн сурвалжлуулж байжээ. Мөн оны аравдугаар сард Морено Корреаг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой хуйвалдан, өөрийнх нь засгийн газрыг унагах гэж байна хэмээснээс үүдэн улс даяар маш том эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн билээ.

Өдгөө Корреаг буруутгаж буй хээл хахуулийн хэрэг нь Корреагийн засгийн газар өгөөмөр засгийн газрын бодлогын хариуд том корпрациудаас 7 сая ам.доллартай тэнцэх мөнгө авснаас үүдэлтэй аж. Тус хэрэгт холбогдсон 20 хүний 18-ыг нь гэм буруутайд тооцсон байна.

Гэвч зарим хүмүүс Мореногийн алхмыг олны анхаарлыг коронавирусээс болоод аймшигтай нөхцөл байдалтай байгаа Гуаякиль хотоос өөр зүгт чиглүүлэн сарниулах оролдлого хэмээн үзэж байна. Гуаякиль хотод Эквадор дахь коронавирусийн халдварын 90 хувь нь бүртгэгдэж, үүсээд байгаа нөхцөл байдлыг хяналтдаа авах улам хэцүү болсоор байгаа билээ. Хүмүүс нас барагсдын цогцсыг гудамжинд шатааж байна хэмээн мэдээлснийг Морено АНУ-ын хамтрагчидтайгаа нийлэн үгүйсгэж буй аж.

Эквадор өдгөө 3995 хүн халдвар авснаас 220 хүн нас барж, 140 хүн эдгэсэн хэмээн мэдээлж буй ч энэ сарын эхээр эрүүл мэндийн сайд нь зөвхөн Гуаякиль хотод гэхэд 1500 хүн нас барсан хэмээн ярьсан билээ. Олон хүн энэ нөхцөл байдалд Мореног буруутгаж байгаа юм. Учир нь тэрбээр 2017 онд эрүүл мэндийн салбарт 306 сая ам.доллар төсөвлөдөг байсныг танаж, 2019 онд 110 сая ам.доллар болгожээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж