Ч.Хүрэлбаатар: Төрөөс тендер авдаг 17 мянга гаруй ААН бий | News.MN

Ч.Хүрэлбаатар: Төрөөс тендер авдаг 17 мянга гаруй ААН бий

Ч.Хүрэлбаатар: Төрөөс тендер авдаг 17 мянга гаруй ААН бий

Ч.Хүрэлбаатар: Төрөөс тендер авдаг 17 мянга гаруй ААН бий

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2020.04.08/ хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн коронавирус цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Б.ДЭЛГЭРСАЙХАН:

-Ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжүүдийн ажилтанд 200 мянган төгрөг олгоно гэсэн. Энэ нь компаниар дамжих уу, хувь ажилтны дансанд шууд очих уу. Аж ахуйн нэгжид өгөх нь илүү зөв болов уу, хувь хүнд өгөх нь давхардал үүсэх вий гэсэн болгоомжлол байна. Мөн НДШ-ийг өөрөө төлдөг иргэдэд 200 мянган төгрөг хамаарах уу.

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Төрийн шийдвэрээр үйл ажиллагааг нь зогссон боловч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийн ажилчдад 200 мянган төгрөг олгоно гэдгийг шууд хувь хүнд нь олгоно гэдэг агуулгаар тогтоолын төслийг боловсруулсан. Хэлэлцүүлгийн явцад аж ахуйн нэгжүүдэд нь өгөх санал гарсан бөгөөд одоо ажлын хэсэг ажиллаж байна. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн сайн дураараа төлж буй НДШ-ийг төр даах бөгөөд 200 мянган төгрөгт хамаарахгүй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ:

-200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд олгохгүй. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс төлдөггүй учраас 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохгүй.

УИХ-ын гишүүн Я.СОДБААТАР:

-ЖДҮХС, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулж тусгайлсан заалт оруулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Сангуудын мөнгийг олгохдоо төсөл хэлбэрээр шалгаруулахгүйгээр татаас байдлаар олговол яасан юм бэ. Яг ийм эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд зээл хэлбэрээр бус татаас хэлбэрээр оруулбал. УИХ дахь МАН-ын бүлэг ярилцаж байгаад төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хэдэн компани байдаг вэ? Цөөн тооны аж ахуйн нэгж байдаг гэж бодохгүй байна. Мөн элит үрийн улаанбуудайг гааль, НӨАТ зэрэг татваруудаас чөлөөлж байгаа. Холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 28 мянган тонн шаардлагатай байгаа ч 15 мянган тонн гэснийг өөрчилж, шаардлагатай хэмжээнд нь оруулж ирэх боломж байна уу.

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр Засгийн газар ажиллаж байна. Энд тэнд байсан бүх эх үүсвэрийг ХХААХҮЯ руу шилжүүлсэн. Тэнд бүх зохицуулалтыг хийгээд явах бүрэн боломжтой. Ч.Улаан сайд хөнгөлөлт олгоод явж байгаа. Мөн тендер авдаг компаниуд 2019 оны тооллогоор 17 мянга гаруй аж ахуйн нэгж ажил авч гүйцэтгэсэн байсан. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд 170 мянга гаруй иргэд байна гэж тооцсон. Тиймээс Засгийн газар хөрөнгө оруулалтыг танахгүй гэдэг байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа. Хүмүүст зүгээр мөнгө өгөхөөс илүү ажил хийлгээд хөлсийг нь өгөх нь зөв.

УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР:

-Гаалийн албан татвараас хүнсний гол хэрэглээ, улаан буудай, элсэн чихрийг гуравдугаар сарын 1-нээс чөлөөлж байгаа. ОХУ гэсэн үг тусгаснаас Вьетнамаас ирэх будаанаас татвар авсан байсан. Одоо тэдний мөнгийг буцааж олгож болох уу.

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Тухайн үед Засгийн газрын шийдвэр гарч байхад Хятадад коронавирус өндөр тархалттай байсан учраас ОХУ гэсэн үг оруулсан. Одоо хуульдаа бүх боомтоор гэдэг үг оруулчихвал төлсөн татварыг нь буцаагаад олгох боломжтой.

УИХ-ын гишүүн Ц.ГАРАМЖАВ:

-НДШ төлөгч иргэн 910 мянга орчим байдаг бөгөөд 640 мянга орчим иргэн хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдахаар байгаа юм. Гэтэл үлдсэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, үйлчилгээ явуулдаг, хувиараа НДШ төлдөг аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргасан уу.

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Татвараа, НДШ-ээ төлөөд хариуцлагаа биелүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх нь шударга гэж бодож байна. Сайн дураараа НДШ төлдөг 186 мянган иргэн бий. Өнөөдрийн нөхцөлд эдгээр хүмүүсийн өмнөөс НДШ-ийг нь төр төлөх шийдвэр гаргах гэж байна. Энэ хүнд үед сайн дураараа хөдөлмөр хийж, чармайж байгаа иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж бодож байна.

Гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, төслийг дэмжлээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 13 2020-04-08 202.9.46.184

ЭНЭ ХҮРЭЛБААТАР БОЛ САЙД ХИЙХ НЬ БҮҮ ХЭЛ ТӨРД ЧБАЙМААРГҮЙ ХУЛГАЙЧ БАЙНА ЕРӨӨСӨӨ ИРГЭДИЙН БОЛОН ГИШҮҮДИЙН САНАЛЫГ СОНСДОГГҮЙ ,,ТЭР ТЕНДЭР АВДАГ БАЙГУУЛАГУУДЫГ Л ЯРИСАНИ ХҮН БАЙНА ТЕНДЭРЭЭС ИХ МӨНГӨ ЗУВЧУУЛДАГ ТУРШЛАГАЖСАНИ ХУЛГАЙЧ БАЙХ ХУВИАРАА БИЗНЭС ЭРХЭЛЖ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛДАГ ТАТВАРАА ТӨЛЖ БАЙГАА ИРГЭДЭД САНХҮҮГИЙН ДЭМЛЭГ ӨГӨХГҮЙ БАЙГАА НЬ ИРГЭДЭЭ ЯЛГАВАРЛСАН ХЭРЭГ МИНИЙ ХУВЬД УЛСАД 28 ЖИЛ ТАТВАР ТӨЛЖ ИРЛЭЭ ЭНЭ 3 4 56 САРД ТҮРЭЭСЭЭ БУУРУУЛЖ БАЙНА ТЭХЭЭР ТӨР ДЭМЖЛЭГЭ ҮЗҮҮЛЭХГҮЙ НЬ ШУДАРАГ БИШ

Avatar

Иргэн 2020-04-08 66.181.161.102

хувиараа хөдөлмөр эрхэлдэш хүмүүсчиньхэцүү байна Аагаа багтаасандаа биш аргагүй ажил олдохгзй шаардлага хангахгүй гээд ажилд авдаггүй шүү Аргагүйн эрхэнд тэтгэвэр горьдож даатгалсайн дураараа төлдөг Иймд ийм ангиллын иргэдээ Хүрэлбаатар Чинзорг нарын хэлсэнийг тогтоож аваарайАлдаагаа зэсаж ийм иргэдийн талаар арга хэмжээ авахгүй бол ядаж эрхээ хамгаалж сонгуулиарсаналаа эдэнд бүү өгөөрэй Иргэдээ

Avatar

зочин 2020-04-08 119.40.103.3

Манай намын нөхдүүдийн компани байгаа болохоор та нар зүгээр л дуугүй байцгаа

Avatar

Зочин 2020-04-08 122.201.31.164

KGB KGB

Avatar

Зочин 2020-04-08 122.201.31.164

KGB mongold baiga nepal butan deeremching baribchilah hooy gagah tsag bolyeen ali hediin ingeh bailaa.

Avatar

hi 2020-04-08 202.21.118.6

Avdag bish shalgardag ajil hiideg

Avatar

Зочин 2020-04-08 202.21.108.240

Turuus tender avgag bayan kompanuud dampuurch bgaa jijig AAN uud, huviaraa biznes, hudulmur erhlegchidtei baritsah yosgui.

Avatar

Зочин 2020-04-08 202.21.100.210

Иргэдийг ялгаварлан гадуурхаж байгаад УИХ-н сонгуульд МАН хүчтэй газардах байхдаа. 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль болохоос 2 сарын өмнө 7 дүүрэгт хүүхдийн мөнгийг хасаж байгаад нам яасан билээ. Ч.Хүрэлбаатар УВс аймагт их хөрөнгө оруулалт татсан сонгуулийн штаб ажиллаж байсан нөхдөө албан тушаалд томилж өөрөө бол сонгуулиар гараад ирж магадгүй. Хотын хөөрхий Оюунчмэг гарамжав та нарт наад ялгаварлан гадуурхсан татварын хөнгөлөлт чинь том чөдөр болно доо.

Avatar

Зочин 2020-04-08 192.82.78.88

Наад мөнгөө агвөл өүх иргэддээ ялгаварлахшүй аг эмвэл бүүр өоль

Avatar

Зочин 2020-04-08 192.82.65.224

харуул дүүтэй бас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж