У.Хүрэлсүхийн мэдэгдлийг УИХ яаралтай хэлэлцэж эхэллээ | News.MN

У.Хүрэлсүхийн мэдэгдлийг УИХ яаралтай хэлэлцэж эхэллээ

У.Хүрэлсүхийн мэдэгдлийг УИХ яаралтай хэлэлцэж эхэллээ

У.Хүрэлсүхийн мэдэгдлийг УИХ яаралтай хэлэлцэж эхэллээ

Шинэ коронавирусийн улмаас бүх дэлхий хөл хорионд орж, улс орнууд унаж буй эдийн засгаа хамгаалах бодлогоо ил тод зарлах болсон. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гуравдугаар сарын 27-нд “Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын иргэний амь насыг нэн тэргүүнд хамгаалах, хоёрдугаарт, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг давж ажиллахад анхаарах”-аа илэрхийлж, хямралын үеийг давах багц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд таван их наядын санхүүжилт хийж буйгаа мэдэгдсэн.

Засгийн газрын зарласан багц хөтөлбөрүүдийн хүрээнд:

  1. Ажлын байраа хадгалж буй аж ахуйн нэгжийн ажилтнуудад даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгоно.
  2. Зургаан сарын хугацаанд иргэдийн цалингаас орлогын албан татвар авахгүй, бүрэн чөлөөлнө.
  3. 18 хүртэлх насны хүүхдэд сард 10 мянган төгрөг нэмж, нийтдээ 30 мянган төгрөг олгоно.
  4. Үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн НДШ-ийг тэглэнэ.
  5. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, сайн дурын даатгуулагчийн НДШ-ийг 420 мянган төгрөгөөс тооцож төрөөс зургаан сарын хугацаанд төлж өгнө.
  6. Бэлэн байдлын зэрэгт хамаарах хугацаанд бизнес эрхлэгчдийн төлөөгүй НДШ-д тооцох алданги, торгуулийг чөлөөлнө.
  7. Жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд орлогын татвараас чөлөөлнө.
  8. Бэлэн байдлын зэрэгт хамаарах хугацанад бизнес эрхлэгчдийн төлөөгүй татварт хамрагдах торгуулийг чөлөөлнө.
  9. Түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан аж ахуйн нэгжийг түрээсийн орлогод ногдуулах татвараас чөлөөлнө.
  10. Иргэдийн өргөн хэрэглээний болон хаврын тариалалт, дотоодын гурил үйлдвэрлэлд шаардагдах хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлнө.
  11. Аж ахуйн нэгжийн алдагдлыг дараагийн дөрвөн жилд шилжүүлэн тооцож, төлөх татварын хэмжээг бууруулна.
  12. Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай 20,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэв.
  13. COVID-19)-ийн халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлжээ.

Засгийн газраас дээрх шийдвэрүүдийг гаргасан бөгөөд зарим хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт хийхээр УИХ яаралтай горимоор хуралдаж байна. УИХ-аар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулснаар Засгийн газрын зарласан эдийн засагт авах арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлнэ. Дашрамд дурдахад, төрийн албан хаагчид буюу багш нар НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах эсэхийг олон хүн сонирхож байгаа. Тэгвэл төрийн албан хаагчдын ажлын байрыг төр хадгалж, төсвийн цалин энэ жил нэмэгдсэн /2014 оноос хойш 50 хувиар нэмсэн/ тул НДШ-ийн чөлөөлөлт, хөнгөлөлт эдлэхгүй аж.  Сургууль, цэцэрлэгийг карантилж, хичээл орохгүй байгаа ч багш нар цалингаа бүтэн авч буй юм. Цар тахлын үед эмч, цагдаа, онцгой гээд ачаалалтай ажиллаж байгаа. Тиймээс тэдгээр хүмүүсээ илүү урамшуулах арга хэмжээг Засгийн газраас авч байгаа аж.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ахмад настан 2020-04-08 202.9.46.21

Эдгээр арга хэмжээний ихэнх нь нийгмийн дундаас дээш давхаргынхад чиглэсэн байна. Хүүхдийн 10000 төгрөгнөөс бусад нь. Энэ их тэтгэмж халамжинд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажилгүй иргэд багтсангүй. Ажил хийх дургүйдээ биш ажил олдохгүйдээ арай ядан амьдарч байгаа гэр хорооллын ядуучууд, бага тэтгэвэртэй ахмадууд гэж энэ улсад хэн ч санадаггүй давхрага байх юмаа. Сонгууль болохоор энэ хүмүүс рүү л гүйдэг шүү дээ, та нар.

Avatar

зочин. 2020-04-08 66.181.161.33

ЗГ аас э.з дэмжих ард иргэдрүүгээ чиглэсэн бодлого гэдэг ч арай л хэт хуурсан бодлого бна Нэгэнт өгөх нь ойлгомжтой хувьцааны мөнгө нөат ын мөнгө олгох олгохгүй нь тодорхой бус 200.0 хүүхдийн 10.0 дээр нь цалингаа өгч чадахаа болиж бгаа аан .дийг нд.чөлөөлөөд иргэдэд н юу наалдах бэ Ийм арга ядсан арга хэмжээ авчихаад нэг их сүржин яриад яах вэ.Та нараас арай өөр доривтойхон ард иргэддээ наалдсан арга хэмжээ аваач гэж хүсэж бна шүү.Хувьцаа 94.0 нөат 46/дундаж/ хүүхдийн мөнгө 3сар 30.0 мөн хөөрхи

Avatar

И.Норовжав 2020-04-08 93.26.122.49

Коронавирустай холбоотой авах рага хэмжээнүүд одоогийн дагаж мөрдөж байгаа олон хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болж олон санал ирж байна. Иймд энэ асуудлыг нэгтгэн коронавирустэй тэмцэх , нөхцөл цаг хугацаанд мөрдөгдөх журамын тухай хуулийг батлах нь зүйтэй.

Avatar

Зочин 2020-04-08 192.82.78.188

Ажилгүй орлогогүй жинхэнэ харж үзэх иргэд нь хамрагдаагүй. Бусад улсуудын адил иргэн бүрдээ өгөх байсан .Дууриах юмаа дууриахгүй хэтэрхий их зардал гаргалаа.

Avatar

Монгол улсын иргэн 2020-04-08 202.9.46.21

Одоо ажилгүйчүүдийн тоо улам нэмэгдэж байна. Хувийн цэцэолэг, сургууль бусад нэгжүүд бага тушаалын ажилчдаа цалингүй чөлөө өгөх, халах нь ихэссэн. Тийм байтал юун төрөөс дэмжих вэ. Төрийн албан хаагчид, багш нар гэж сул цалин авсан хүмүүс байхад юун татвараас чөлөөлөх вэ. Харин эмч, цагдаа, онцгой байдлын ажилчидыг чөлөөлөх хэрэгтэй. УИХ-н гишүүд өөрсдийн хамааралтай салбараа татвараас чөлөөлж байна.Энэ үед ганц удаа ч гэсэн зөв шийдвэр гаргаж ядарсан ард түмнээ бодож болдоггүй юм уу, Хүрэлсүх

Avatar

zochin 2020-04-08 150.129.143.37

Ajilgui bolson ajliin bair oldohgui baigaa irged yamar uhsen baluugaaraa niigmiin daatgal alban tatvar tuluh yam bee ger bulee tejeee gej yadarch baihad ene tatvar chuluulunu gesen poprol chini baigaa onohgui bn busad ul soron shig niit irged ruugee chigelsen arga hemjee avaachee

Avatar

зочин 2020-04-08 43.242.243.171

Засгийн газар одоогоор бололцоогоороо арга хэмжээ авч байна АН-ын хөлсний бичээчүүд багахан мөөрөлд бархиралд Монголд жаахан муу юм аюул л учирвал та нар баярлана биз дээ Та нарын хогийн санаа зорилгыг чинь одоо мэдэхгүй хүн Монголд байхгүй болсон Та нар сөрөг хүчин ч уг нь энэ хүнд үёд ажилд бага саад болж түмний төлөө л санаа тавих хэрэгтэй байсан юм

Avatar

Иргэн 2020-04-08 202.9.46.21

Хөлсний бичээч гэж бас байдаг юмуу. Өөрөө аль намын бичээч юм бэ дээ. МАН-н бичээч юмуу. Энэ заалтанд хамрагдаж татвараас чөлөөлөгдсөн үү. Бас өөрөө л болж байвал өрөөл бусад үхэж бай гэдэг хүн байна.

Avatar

Зочин 2020-04-08 202.126.88.61

Ямар н**ш юм бэ,банкууд нь ч зээлээ өгөхөө байлаа,хувиараа хөдөлмөр эрхлэгчид хэцүү бнаа

Avatar

зочин 2020-04-08 119.40.98.177

BANKUUDIINHEE HUUG YARALTAI BUULGAH CHIGLELEE OGOOCHEE ED NAR OGT HUDLUHGUI BNA

Avatar

Монгол 2020-04-08 203.91.119.42

Дайны үеийн байдлаар ажиллана гээд попроод байсан. Гэтэл дайны үед хамгийн сайн бүхнийг фронт дээр байгаа хүмүүстэй өгдөг байсан юм. Гэтэл яасан Төрийн албан хаагч нар цалингаа нэмсэн гээд элийрээд өмнөх засгийн гавьяаг өөртөө наагад байна. та хэдийн үед өвчин тахал, өр зээл л ирлээ.

Avatar

Зочин 2020-04-08 202.9.46.155

Өвчин тахал гэж битгий х**. Баримжаагүй мал вэ

Avatar

Зочин 2020-04-08 66.181.191.112

ХУВИЙН ИХ ДЭЭД СУРГУУЛЬТАЙ ЛҮНДЭЭЖАНЦАН, ОЮУНХОРОЛ, УЧРАЛ …. НАР ЧОНО БОРООНООР ГЭДЭГ ШИГ ӨӨРСДИЙН СУРГУУЛИУДАА НДШ-ЭЭС ЧӨЛӨӨЛҮҮЛЭХЭЭР ХУУЛЬ ГАРГАХ ГЭЖ БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2020-04-08 202.9.47.23

мие энхболд мүдс, технологийн дээд сургуулиа бас хамгаалж бйана

Avatar

Зочин 2020-04-08 66.181.191.112

ӨӨ ЧААВААС ДАА.БИ СДД ТӨЛДӨГ. 1 САЯ ТӨГРӨГӨӨС ТӨЛДӨГ. ОДОО 420000 БОЛГОХ ХЭРЭГ ҮҮ? ТУС БИШ УС БАЙНА.

Avatar

Зочин 2020-04-08 202.170.80.25

tegvel tegeel uldseniig ni uuruu tuluuchdee

Avatar

Зочин 2020-04-08 202.9.46.174

зөрүүг нь хувь хүн өөрөө төлж болох эсэх зааварчилгаа удахгүй НДД ын газруудад ирнээ санаа амар бай. төр таны 420,000-д ногдох 56700 г төлнө, харин та илүү гарсан зөрүүгээ өөрөөсөө өгч болох байлгүй дээ

Avatar

зочин 2020-04-08 202.55.184.18

Шатахуун, архины котпанийг хасах санал байсан, Энэ хэдэн компани татвараа сайн төлж улсын төсөвт хувь нэмэрээ оруулдаг байх шүү. Одоо хэдэн хүнийг ажилтай байлгаж ар гэрийг нь амьдралтай нь залгуулж байгаа билээ, ТАТВАР ТӨЛДӨГ ТОП Энэ тэр одоо л хэрэг болж хөнгөлүүлж ажилчид нь цалингаа авч ар гэрээтээ хувь нэмэр болмоор байна.

Avatar

Зочин 2020-04-08 66.181.180.43

bankni zeel tsartsaah yu bolson be saidaa bankuud toohgui baina ajlin gazraasaa tsalin buursan gesen bichig avch ir gej bna ajil hiideggui taksind yavj zeelee tuldug odoogoor orlogui bna gesen huleen avah bolomjgui genee

Avatar

Зочин 2020-04-08 150.129.143.194

хуультай улсад бол УИХ – аар хэлэлцүүлж шийдүүлээд дараа нь хуцах хэрэгтэй

Avatar

Иргэн 2020-04-08 192.82.75.208

Энэ Хүрэлсүхээр баахан шоу хийлэж попруулчихаад биеэлсэнгүй юмгүй молигодох юм. Энэ МАНГАРУУД ёстой хулхи гарууд юмаа.Удахгүй болох сонгуулиар ард түмэн та нарт шанаа өгөх болно.

Avatar

Зочин 2020-04-08 202.179.26.14

Чи тэнэг үү аль эсвэл х***а юу..

Avatar

Зочин 2020-04-08 202.21.108.240

Huviaraa hudulmur erhlegchdiin ND iin shimtgeliig hul horij ehelsen 1 saraas ehlen tootsoh heregtei. Unuudur huviaraa hudulmur erhlegchid, jijig biznes erhlegchid hamgiin ih hohirch bna. Tendert shalgardag huviinhaa kompanuudiig hungulultud hamruulah gej b** uvaiguit. Ene bol uvchinuur dalimduulsan hulgai shuu.

Avatar

Зочин 2020-04-08 202.126.88.155

Би энэ Хүрэлсүхийг дэмжээд сүйд болдоггүй адилдаа адил л гэж боддог. Харин энэ дээр бол овоошдээ гэмээр санагдсан шүү яалтчгүй

Avatar

би 2020-04-08 122.201.21.248

Цар тахал дуусахаар эдийн засгаа яана да. төсвийн орлогыг бууруулах шийдвэрүүд л гараад байна да. татвар, шимтгэл төлөхгүй гэхээр өнөөдөр сайхан л сонсогдож байна. зун харин төсвийн орлого тасраад, бадар барих вий, намар нь бүр элгээрээ хэвтэх вий гэж айж л сууна

Avatar

Зочин 2020-04-08 122.201.26.172

Энэ дайны үеийн түүхэн шийдвэр шүү . Хүрэлсүх хамагаа шавхсан дөө хөөрхий

Avatar

Зочин 2020-04-08 202.21.100.210

Зургаан сарын хугацаанд иргэдийн цалингаас орлогын албан татвар авахгүй, бүрэн чөлөөлнө. Гэхдээ Ч.Хүрэлбаатар ялгаварлан гадуурхах бодлогоор асуудалд хандан би бол увс аймагт төсвийн хөрөнгө оруулалт их оруулсан сонгуульд ялна харин уб- хотод өрсөлдөх та нар минь амиа бодоорой

Avatar

Зочин 2020-04-08 64.119.20.109

юу гээд хуцаад байгаа юм бэ? ойлгохгүй байна. аятахан ойлгомжтой бичээч. согтуу юм уу хаашаа юм?

Avatar

Зочин 2020-04-08 103.111.68.3

ойлгомжтой л байна шүү дээ мухар олгой минь

Avatar

Зочин 2020-04-08 202.21.108.150

зөв, хэ хэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж